• Өнөөдөр 2025-07-04

Т.ДОРЖХАНД: Хуулиар хулгай хийдэг үйлдлийг зогсоох хэрэгтэй

2022-03-29,   493

 
Өнөөдөр УИХ-ын гишүүн Т.Доржханд Хөгжлийн банкны асуудлаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм.
 
    Тэрбээр “Хөгжлийн банкны зээлийн мэдээлэл хоёр сарын өмнө олон нийтэд ил болгосон ч өнөөдөр ямар ч үр дүнд хүрээгүй байна. Тиймээс бид: Хууль, улс төр, ёс зүй, эдийн засгийн хариуцлага нэхэх ёстой. Энэ дөрвөн хариуцлагыг нэхэхийн тулд дөрвөн субьект нь байх ёстой. Тухайлбал эрх баригч намын дарга Ерөнхий сайд С.Оюун-Эрдэнэ өнөөдөр болж буй хэлэлцүүлэгт ирэх ёстой. УИХ бол иргэдийн төлөөллийг хангаж байгаа бүлэг хүмүүс гэтэл  муухай аргаар  Хөгжлийн банкнаас зээл авч хариуцлаггүй байдал үүсгэж байгаа нь харамсалтай.
 
   Хөгжлийн банкны найдваргүй зээлдэгч дундаа хамгийн их зээл авсан “Сахал” н.Эрдэнэбилэг гэдэг хүн байдаг. Сонсогдоод л байдаг огт ирдэггүй, харагддаггүй. Ямар хүн байдгийг хармаар байна. Өөрийнх нь амнаас нь бодит мэдээллийг сонсмоор байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга ирж албан ёсны мэдээлэл хийх ёстой. Маш олон залуусыг хохироож үлдээж, ийм байдал бий болгочхоод зүгээр байна гэж байхгүй ээ. Бүх зүйлийг үнэн шударгаар ил болгох хэрэгтэй.
 
   УИХ-ын гишүүний хувьд Хөгжлийн банкны асуудал дээр холбогдож буй бүх хүнийг  шударгаар шүүх ёстой гэдэг байр суурьтай байна.
 
   Нэгдсэн байдлаар үр дүн гаргахын тулд Хөгжлийн банкны бодит асуудлыг ил болгоно. Улс төрчид нь хулгай хийчхээд, төрд орж ирдэг. Ийм байдлыг бууруулж байж авилгал буурна гэж бодож байна.
 
   Цаашид хуулиар хулгай хийдэг үйлдлийг зогсоох хэрэгтэй. Хууль гаргадаг хүмүүс нь өөрсдийн эрх ашгийн төлөө хуулиа батлаад, хулгай хийгээд байна гэдэг нь үнэхээр харамсалтай.  Хөгжлийн банкыг цаашид цэвэршүүлж авч үлдэхийн тулд зөв засаглалыг би болгох ёстой” гэлээ.

Т.ДОРЖХАНД: Хуулиар хулгай хийдэг үйлдлийг зогсоох хэрэгтэй
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188