Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2021 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 72/188 тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ажиллаж байна.
Энэхүү ажлын хэсэг нь Төрийн албаны зөвлөл, ЗГХЭГ-ын албан хаагч нараас бүрдсэн 23 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд Удирдамжийн дагуу бол тус Ажлын хэсэг БОАЖЯ, БШУЯ, Соёлын яам, ЭМЯ, нийслэл, Булган, Говь-Алтай, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын алба, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагууд дээр ажиллах юм байна.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар тус яамны газар, хэлтсийн дарга нарын хамт өнөөдөр тус Ажлын хэсгийн ахлагч, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун, ЗГХЭГ-ийн Хяналт-шинжилгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр нарын албаны төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын үеэр БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ яамны газар, хэлтсийн дарга нарт шалгалтын Ажлын хэсэгт бүх бичиг баримтыг саадгүй үзүүлэх чиглэл өгөөд аливаа байдлаар бичиг баримт нуух, ажлын хэсгийн гишүүдийг төөрөгдүүлсэн үйл явдал болбол хуулийн дагуу зохих арга хэмжээ авахыг Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгад үүрэг болгосон юм. Мөн Ажлын хэсэгт чин шударгаар хэн нэгний нөлөөнд орохгүй ажиллаж, хууль дагаж мөрдөөгүй албан тушаалтнууд байвал зохих шийдвэрийг гаргаж бидний ажилд туслалцаа үзүүлнэ үү гэсэн хүсэлт тавилаа.
Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун “Бид 2019 оноос хойш өмнөх хоёр ч сайдад албан бичгээр хандаж байсан, удирдамжаа ч явуулж байлаа. Миний чээжээр мэдэж байгаагаар танай яаманд хууль бусаар ажил үүргээсээ буусан гурван хүний асуудал байсан. В.Жавзан, Б.Оюунсанаагийн асуудал шийдэгдсэн юм байна. Говийн сав газрын захиргааны дарга байсан Б.Ялалтбаяр үлдчихээд байгаа юм билээ. Шинэчилсэн Төрийн албаны тухай хуулиар бидний тавьж байгаа зорилго бол ёс зүйтэй, сахилга хариуцлагатай, ур чадвар нь шаардлага хангасан хүнийг л ажиллуулах. Төрийн албаны зөвлөл эрхэм төрийн албаны дарга, албан хаагчдаас хүсэх ганцхан зүйл бол хууль мөрдөж ажиллах юм. Танай ТНБД бол төрийн албаны мэргэшсэн албан хаагч. Б.Бат-Эрдэнэ сайдын хувьд хууль хэрэгжүүлэх гэж өөрөө жинхэнэ гар бие зүтгэж байсан хүний хувьд энэ зовлонг ойлгох байх гэж бодож байна. Төрийн албан хаагчийн хориглосон зүйлийг Төрийн албаны тухай хуулийн 39, 37 дүгээр зүйлд заасан байдаг. Үүний хэрэгжилтийг харна. Хэрэв энэ дунд зөрүү буруу юм явах юм бол томилох эрх бүхий албан тушаалтныг ажлаас чөлөөлөх, улс төрийн албан хаагчийг огцруулах мэдэгдлийг томилох эрх бүхий албан тушаалтанд нь явуулах эрхийг хуульчилсан байдаг” гэсэн юм.
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “2019 онд батлагдсан шинэчилсэн Төрийн албаны тухай хуулиар маш олон харилцааг ойлгомжтой болгож өгсөн. Би хуулийн хэрэгжилт дээр хяналт тавьж ажиллаж ирсэн хүний хувьд өнөөдрийн байгаа мэдрэмжээр шалгалтыг зайлшгүй оруулах шаардлагатай. Хурдан хугацаанд орж ирж байгаад туйлын баяртай байна. Ажлаа хүлээж авснаас хойш нэг албан хаагч төрийн албаны шалгалтаа өгч тэнцээд орон тоон дээрээ жинхэлсэн. Бусад нь түр болон үүрэг гүйцэтгэгч байна. Төрийн албан хаагчийн шалгалтаа өгсөн мөртлөө ажлын байран дээрээ тавигдаагүй албан хаагчид бас байна. Томилох асуудлыг яаралтай хийх үүргийг Төрийн нарийн бичгийн даргад өгсөн. Б.Оюунсанаагийн асуудал бол шүүх дээр явж байсан. Шүүхийн шатанд БОАЖЯ-наас давж заалдсаныг эвлэрлийн шугамаар шийдвэрлэж Б.Оюунсанааг шууд ажлын байран дээр нь тавьсан байгаа. Б.Ялалтбаярын хувьд яаралтай ажлын байран дээр нь тавих хэрэгтэй. В.Жавзан даргын хувьд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар ажиллаж байсныг бид Төрийн захиргаа удирдлагын газрын дарга руу шилжүүлж ажиллуулж байгаа. Учир нь Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар Авлигатай тэмцэх газраас албан тушаалтныг сэлгэн ажиллуулахаар ярьж байна. Ер нь төрийн албанд байгаа бугшсан системийг бид сайн цэгцлэх хэрэгтэй гэж харж байгаа. АТГ-аас гардаг Шударга байдлын үнэлгээгээр БОАЖЯ доороосоо гуравдугаарт орсон. Дотоодод ужгирсан авлигын системийг шинэ сайд, дэд сайд, ТНБД ирснээр тасалж чадахгүй. Харин АТГ-аас сэлгэн ажиллуулж байгаа албан тушаалтан авлигатай холбоотой асуудлыг таслан зогсоож, энэ чиглэлд тодорхой шийдлүүд гаргаасай гэж хүсэж байгаа. Үүнийгээ ч бид АТГ-т шууд илэрхийлсэн. АТГ-аас гаргадаг дараагийн Шударга байдлын үнэлгээгээр доороосоо гуравт биш ядаж эхний арван байрт орох шаардлагатай гэж үзэж байгаа” гэсэн юм.
Уулзалтын төгсгөлд Ажлын хэсгийн ахлагч, Төрийн албаны зөвлөлийн гишүүн Б.Идэрчулуун “100 хувь санал нэг байна. Та нарын мэдэж байгаа сайн, муу бүх мэдээлэл Төрийн албаны зөвлөлд бий. БОАЖ-ын сайд тус яамны ТНБД гэх мэт бүрэлдэхүүнээр нь ингэж сольсон нь бол энэ Засгийн газар гаргаж байгаа алдаан дээрээ том дүгнэлт хийжээ гэж иргэд олон нийт ч тэр, Төрийн албаны зөвлөл ч харж байгаа. Төрийн албанд хуульд тавьж байгаа шаардлагыг хангасан хүн ажиллана. Ажлаа зохих ёсоор гүйцэтгэж чадахгүй бол ажлаа өгнө. Өнгөрсөн ганцхан жилд бид цар тахлын дундуур яваад 5277 хүний хувийн хэрэг, бүх материал, томилсон, чөлөөлсөн тушаалыг эмэрч үзсэн. Тэднээс 1100 гаруй нь хууль бус томилгоо байгаа юм. Үндсэндээ тавны нэг нь гэсэн үг. Одоо энэ шалгалтаар ямар ч байсан хаана нь алдаа догол байгаа юм гэдэг нь ширээн дээр гарч ирж таарна. Энэ бол шийдэл хийх гэж явж байгаа болохоос бид хэн нэгний улыг шагайж яваа юм биш. Яг энэ шаардлагыг би танай өмнөх хоёр сайдад хоёуланд нь явуулж байсан. 2019 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш миний нэртэй болон Төрийн албаны зөвлөлөөс ирүүлсэн албан бичгүүдтэй танилцаарай гэж хүсье” гэлээ.
| ЗГХЭГ, ТАЗ-ийн хамтарсан Ажлын хэсэг БОАЖЯ-нд ажиллаж байна |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |