• Өнөөдөр 2025-04-19

З.БОРГИЛМАА: Эргэлт.мн мэдээллийн сайт нь мэргэжлийн хүрээнд ажиллаж, нийгэмд үнэ цэнийг бий болгож байна

2022-04-23,   512

       Эргэлт.мн мэдээллийн сайт сэтгүүлч, уран бүтээлчдийнхээ шилдгийн шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн “ЭРГЭЛТИЙН НОМЫН САН” цуврал нэртэй арван ном бүтээж, номын нээлтээ хийсэн билээ. Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч З.Боргилмаа сэтгэгдлээ хуваалцсан юм.
 
     Тэрбээр “Юун түрүүнд Эргэлт.мн сайтын сэтгүүлч, уран бүтээлчдэд  сэтгүүл зүйн арван номоо өлгийдөн авсанд нь баяр хүргэе. Э.Хүрэлбаатар, Б.Энхмарт хоёр мэргэжлийн редакц үүсгэж, залуучуудыг манлайлж байгаад баяртай байна. Мөн ахмад багш, дунд, залуу үеийн холбоог үргэлж бататгаж байдагт нь талархдаг. Өөрсдийн суралцсан зүйлсийг залуу сэтгүүлчдэд зааж, сургаж байгаа үйл явц нь өөрөө ирээдүйн чансаатай ган үзэгтэнүүдийг бэлтгэх бат, бөх суурь нь болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Мэргэжлийн сэтгүүлчид мэргэжлийн редакц бий болгоод чанартай бүтээл туурвиж чадвал жинхэнэ уншигч, дэмжигчдийг бий болгож болдог гэдгийн тод жишээ болж байгаа мэдээллийн сайт бол Эргэлт.мн юм.

            Эргэлт.мн мэдээллийн сайт нь мэргэжлийн хүрээнд ажиллаж, нийгэмд үнэ цэн бий болгож байна гэж би боддог. Сүүлийн үед зоригтойгоор, хурц, сайн бүтээл хийсний улмаас бүх сэтгүүлчийг муу мэтээр ойлгуулах бодлогын чанартай дайралтууд нийгмийн зүгээс хийж буй нь ажиглагдаж байна. Саад бэрхшээл болгоныг хүчирхэгээр даван туулж, өөрсдийн өнгө аясыг бий болгож байгаа нь та бүхний хоёргүй сэтгэл, хийе гэсэн хүсэл, тэмүүлэл байдаг болов уу. Бичсэн зүйл үлддэг. Цахим орчинд үзэгдээд алга болох биш, үнэ цэнээ хадгалж үлдэх бүтээлүүдийг хоёр жилийн хугацаанд туурвиж, арван ном болгон уншигчдад бэлэг барина гэдэг нь өөрөө нөр их хөдөлмөр. Мэдээллийн шуурганд завгүй байдаг сэтгүүлчид ийм их ажлыг амжуулж, бодит зүйл болгож байгаад баярлахын сацуу бахархаж байна” гэлээ.
 

З.БОРГИЛМАА: Эргэлт.мн мэдээллийн сайт нь мэргэжлийн хүрээнд ажиллаж, нийгэмд үнэ цэнийг бий болгож байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188