Сайжруулсан түлшний хэрэглээ, орц, технологи, үйлдвэрлэлийн процесст хяналт тавих, агаарын бохирдлын шалтгааныг тогтоох хүрээнд шахмал түлшний түүхий эд болох медлингийн найрлага, хадгалалт, тээвэрлэлтийн асуудлыг хэлэлцжээ.
Энэ хүрээнд Эрчим хүчний сайд Н.Тавинбэх медлингийн найрлага, илчлэгт хийсэн хяналт шинжилгээний дүн болон хадгалалт, тээвэрлэлтийн явцыг танилцуулав.
Баруун бүсийн үйлдвэрийн үйлдвэрлэлийн процесст өөрчлөлт байхгүй. Зүүн бүсийн үйлдвэрээс хэрэглэгчид хүргэгдэж байгаа түлшний хатаалт, хадгалалтын явцад хэд, хэдэн туршилт хийж байгаа.
• Хатаалтын хугацааг долоо хоног сунгаж, дундын агуулахад түр байршуулж худалдаанд гаргах,
• Эрдэмтдийн зөвлөл байгуулж, тэдний гаргаж буй шинэ саналд үндэслэн туршилтуудыг богино хугацаанд хийж турших,
Цаашид түлш болон медлингийн стандарт, нормуудыг сайжруулах, шинэчлэх шаардлагатай. Ингэхдээ стандартыг үйлдвэрлэлийн технологи, техник хэрэгслийг мөн шинэчлэх ёстой гэдэгтэй санал нэгдэв.
Хуралдаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, Эрчин хүчний сайд Н.Тавинбэх болон ОББҮХ, МХЕГ, “Таван толгой түлш” ХХК болон холбогдох бусад албаныхан, эрдэмтдийн төлөөлөл оролцжээ.
| Шахмал түлшний стандартыг сайжруулах, шинэчлэх шаардлагатай |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |