Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар өнөөдөр АН-ын ирүүлсэн “Намын дүрмийн нэмэлт, өөрчлөлт бүртгүүлэх” тухай хүсэлтийг хэлэлцэж, Улсын дээд шүүхийн 2022 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 05 дугаар тогтоолд заасан зөрчил арилсан, уг нэмэлт, өөрчлөлт нь Улс төрийн намын тухай хуульд нийцсэн гэж үзэн хүсэлтийг хангаж, дүрмийн нэмэлт, өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэжээ.
Үүнтэй холбоотойгоор С.Эрдэнэ даргатай АН-аас хэвлэлийн бага хурал зарлаж, мэдэгдэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр АН-ын дарга С.Эрдэнэ “АН сөрөг хүчний үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хуучны комунист нийгэм шиг иргэд үзэл бодлоо илэрхийлэх, жагсахад маш хэцүү байсан. Энэ үеэр ч АН сөрөг хүчний үүргээ гүйцэтгэхэд ч гэсэн хэцүү байлаа. Монгол Улс төртэй, хуультай улс. Хуулийн этгээд АН-ын гутаан доромжлох нь хууль бус.Бид нэгдсэн, нэгдмэл байдалтай байж улс орноо хөгжүүлнэ” гэв.
Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр “Улсын дээд шүүхээс манайхыг АН гэж тодорхойлсон. Бид хуулиа дагана. Харин “Хууль ёсны дагуу” гэж хууль бусаар сунгаа зарласан хүмүүст хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой” гэсэн юм.
| С.ЭРДЭНЭ: АН сөрөг хүчний үүргээ хангалтгүй гүйцэтгэж байгаагаа хүлээн зөвшөөрөх ёстой |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |