УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд бүлгийн хурлаараа хоёр асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн байна. Тодруулбал, Хувийн тэтгэвэрийн хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзжээ. Тус бүлгийн зүгээс өрсөлдөхүйц тэтгэврийн даатгалын сангууд бий болгох нь зүйтэй гэж үзсэн талаар бүлгийн дарга Д.Ганбат хэллээ. Мөн 270 мянган хүнийг хамарсан тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр өргөн барих гэж байгаа гэнэ. Энэ талаар УИХ-ын дэд дарга С.Одонтуяа танилцууллаа. Тэрбээр "АН-ын бүлэг өндөр настны тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэн олгох тухай хуулийн төслийг санаачлаад өргөн барих гэж байна. Доод хэмжээ гэдэг нь 500 мянгаас дээш тэтгэвэртэй байх хуулийн төсөл байгаа. Өнөөдөр 500 мянгаас доош тэтгэвэр авна гэдэг бол амьжиргаанд хаана ч хүрэхгүй. Үндэсний статистикийн хорооны гаргасан судалгаагаар өрхийн дундаж зарлага 1,5 сая төгрөг байна. Хоёр ахмад нийлээд ч тэтгэврийн мөнгөөрөө амьжиргааныхаа гуравны нэгийг ч бүрдүүлж чадахгүй байна. Өнөөдөр 441 мянган иргэн тэтгэвэр авч байгаагаас бараг 300 мянган иргэн нь 500 мянгаас доош төгрөгийн тэтгэвэр авч байна. Энэ бол ахмадуудыг ядууралд хүргэж байна. Социализмын үеийн бүтээн байгуулалтад оролцож байсан, хувийн өмч байхгүй ахмадууд хамгийн бага тэтгэврийг авч байна. Ардчилсан нам хавтгайрсан халамжийг дэмждэггүй. Гэхдээ халамжлах ёстой хүмүүсээ халамжилсан шиг халамжлах ёстой" гэлээ.
Мэдээж санхүүжилтын асуудал яригдана. Тиймээс стратегийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар ахмадуудын тэтгэвэрийг нэмэгдүүлж болно гэж үзжээ. Цагаан суваргын орд тэтгэвэр нэмэхэд гол эх үүсвэр болно гэж Ардчилсан намын бүлгийнхэн тооцоолсон байна. Төр, хувийн хэвшил хамтарч ард иргэддээ үр өгөөжээ өгөх ёстой гэлээ. Залуу насаа улс орны бүтээн байгуулалтад зориулсан ахмадуудаа хэзээ ч орхиж болохгүй гэдгийг тэд онцолж байсан юм.
| С.Одонтуяа: Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлнэ |
|
2026-08-26 14:51:05
БНСУ-ЫН НАМЯНЖҮ ХОТТОЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛЖ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ТУСГАЙ ТӨВД ХҮМҮҮНЛЭГИЙН ХАНДИВ ГАРГУУЛЛАА
2026-08-26 13:40:59
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Улаанбаатар метро төслийн санхүүжилтийн асуудлаар уулзалт хийлээ
2026-08-26 13:05:35
УИХ-ын дарга С.Бямбацогт Люксембургийн Их Гүнт Улс, Бельгийн Хаант Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
2026-08-26 12:39:39
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл өргөн мэдүүллээ
2026-08-26 12:29:50
Хан-Уул дүүрэгт 100 хүүхдийн багтаамжтай шинэ цэцэрлэгүүд нээгдэхэд бэлэн болжээ
2026-08-26 11:08:21
“Устай холбоотой гамшиг, эрсдэлийн уулзалт хэлэлцүүлэг зохион байгууллаа
2026-08-26 11:00:21
IUCN-ийн “Улаан данс”-ыг 19 жилийн дараа дахин үнэллээ
2026-08-26 10:01:20
Говь-Алтай аймгийн Хөхморьт суманд элсний нүүдлийг сааруулах чиглэлээр 121 га талбайг хашиж хамгаалжээ
2026-08-26 09:58:20
Б.Батцэцэг сайд, Бразилын Жоау Паулу Капобианкугтай ярилцлаа
2026-08-26 07:40:00
Хил дамнасан шороон шуургатай хамтарч тэмцэх санаачилгыг эхлүүллээ
2026-08-26 07:30:00
БНСУ-ын 19 дэх Ерөнхийлөгч асан Мүн Жэ Ин “Чингис хаан” музейг үзэж сонирхов
2026-08-26 07:20:00
Бангладеш Улсын БООУАӨ-ийн сайд Абдул Авал Минтотой уулзлаа.
2026-08-26 07:10:00
Б.Батцэцэг сайд, Узбекистан Улсын экологийн зөвлөх А.Абдухакимовтой уулзав
2026-08-26 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-26 06:00:00
Голомт банк НҮБ-ын Хүүхдийн Сан хамтран усны нөөцийг хамгаалах хамтын ажиллагаагаа эхлүүллээ
2026-08-25 17:04:02
“ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ-2100” ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 420 ХҮҮХЭД ШАЛГАРЧЭЭ
2026-08-25 15:07:17
МОНГОЛ УЛС НҮБ-ЫН ХХААБ-ТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ШИНЭ ТҮВШИНД ХҮРГЭНЭ
2026-08-25 13:58:42
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |