Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл”-тэй хамт өргөн мэдүүлсэн Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө татна гэдгээ УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар мэдэгдлээ. Тэрбээр “Нийгмийн зүгээс олон шүүмж, шаардлагууд тавилаа. Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд 2017 оны энэ хуулиар халдсан юм. Үндсэн хуульд Ерөнхий прокурорыг заавал прокурорын байгууллага дотроос томилно гэсэн үг өгүүлбэр байхгүй. Үндсэн хуультай нийцүүлэх алхам хийсэн үйлдлийг улс төрийн намууд ялангуяа сөрөг хүчний зүгээс шүүмжлэлтэй хандаж байна. Тийм учраас өргөн барьсан хуулийн төслөөсөө Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг татаж авахаар болсоноо албан ёсоор мэдэгдэж байна. Дагасан хуулийг татаж авч байгаа бичгээ Засгийн газрын хуралдаанаар оруулна" гэлээ.
| Х.НЯМБААТАР: Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө эргүүлэн татаж байна |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |