Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
“Би өчигдөр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллертэй цахим уулзалт хийсэн. Тус цахим уулзалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий нийлүүлэх хоолой барих төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэн баталсан тухай протоколд гарын үсэг зурсан. Үүгээр тухайн төслийн дараагийн шат буюу төслийг бодит ажил болгох түвшинд шилжсэн гэж болно.
Улмаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Ерөнхий сайд уг төслийн Техник, эдийн засгийн үндэслэлийг эцэслэн баталсан тухай протокол болон ажлын зургийг 2023-2024 он хүртэл хийж, боловсруулах үүрэг өгсөн” гэв.
| С.АМАРСАЙХАН: Байгалийн хийн хоолой барих төслийн протокол, ажлын зургийг 2023-2024 он хүртэл хийж, боловсруулах үүрэг өгсөн |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |