Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан танилцуулж байна.
Тэрбээр “Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар сурагчдын хичээл эхлэх хугацааг долоо хоногоор сунгахаар шийдвэрлэсэн. Сургууль, цэцэрлэг хоёрдугаар сарын 14-нөөс цахим болон танхим хосолсон буюу 5/9-ийн зарчмаар хичээллэхээр болсон. Харин ногоон бүс байгаа бүс нутаг, сумдад сургууль, цэцэрлэгийг 100 хувь танхимаар хичээллэх юм.
Нийт сурагчдын 60 хувь нь хичээлийн хоцрогдолтой байна. Тиймээс бид нэг өдөр ч болтугай илүү танхимаар хичээллүүлэхийг хичээж байгаа. Мөн надад хоёрдугаар сарын 28-наас сурагчдын хичээлийг 100 хувь танхимаар хичээллүүлэх үүрэг өгсөн” гэв.
| Л.ЭНХ-АМГАЛАН: Сурагчдын 60 хувь нь хичээлийн хоцрогдолтой байна |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |