Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын нийслэл Бээжин хотод зохион байгуулж байгаа өвлийн XXIV олимпын нээлтийн ажиллагаанд оролцов. Уг арга хэмжээнд нийт 32 улсын төр, засгийн тэргүүн, олон улсын байгууллагын удирдлага оролцож байгаа юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хүн төрөлхтөн цар тахалтай тэмцэж байна. Ийм амаргүй үед Токиогийн олимпыг зохин байгуулсан Японы ард түмэнтэй Монголын ард түмэн болон Засгийн газар сэтгэл санаагаар нэг гэдгээ илэрхийлж, Монгол Улс зуны олимпод оролцсон.
Энэ удаа Монгол Улсын мөнхийн хоёр хөрш орны нэг БНХАУ өвлийн олимпыг цар тахлын нэн амаргүй цаг үед амжилттай зохион байгуулж, хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүргээ амжилттай биелүүлж байна. Энэ хүнд үед бид саахалт айлын санаа нэг гэдэгчилэн Монголын ард түмэн, Монголын төр, засаг сэтгэл санаагаар нэг гэдгээ илэрхийлж, Бээжингийн өвлийн олимпид оролцож байна. Манай улсаас гурван тамирчин цанын төрөлд оролцож буй. Нийт монголчуудынхаа өмнөөс гурван тамирчиндаа спортын өндөр амжилт хүсэн ерөөж байна.
Маргааш ажлын уулзалтууд эхэлнэ. Ажлын уулзалтуудаар олон зүйлийг төлөвлөсөн байгаа. Амжилттай болно гэдэгт итгэлтэй байна" гэжээ.
Мөн өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 5-нд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийх юм.
| Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бээжин-2022” өвлийн олимпын нээлтэд оролцов |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |