• Өнөөдөр 2024-05-18

Д.ГАНБАТ: ОХУ манай улсад хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл юм болов уу

2022-07-05,   419

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаан эхэнд УИХ-ын гишүүн  Д.Ганбат дараах байр суурийг илэрхийллээ. 

 
Тэрбээр "Маргаашнаас хаврын чуулган завсарлах юм шиг байна. Нэлээд үр дүнтэй чуулган болох ч шиг байна. Өнөөдөр бол иж бүрэн түншлэлийн гэрээтэй ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров айлчилж байна. ГХЯ гэрээ хэлэлцээр хийж байх шиг байна. Төрийн гурван өндөрлөгтэй уулзаж, учирч байгаа байх. Хэд хэдэн зүйл анхааруулж хэлмээр байна. Үндсэн хуулиараа дайныг эсэргүүцдэг,НҮБ-ын тусгаар тогтносон улсуудын бүрэн бүтэн байдлыг сахьдаг орнуудын нэг. Ноён С.Лавров хэд хэдэн удаа айлчилсан. Хуучин бол жинсэн өмдтэй буудаг байсан бол одоо костюмаа өмсөөд, зангиагаа зүүгээд, гутлаа тослоод ирдэг болсон байна. ОХУ манай улсад хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл юм болов уу. Украйны хил хял хязгаарт халдаж болохгүй, дайн хүчирхийллийг дэмжиж болохгүй гэсэн байр суурьтай байгаа юм. Манай олонх анхаармаар байна. Гурил будаа цацаж байна. Хурал хуй болж байхад гарч ирж зодож нүдэж байна. Төв талбай дээр Монгол Улсын баатар хүнийг барьж аваад үсдэж байна. Энэ явдал та нарт намраас давтагдаж эхлэх байх. Тиймээс хууль сахиулах, хяналт тавих ажлаа сайн хиймээр байгаа шүү. ОХУ-ын Гадаад хэргийн сайдын айлчлалтай холбоотой эрчим хүчний хараат байдал, Эгийн голийн УЦС, бензин тосны үнийн асуудал гэх мэт олон асуудлыг шийдмээр байна" гэлээ.

Д.ГАНБАТ: ОХУ манай улсад хүндэтгэлтэй хандаж байгаагийн илрэл юм болов уу
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188