• Өнөөдөр 2025-05-16

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогджээ

2021-11-14,   635

          АНУ-ын Нью-Йорк хотод өнгөрсөн баасан гарагт болсон НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы 32 дугаар бүгд хуралдааны үеэр Олон улсын эрх зүйн комиссын гишүүний сонгууль болсон. Тэгвэл Олон улсын эрх зүйн комиссын 2023-2027 оны гишүүнээр сонгуульд Монгол Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил ялалт байгуулж, Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогджээ.

Нийт 48 орон НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын 34 гишүүний суудалд өрсөлдсөнөөс Монгол Улсын харьяалагддаг Ази, Номхон далайн бүлгээс Энэтхэг, Япон, Солонгос, Кипр, БНХАУ, Тайланд, Вьетнамын найман орон тус комисс 2023-2027 онд ажиллахаар сонгогдсон байна.

НҮБ-ын Олон улсын эрх зүйн комисс нь олон улсын эрх зүйг хөгжүүлэх, системчлэх, олон талт конвец, зарчмыг боловсруулах, зөвлөмж гаргах үүрэгтэй комисс юм.

 


УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил НҮБ-ын Олон улсын эрх зүйн комиссын гишүүнээр сонгогджээ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188