Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигч Ж.Батсуурь нэрээ татаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Миний бие 2022 онд зарлагдсан Ардчилсан намын даргын сунгаанд нэр дэвшсэн. Энэ хугацаанд эх орныхоо 21 аймаг, есөн дүүргийн бүх баг хорооны Ардчилсан намын гишүүдтэй уулзаж “Булаалгасан боломжоо, буцааж авчирна” гэсэн мөрийн хөтөлбөрөө танилцуулан, ажилласан. Гэвч сонгуулийн сурталчилгааны явцад буюу 2022 оны гуравдугаар сарын 31-ны өдөр Монгол Улсын дээд шүүхээс Ардчилсан намын дүрмийн нэмэлт өөрчлөлтийг баталснаар шинэ нөхцөл байдал үүссэн. Үүссэн нөхцөл байдалтай холбоотой Ардчилсан намын ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтыг түр хойшлуулж, шинэчилсэн дүрэмд нийцүүлэн зохион байгуулахыг намын дотоод сонгуулийн хорооноос шаардсан боловч, миний саналыг хүлээн авсангүй. Иймд миний бие Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшихээс татгалзаж байна. Би нэрээ татсан ч, сонгуулийн үед дэвшүүлсэн санал болох намаа шинэчлэх, хүчирхэг болгох зорилгоосоо ухрахгүй, энэ асуудалд манлайлан оролцох болно” гэв.
Ж.БАТСУУРЬ: АН-ын даргын сонгуульд нэр дэвшихээс татгалзаж байна |
|