• Өнөөдөр 2024-05-19

ФОТО СУРВАЛЖИЛГА: Кофе соёл, ном ертөнц

2022-03-15,   815

Хамар сэтлэм кофены тансаг үнэр, ард эгшиглэх намуухан ая. Ямар ч хүний сэтгэлийг сэргээм инээмсэглэн угтах ажилчид. Энэ бүхэн бидний мэдэх Улаанбаатарын танил дүр билээ.

 
Эргэлт.мн мэдээллийн сайт энэ удаагийн Фото сурвалжилгаар тав тухтай орчинг бүрдүүлж, залуусын оюуны чилээг гаргаж буй үйлчилгээний газрууд болох кофе шопын тухай сурвалжилга бэлтгэлээ. Ингэхдээ залуусын дунд хэдийн танил болсон хоёр газрыг онцолсон юм. 
 
 
 The coffee house mongolia-н бариста Б.Солонго “ Би ШУТИС-ийн гуравдугаар курсийн оюутан. Хичээлийн бус цагаар баристаагаар ажилладаг. 2019 оны долоон сараас хойш ажиллаж байна. Ажилдаа дурлаж ажилладаг төрлийн хүн. Манайд ямар ч сэтгэл зүйтэй хүн орж ирсэн, өөрийн хийж өгч буй бүтээгдэхүүндээ сэтгэлээ шингээж хийдэг. Жижигхэн чимэглэл хийчхэд л, үйлчлүүлэгч бүтээгдэхүүнээ харчхаад “Өө ямар гоё юм бэ” гэж хэлэхийг нь сонсох үнэхээр сайхан санагддаг. Миний бодлоор манайхыг зорьж ирдэг хүмүүс тав тухтай орчин, амттай кофе, найрсаг харилцаанд татагддаг байх гэж боддог. Би өөрөө залуу хүн,ажлаа хийнгээ үе тэнгийн залуучууд ямар мундаг болж байгааг үргэлж хардаг. Тэднээр бахархах сэтгэл төрдөг шүү. Байнгын үйлчлүүлэгчид маань орж ирээд хэдийн суудаг газартай болчихсон, тэндээ суугаад ажлаа хийж, ном унших зэргээр цагийг өнгөрөөдөг. Магадгүй кофе шопд ирж  кофе ууж, ном унших нь орчин үеийн залуусын зуршил ч байж болох юм.
 
 
 
 
 
 
 
 
 
4450- кофе шопын бариста Б.Бүрнээбаяр “Би Кино Урлагийн Дээд сургуулийн дөрөвдүгээр курсийн оюутан. Сонирхлоо дагаад энд ажиллаж байгаа.Манайх бусад газраас ялгарах зүйл олон байдаг. Монголын анхны гэрэл зургийн галерей шиг зохион байгуулалттай, англи монгол номын сантай кофе шоп. Өглөө нээсэн цагаас хойш хүмүүс тасралгүй ирж үйлчлүүлдэг. Би ажлаа хийж байхдаа урам зориг, эрч хүчийг авдаг.  Амралтын өдрүүдээр манайд суух суудал олдохгүй зөндөө бий. Орчин үеийн залуусын хандлага эрс өөрчлөгдөж байгаагийн илрэл байх. Зүгээр л гэртээ амрахаас илүүтэй, энд ирж номоо уншихыг чухалчилдаг хүмүүсийн харахаар хайр хүрдэг.  Миний бодлоор тав тухтай, чөлөөтэй байх орчинг бүрдүүлснээр залуусын хөгжих  орон зайг хангаж байгаа юм шиг санагддаг. Ажлаа хийх үедээ ч зав чөлөөгөөр нь номоо унших сайхан байдаг”. 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 Зүгээр л номын санд сууж номоо уншихаас илүү,тав тухтай орчин, үйлчилгээ сайтай газрын зорин үйлчлүүлэх залуусын тоо нэмэгдсээр л. Оюунлаг ирээдүйг цогцлоох, онцгой залуус Улаанбаатарын минь хаа нэгтэй халуун кофе шимж, номоо шимтэн уншиж өөрийгөө цэнэглэсээр л сууна.

 
 

 


ФОТО СУРВАЛЖИЛГА: Кофе соёл, ном ертөнц
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188