Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулж байна.
Тэрбээр “Өчигдрийн байдлаар Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 165 тэрбум төгрөгийн өр төлөгдсөн байна. Хөгжлийн банкны асуудлыг өнөөдөр хөндөх болсонд шалтгаан бий.
Бид зургадугаар сарын 30, арванхоёрдугаар сарын 31-ний аудитаар бодитой үр дүн гаргах ёстой байна. Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 30-аас доошгүй хувь буюу 700 орчим тэрбум төгрөгийн зээлийг 2022 онд багтааж төлүүлэхэд Засгийн газар анхаарч байгаа. Тиймээс чанаргүй зээлийг төлүүлэхэд хүчний байгууллагуудыг татан оролцуулах ажлын хэсэг байгуулахаар боллоо” гэсэн юм.
| Б.ЖАВХЛАН: Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдээр өрийг нь төлүүлж чадахгүй бол татвар төлөгчдийн мөнгөөр самурай бондыг төлөх эрсдэлтэй байна |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |