Өнөөдрийн УИХ-ын чуулганаар төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. Энэ үеэр Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар ипотекийн зээлийг зургаан хувь болгож, өнөөдрөөс арилжааны банкуудаар олгож эхэлсэн тухай мэдэгдлээ. Тухайлбал, тэрбээр "Өнөөдрөөс эхэлж арилжааны банкуудаар ипотекийн зургаан хувийн зээл өгч эхэллээ. Гол нь орлого. Ипотекийн найман хувийн зээл авч байгаа хүмүүсийн өрхийн дундаж орлого 1.5 сая төгрөг байх ёстой. Энэ нөхцөлд иргэдийн 90 гаруй хувь нь ипотекийн зээл авах боломжгүй байсан. Харин зургаан хувь болсноор өрхийн орлого нь нэг сая гаруй төгрөг байж авах боломжтой болж байна.
Монголбанкнаас ес, аравдугаар сарын санхүүжилтэд 50 гаруй тэрбум, арилжааны банкууд 40 орчим тэрбум төгрөг гаргаад зургаан хувийн хүүтэй зээл гаргах боломж нээгдээд байна" гэлээ.
| Б.Мөнхбаатар: Өнөөдрөөс ипотекийн зургаан хувийн зээл олгож эхэллээ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |