УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлаар хэлэлцэж, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн зөвшилцөх саналыг дэмжжээ.
Улмаар БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Э.Сарантогосыг томилохыг 80.8 хувийн саналаар, Кувейт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар П.Сэргэлэнг томилохыг 86.5 хувийн саналаар, Швейцары Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Д.Гэрэлмааг томилохыг 88.5 хувийн саналаар дэмжиж тус тус томилсон байна. Харин БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Эрдэнэтуяа, Кувейт Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд З.Чинтүшиг нарыг эгүүлэн татахаар болжээ.
| Э.Сарантогос, П.Сэргэлэн, Д.Гэрэлмаа нарыг Элчин сайдаар томиллоо |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |