Баянгол дүүргийн ИТХ-д сонгогдсон эрхмүүд үнэмлэхээ авахаар БГД-ийн ЗДТГ-ын байранд цугларсан. Тодруулбал, МАН-ын 20, АН-ын 18, ХҮН-ын хоёр нэр дэвшигч, мөн МАХН-аас нэр дэвшиж ялалт байгуулсан ч өчигдөр МАН-д элссэн Э.Магнайбаяр нар үнэмлэхээ гардан авчээ.
Харин тус байранд БГД-ийн 23 дугаар хорооны иргэд цугларан, Э.Магнайбаяр руу гурил цацаж, өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийлж байна. Учир нь МАХН-д итгэл үзүүлэхээр Э.Магнайбаярд санал өгсөн боловч тэрбээр ялсныхаа дараа МАН-д элссэн нь увайгүй үйлдэл хэмээн иргэд үзэж байгаа аж.
МАН-д элссэн Э.Магнайбаяр руу иргэд гурил цацаж, өндөг шиджээ |
|
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |