Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар Баян-Өлгий, Ховд аймаг дахь Нисэх онгоцны буудал, Автотээврийн төв, Авто замын засвар арчлалын компаниудад ажиллажээ.
Баян-Өлгий аймгийн нисэх онгоцны буудлын үйл ажиллагаа хэвийн, аймгийн удирдлагууд Улаанбаатар-Өлгий чиглэлийн нислэгийн тоог нэмэгдүүлэх, шөнө онгоц буух зориулалтын гэрэлтүүлэгтэй болгох, Өлгий-Казакстан чиглэлд нислэгтэй болох саналыг сайдад танилцуулсан байна.
Харин Зам, тээврийн хөгжлийн яамтай олон жилийн турш гэрээтэй ажиллаж буй авто замын засвар арчлалтын “Жол” ХХК-ийн үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа хэлж, Өлгий хотын дундуур байгаа олон улсын авто замын засвар арчлалт, гэрэл ойлгогч хийх зэрэг ажлуулдад 15 хоногийн хугацаатай үүрэг даалгавар өгөв. Хэрэв хугацаандаа биелүүлэхгүй бол гэрээ цуцлах хүртэл арга хэмжээ авахаа хэллээ.
Ховд аймгийн нисэх онгоцны буудалд Хүннү эйр компани Улаанбаатар-Ховд орон нутгийн нислэг, Ховд-Алмата чиглэлд гуравдугаар сарын 16-аас олон улсын нислэг хийнэ. Хил хамгаалах алба, гаалийн ерөнхий газар, мэргэжлийн хяналтынхантай хамтран ажиллах төлөвлөгөө гаргахыг Ховд нисэх онгоцны буудлын удирдлагад өгөв.
Хатуу хучилтай авто замыг төрөөс санхүүжүүүлэн барьж, засварладаг. Гэвч хэдхэн хүнд даацын автомашин яваад эвддэг байж болохгүй. Тиймээс даац хэтрүүлэхгүй байхад анхаарч ажиллахыг автотээврийн төвийн удирдлага, улсын байцаагчид үүрэг болгов.
“Ховд АЗЗА” төрийн өмчит компани нь 700 гаруй км замыг хариуцан засвар арчлалтыг хийдэг байна. Хоёр хэсэгт шуурхай ажлын хэсэг ээлжээр ажилладаг. Ажлын байранд тулгамдаж байгаа зарим асуудлыг сайдад танилцуулав. Сайд, замын үзлэгийг тоог нэмэгдүүлэх, Автотээврийн төвийн удирдлага, АЗЗА компанийн удирдлага хамтарч даац хэтэрсэн машиныг хатуу хучилттай зам дээр явуулахгүй байхад хамтарч ажиллахыг даалгалаа.
| ЗТХ-ийн сайд Л.Халтар Баян-Өлгий, Ховд аймагт ажиллав |
|
Б.Батцэцэг сайд “Инновац Норвеги” байгууллагын дэд ерөнхийлөгчтэй уулзлаа
2026-03-07 11:57:54
“Champions judo” клуб 4 алт, 1 мөнгө, 2 хүрэлмедаль хүртлээ
2026-03-07 09:42:39
Монголын иогийн холбооныхон Энэтхэгийн Элчин сайдтай уулзлаа
2026-03-07 07:10:00
Говьсүмбэр аймгийн спорт, олимпизмын зүтгэлтнүүд МҮОХ-д зочлов
2026-03-07 07:00:00
Шар усны үерийн аюулын зураглалаар нийт нутгийн 2.5 хувь нь маш их, аюулын зэрэглэлтэй байна
2026-03-06 11:04:27
Боксчид Тайландын "Fututes Cup"-ийг зорив
2026-03-06 10:23:37
Монгол Улсад тогтмол хэвлэл үүссэний 113 жилийн ой энэ өдөр тохиож байна
2026-03-06 10:14:49
Азийн аварга З.Болортунгалаг жин өгсөн барилдаж түрүүллээ
2026-03-06 09:09:44
Ч.Алтангэрэл “Шилдэг-8”-ын 125 кг-ын жинд түрүүлэв
2026-03-06 09:04:21
Б.Хулан “Шилдэг тамирчин”-аар шалгарлаа
2026-03-06 08:58:35
“Шилдэг-8”-ын 86 кг-ын жинд Н.Батбилгүүн аварга болов
2026-03-06 07:50:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 62 кг-ын жинд Т.Алтжин түрүүллээ
2026-03-06 07:40:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 65 кг-д Б.Зэнээмэдэр түрүүлэв
2026-03-06 07:30:00
Х.БАТТУЛГЫН ЗӨВЛӨХ Н.АЛТАНХУЯГИЙГ 36.4 ТЭРБУМЫН ХЭРГЭЭС ХОЁР УДАА ЦАГААТГАСАН ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН ӨМНӨ НЬ Х.БАТТУЛГЫН ӨШТӨН М.ЭНХСАЙХАНД 55 САЯ ТӨГРӨГИЙН ХЭРГЭЭР 4.6 ЖИЛИЙН ЯЛ ОНООЖ БАЙЖЭЭ
2026-03-06 07:20:08
Б.Батцэцэг сайд Ослогийн их сургуулийн Соёлын түүхийн музейд зочиллоо
2026-03-06 07:20:00
Чөлөөтийн “Шилдэг-8”-ын 53 кг-ын жинд Б.Отгонтуяа түрүүлжээ
2026-03-06 07:10:00
О.ЭНХ-ЭРДЭНЭ: ААВЫН МИНЬ АВЧ ӨГСӨН ГИТАР МИНИЙ АМЬДРАЛЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ БОЛСОН
2026-03-06 07:00:00
МАН-ЫН "МАНДУУЛДАГ" ХАТАГТАЙ НАРЫН ЭЭЛЖИТ ДҮР УИХ-ЫН ГИШҮҮН Д.ҮҮРИЙНТУЯА
2026-03-06 07:00:00
ДЭЛХИЙН АВАРГЫН “ТИТЭМ”-ИЙГ МОНГОЛД АВЧИРСАН ЭМЭГТЭЙЧҮҮД
2026-03-06 07:00:00
ЖҮЖИГЧИН Ц.ЭНХЖИН: ЖҮЖИГЧНИЙ ЧАДВАРЫГ ЖИНХЭНЭ УТГААР НЬ СОРЬДОГ ТАЛБАР БОЛ ТАЙЗ
2026-03-06 07:00:00
УНАГАН ХАЙРЫН УЯНГАТАЙ ЭМЭГТЭЙ
2026-03-06 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |