• Өнөөдөр 2024-05-18

Д.АМАРБАЯСГАЛАН: Сонгодог парламентын тогтолцоотой улс болох зорилт тавьж байна

2022-06-09,   584

           Улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Энэ үеэр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгож, бусад хотын хөгжлийг дэмжих, нутгийн өөрөө удирдах байгууллагын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэхийг Үндсэн хуулийн цэц хянадаг болох, төрийн сүлдийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх агуулгын хүрээнд Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг дэмжихээр тунхаг бичигт намуудын төлөөлөл гарын үсэг зурж байна. Энэхүү өөрчлөлтийн үр дүнд өмнөх он жилүүдийн алдааг засаж, ололтоо бэхжүүлэн тусгаар тогтнол, эв нэгдэл, аюулгүй байдал улам бүр баталгаажиж, ардчилсан төрийн дархлаа сайжирч, хүний эрх хамгаалагдсан, ард түмний засаглалд суурилсан хөгжлийн шинэ боломжийг бий болгосон, хөгжил дэвшил хүн бүрд хүрэлцээтэй, сонгодог парламентын тогтолцоотой улс болох зорилтыг тавьж байна. Энэ хүрээнд улс төрийн намууд уулзалт хийж, нэмэлт саналуудыг бичгээр ирүүлж байгаа. Энэ агуулгыг хамруулсан тунхаг бичигт гарын үсэг зурснаар УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо болон УИХ, иргэдийн дунд тандан судлах ажиллагааг явуулсны үндсэн дээр цаашид УИХ-ын хариуцах ажил болох юм" гэв.

Д.АМАРБАЯСГАЛАН: Сонгодог парламентын тогтолцоотой улс болох зорилт тавьж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2022-06-09 17:46:00
    zochin: Hariutslaga aldsanaa undsen huuli ruu chiheed ongorno gej bodood bn, MAH dangaaraa zasag bariad, ard tumnii amidral ulam l dordloo. Yasan handaggui ulsuud gej iim bdag bn aa. Amarbayasgalan odoo, bolio oo, zugeer l hiirhelgui, arduudiin amidraliig ood ni tat. Ard tumneer toglohoon, zugeer l boli
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188