Хөгжлийн банкнаас зээл авсан 26 чанаргүй зээлдэгчийн дотор БСШУ-ны сайд асан, Элчин сайд асан Ё.Отгонбаярын эхнэрийн хамаарал бүхий компани багтсан байдаг. Тус компани нь Хөгжлийн банкнаас 17.7 тэрбум төгрөг зээлж, одоог хүртэл уг төлбөрөө төлөөгүй байгаа юм.
Харин тус мэдээллийг ил болгосон сэтгүүлчдийг өчигдөр Ё.Отгонбаяр өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “Гэр бүл салгасан тул ална” хэмээн сүрдүүлсэн байдаг. Мөн сэтгүүлчид өнөөдөр хэвлэлийн бага хурал зарлаж, Ё.Отгонбаярыг цагдаагаар шалгуулж, хашиж буй албан тушаалаас нь чөлөөлөх, Хөгжлийн банкнаас авсан 17.7 тэрбум төгрөгийн зээлээ төлөхийг шаардсан юм.

| Сэтгүүлчдийг “Ална” гэж заналхийлсэн Ё.Отгонбаярыг МАН-ын даргын зөвлөхийн албан тушаалаас чөлөөллөө |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |