• Өнөөдөр 2025-04-19

Цахим хэрэглээг төлөвшүүлэх сургагч багш бэлтгэнэ

2022-04-26,   503

Боловсрол, шинжлэх ухааны яам, “Гэрэлт цамхаг сан Монгол” ТББ-тай цахим орчинд хүүхдийг хамгаалах зорилгоор өнөөдөр санамж бичиг байгууллаа. Энэ хүрээнд сурагч, оюутан, эцэг эх, асран хамгаалагч, багшийн цахим боловсролыг нэмэгдүүлэх, цахим орчин дахь аюулгүй, зохистой үйл ажиллагааны талаарх олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх юм. Цар тахлын улмаас оюутан, сурагчид онлайнаар хичээллэж, цахим орчинд өнгөрөөх хугацаа нь уртассан. Хэрэглээ нэмэгдэх тусам цахим орчин дахь дээрэлхэх, дарамтлах, бэлгийн дарамт үзүүлэх, интернет тоглоом зэрэгт уруу татагдах эрсдэл нэмэгдэж байна. Тиймээс эцэг эх, асран хамгаалагчид хүүхдийнхээ интернэт хэрэглээг хянах, анхаарал хандуулах шаардлага тулгарч буй юм.

Цахим хэрэглээг төлөвшүүлэх сургагч багш бэлтгэнэ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188