• Өнөөдөр 2024-05-18

Д.ГАНБАТ: Ц.Нямдорж, Д.Дорлигжав хоёр уулын наана, цаана байгаа ах дүүс

2022-05-31,   562

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Эдгээр хуульд оруулсан заалтууд маргаан дагуулж байгаа тул УИХ дахь МАН-ын бүлгээс таван хоногийн завсарлага аваад байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Ганбат дараах байр суурийг илэрхийллээ. 
Тэрбээр "Прокурорын тухай хуульд оруулах гэж байгаа өөрчлөлтийг ухралт гэж үзэж байна. Мөн прокурорын байгууллагад тодорхой хугацаанд ажилласан туршлагатай хүнийг Улсын ерөнхий прокурор, түүний орлогчоор томилдог байсныг болиулж, Монгол Улсын иргэнийг томилж болно гэдэг өөрчлөлт оруулах гэж байна. Ийм байж болохгүй. Хэвлэлээр гарч байгаа мэдээллээс харахад Ц.Нямдорж сайд очих юм байна л даа. Энэ хүн эхээс төрөхдөө л Төрийн ордон, хууль зүйтэй холбоотой төрчихсөн юм хүн юм уу. Миний мэдэхээр энэ хүн одоо 67 настай. Одоо энэ балай юмаа болих хэрэгтэй. Манайхны үед Д.Дорлигжав гэдэг улстөрч иргэнийг Улсын ерөнхий прокуророор томилж байсан. Танайхан Ц.Нямдоржийг томилох нь. Д.Дорлигжав, Ц.Нямдорж хоёр бол нэг уулын наана, цаана байдаг ах дүү, хамаатан садангууд. Энэ хуульдаа тэдгээр хүмүүсээс Улсын ерөнхий прокурорыг томилно гээд оруулчихвал яасан юм" гэв. 

Д.ГАНБАТ: Ц.Нямдорж, Д.Дорлигжав хоёр уулын наана, цаана байгаа ах дүүс
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188