Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдийн хамт Өмнөговь аймагт ажиллаж байна. Шинэ сэргэлтийн бодлогын “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд Гашуунсухайт боомтын төмөр замын шилжүүлэн ачих терминалын бүтээн байгуулалтын нээлт өнгөрсөн пүрэв гарагт болов. Энэ үеэр Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Өнөөдрийн байдлаар уурхайн аман дээр их хэмжээний нүүрс бөөгнөрсөн. Учир нь гарц гарахгүй байна. Боомтын сэргэлтийн хүрээнд гарцууд нээгдээд, төмөр зам ажиллаад эхлэхээр уурхайчдад үүрэг, хариуцлага нэмэгдэнэ.
2020 оны эхний хагас жилд төлөвлөгөө 50 хувиар тасарсан. Тиймээс ногоон гарцын журмыг тус оны наймдугаар сард эхлүүлсэн. Үүний үр дүнд 2020 оны есдүгээр сард 4666.0 мян.тонн нүүрс гаргасан. Энэ хэмжээндээ хүргэхийн тулд энэ оны үлдсэн саруудад хичээн ажиллах болно. Гашуунсухайт боомт бол уул уурхайн бүтээгдэхүүний экспортод маш чухал боомт. Тиймээс өнөөдөр экспортын гарцын бөглөөсийг авах бүтээн байгуулалтын ажил өнөөдөр нээлтээ хийж байна" гэв.
| Г.ЁНДОН: Энэ оны үлдсэн саруудад нүүрсний экспортоо нэмэгдүүлэхэд хичээн ажиллана |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |