Ардчилсан намаас ОХУ болон Украин улсын хооронд өрнөөд байгаа дайны асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “АН-ын бүлэг найман гишүүнтэй. Хуульд наймаас доошгүй гишүүнтэй байна. Хэрвээ гишүүн бүлгээс гарвал үлдсэн гишүүдийн тоо доод хязгаарт хүрэхгүй бол бүлгийг тараана гэж заасан байна. Тиймээс би өөрийн хүсэлтээр АН-ын бүлгээс албан ёсоор гарч байна. Өнөөдөр өглөө гэхэд шатахууны үнэ 200 төгрөгөөр нэмэгдсэн байна. УИХ дахь АН-ын бүлэг сөрөг хүчний үүргээ биелүүлж чадахгүйд хүрээд байна. Дээр нь экс Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын 62 гишүүнд хууль үйлчлэхгүй байна. Хууль хүн бүрт эрх тэгш үйлчлэх учиртай. Хууль үйлчлэхгүй байгаа учраас ийм шийдвэр гаргалаа” гэлээ.
| Д.ГАНБАТ: Экс Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын 62 гишүүнд хууль үйлчлэхгүй байна |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |