Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуульд саналаа өглөө. Тэрбээр “Үндсэн хуулийн эрх үүргийнхээ дагуу сонгуулиа өглөө. Орон нутгийн сонгууль бол маш чухал сонгууль. Яагаад гэвэл тухайн орон нутагт амьдарч байгаа иргэд, ажилчид, малчид нийгмийн харилцаа, ажил төрлийн холбоосоо хариуцуулах дарга нараа сонгох сонгууль учраас чухал гээд байгаа юм. Өдрийн 15 цагийн байдлаар нийт сонгогчдын ирц 35 хувьтай байна. Энэ бол бага байна гэсэн үг. Залуучууд маань сонгуульд идэвхитэй оролцоорой. Саналаа өгөөгүй иргэд сонгуулийн цаг дуусахаас өмнө саналаа өгч, иргэний үүргээ биелүүлэх хэрэгтэй байна. Сонгуульд идэвхитэй оролцоогүй байж дараа нь хариуцлага нэхэх нь уялдаагүй асуудал болоод байна.
Жишээ нь, нийслэл дээр хүүхдийн шар автобус худалдаж авсан асуудал дээр үнийн хувьд маргаан гараад байна. 45 мянга, 50 мянга, 130 мянган ам.доллар гээд. Энэ юу хэлж байна гэхээр, хэрвээ Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал олон намын тогтолцоотой, авч байгаа тендерт нь хяналт тавидаг байсан бол ийм маргаан гарч, иргэдийг талцуулахгүй байх байлаа. Өөрчлөлтийг сонгуулиар хийдэг Ардчиллын алтан зарчим бий. Тийм учраас иргэд маань сонгуульд идэвхитэй оролцож, өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Амжилт хүсье” гэлээ.
| Х.Баттулга: Сонгуульд идэвхтэй оролцож, өөрчлөлт хийх хэрэгтэй байна |
|
Б.Жавхлан шатар сонирхогчдын дэлхийн аварга боллоо
2026-11-14 12:43:30
Радио спортын Азийн аваргаас 6 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ
2026-11-14 12:24:25
Э.Цэндбаатар мэргэжлийн боксын 16 дахь ялалтаа авлаа
2026-11-14 11:59:03
Элчин сайд Д.Батбаатар “Судрын чуулган”-ы гар бичмэлтэй танилцжээ
2026-11-14 10:20:11
Д.Одханд, Ц.Мөнхгэрэл жүдо бөхийн “B” зэрэглэлийн олон улсын шүүгч болжээ
2026-11-14 09:50:43
Б. Пагва Чехийн “Zelezo” жүдо клубийн урилгаар сургалт явуулжээ
2026-11-14 09:45:20
Туул гол, Нисэх, Сонсголон орчимд хуримтлагдсан хог хаягдлыг цэвэрлэв
2026-11-14 09:36:34
“Авлига, ашиг сонирхлын зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам” сургалт боллоо
2026-11-14 09:31:20
Монголын жюү жицүчид дэлхийн аваргаас 5 алт, 3 мөнгөн медаль хүртлээ
2026-11-14 09:19:01
Жүдо бөхийн залуучуупын дэлхийн аваргад өрсөлдөх жүдочид тодорлоо
2026-11-14 07:10:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |