• Өнөөдөр 2024-05-18

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл цаг үеийн асуудлаар хуралджээ

2022-06-24,   349

     Ардчилсан намын Улс төрийн зөвлөл өнөөдрийн хурлаар дараах гурван асуудлыг хэлэлцсэн байна. 
  •  Нэгдүгээрт,  Ардчилсан намын даргын 01 тоот тушаалыг үндэслэн Улс төрийн зөвлөлийн хурлаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр Ишжамцын Мөнхжаргалыг томилсныг албажуулж, хуралдаанд оролцсон гишүүд 100 хувийн саналаар дэмжив. 
  • Хоёрдугаарт, Улс Төрийн Зөвлөлийн хурлаас “Намын гишүүдийг чадавхижуулах, Улс төрийн боловсролыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой “Эрх чөлөө-Эв нэгдэл" санг байгуулж, Удирдах зөвлөлийн гишүүдийг томиллоо. Гишүүдэд; Д.Жаргалсайхан, А.Адьяасүрэн, Д.Батсайхан, Н. Пунцаг, М.Батжаргал нарыг томилсныг УТЗ-ийн хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар дэмжжээ. 
  • Гуравдугаарт, Ардчилсан намын Үндсэн дүрмийн хорооны 2022 оны  зургадугаар сарын 21-ний өдрийн дөрөвдүгээр дүгнэлтээр Үндэсний Бодлогын хорооны 2021 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдрийн 22\20 дугаарын тогтоолын үйлчлэлийг зогсоосонтой холбогдуулан Ардчилсан намын сонгуульт гишүүний татварыг сэргээсэн байна.
 

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл цаг үеийн асуудлаар хуралджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-24 20:16:12
    Иргэн: цугларсан хумуусийг Ломброзогийн онолоор харвал ........
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-24 19:48:22
    ард: хууль бус намын хууль бус зөвлөл хурөлдсан байна. мэдээж гарсан шийдвэр нь хууль бус. та нар ч гэсэн хууль бус нам дээр далжиганаж очдогоо болимоор юм шиг
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-24 19:46:49
    ард: хууль намын хууль бус зөвлөл хурөлдсан байна. мэдээж гарсан шийдвэр нь хууль бус. та нар ч гэсэн хууль бус нам дээр далжиганаж очдогоо болимоор юм шиг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188