Орон нутгийн сонгуулийн санал хураалтын цаг явж эхэлснээс хойш цаг дуусах дөхөх тусам мөнгө тараалт хавтгайрсаар. Нэр дэвшигчдийн нэг хэсэг нь мөнгө тараагаад, нөгөө хэсэг нь мөнгө тараасан хэдээ барьж авах гээд, барьж авсныгаа шууд дамжуулж булайг нь дэлгэх гээд бүгд тун ч завгүй байна. 50 сая төгрөг арын суудал дээрээ овоолчилсон, 100 сая төгрөгтэй цүнх багаажиндаа чихчихсэн нэр дэвшигч нэртэй “шинэ” баячууд хорооллын гудамжаар сүлжилдэж байна. Баригдсан хэд нь эхнээсээ бэлэн мөнгөө тэврээд цагдаагийн хэлтэс рүү ачигдаж байна.
Өмнөх сонгуулиудаар мөнгө тараадаг л байсан. Тэр үед нь “Хэрвээ хэн нэг нэр дэвшигч мөнгө тарааж байвал тэрийг нь ав. Харин сонголтоо зөв хий” гэдэг байлаа. Гэвч мөнгө тараасан хүмүүс сонгогдсоор. Учрыг нь сайн нягтлаад байхнээ мөнгө тараалт нарийн технологитой явагддаг бололтой юм. Өөрөөр хэлбэл, зүгээр нэг гудамжинд явж байгаа сонгогчид шууд мөнгө өгчихдөггүй. Утас, регистр, хаяг зэргийг нь бүртгэж аваад, саналын хуудсаа дугуйлж дуусах хүртэл нь ажигладаг гэсэн үг.
Жишээ 1. Өнөөдөр санал хураах байрны гадна зогсоод, хүн буулгаад хөдөлж байгаа машинууд ард, урд гупер дээрээ ижилхэн ногоон өнгийг жижиг хуулгатай байгаа тухай нэгэн иргэн баримт дэлгэжээ. 10 машин зогсоход багадаа зургаа нь ижил ногоон хуулгатай. Уг машинуудаар нэг нэр дэвшигчид санал өгүүлэхээр сонгогчдыг зөөж байгаа нь тэр аж. Тухайн санал авах байрны гадна нэг ажиглагч зогсож бүртгэл хөтлөх бөгөөд ногоон хуулгаар нь “Манай сонгогч ирлээ” гэж таньдаг байх нь л дээ.
Жишээ 2. Санал авах байрны дотор интернэт цацагчтай камераар дүрс авч байсан зөрчил илэрчээ. Тэр камерын тусламжтайгаар хэн саналаа өгч байгааг алсаас шууд хянах боломжтой. Өөрөөр хэлбэл, “Надаас мөнгө авсан сонгогч яг надад саналаа өгч байна уу” гээд хараад сууж байхыг ч үгүйсгэх аргагүй. Ингээд харахаар “Би танай нэр дэвшигчид саналаа өгнө” гээд мөнгийг нь авсан л бол саналаа яг түүнд өгөх хүртлээ барьцаанд ордог бололтой. Өөрсдийн машинаар авч яваад санал хураах байранд хүргэнэ. Саналын хуудсаа дугуйлах хүртэл хэн нэгэн ажиглаж байна. Ингэхээр мөнгийг нь авсан л бол сонголтоо дур мэдэн зөв хийх боломжгүй юм биш үү. Мөнгийг нь авсан хүнээ заавал сонгох албагүй гэж буруу боддог байсан юм биш үү.
Эсвэл бүр,
Хэнийг дугуйлж буйг нь хянах боломжгүй, зүгээр л хянаж байгаа гэж мунхруулаад өөрийгөө дугуйлуулдаг гэх яриа ч хаа сайгүй. Саналаа мөнгөөр худалдаж байгаа сонгогчдод “Технологи хөгжсөн. Яаж л бол яаж хянана. Яг манай нэр дэвшигчийг дугуйлаарай, бид харж байгаа шүү” гэж итгүүлдэг байж болох юм. Мөнгө тарааж, төрийн эрхийг мөнгөөр авахаар санаархаж байгаа луйварчдад сонгочид тэгж итгүүлэх шиг амархан юм байхгүй байх.
Аль нь ч бай хэнээс ч мөнгө авахгүйгээр сонголтоо хийх нь л зөв. Орой галдаа түлэх нүүрсгүй, хоолны махгүй байсан ч хэн нэгэн нэр дэвшигчээс бохир мөнгө авахгүй байх нь хамгийн зөв. 20 мянган төгрөгөөр саналаа худалдсан бол ирэх дөрвөн жил хэнээс юу ч битгий хүлээ.
Ер нь сонгуулийн үеэр иргэдийн зайлшгүй мэдэж байх ёстой нэг логик бий. Хэрвээ санал худалдаж авахаар мөнгө тарааж байгаа бол тэр нэр дэвшигч сонгогдоод хэзээ ч юм хийхгүй. Харин албан тушаалд очмогцоо нэг сонгогчид өгсөн 50 мянган төгрөгөө таван сая болгоод, нийтэд нь тараасан 50 сая төгрөгөө таван тэрбум болгоод буцааж авна. Ингэхдээ бүр иргэдийн боломжийг хулгайлах аргаар буюу татвар, тендер будилуулах, завших, төрийн сангуудыг тонох замаар буцааж авна. Энэ бол шат шатны сонгуулийн дараах дөрвөн жилд батлагдсан үнэн. Гэхдээ энэ удаагийн сонгууль урьд урьдынхаас бүр арай ч дэндүү ёс суртахуунгүй, төрийн эрхийг мөнгөөр авахыг санаархагчдаар дүүрэн болж байгааг хууль хяналынхан ч, ард иргэд ч харлаа.
| Төрийн эрхийг мөнгөөр авахыг санаархагчдаар дүүрэн сонгууль болж байна даа |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |