Аймгийн ИТХ-ын сонгуулийн 31-р тойрог Сүмбэр суманд МАН-аас нэр дэвшигч А.Идэрпүрэвтэй ярилцлаа.
- Сайн байна уу та. Сайхан намаржиж байна уу.
- Сайхан. Та сайхан намаржиж байна уу.
- Орон даяар аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн кампанит ажил ид өрнөж байна. Та орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд хоёр дахь удаагаа нэр дэвшиж байгаа. Мөн энэ байгууллагын талаар судалгаа хийж, эрдмийн зэрэг хамгаалж байгаа хүний хувьд Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч гэж хэн бэ, юу хийх ёстой талаар тодорхой тайлбарлаж өгөөч.
- Манайхны хэлж заншсанаар иргэдийн Хурал буюу Нутгийн өөрөө удирдах байгууллага бол тухайн орон нутагт ажиллаж амьдарч байгаа ард иргэдийн амьдралын нэн тэргүүний эрх ашгийг хамгаалагч, орон нутгийн хөгжлийн бодлого боловсруулагч, түүнээ үнэлж дүгнэж, хөгжлийн цаашдын зураглалыг тодорхойлогч байгууллага гэж хэлж болно. Харин Иргэдийн Хурлын төлөөлөгч хүн бол ард иргэдийн амьдрал ахуйг хамгийн сайн мэддэг, тулгамдаж буй асуудлуудыг зөв олж харж чаддаг, түүнээ шийдвэр болгож хувиргахад жинхэнэ утгаар нь оролцож чаддаг, энгийн ажил амьдралын туршлагатай, мэдээж дээр нь боловсролтой хүн байх ёстой. Яагаад гэвэл ИТХ-ын гаргаж буй шийдвэрүүд тухайн орон нутгийнхаа ард иргэдийн амьдрал ахуй руу илүү чиглэсэн, аймаг, сумынхаа хөгжлийн хэтийг харж өнгөрсөн, одоо, ирээдүйн гурван цагийн хэлхээнд тулгуурлан гарсан байх ёстой гэсэн үг.
- Шат шатны сонгуулиудаас орон нутгийн ИТХ-ын сонгуулийг хамгийн чухал сонгууль гэдэг. Чухам яагаад ач холбогдолтой сонгууль гэж онцолдог юм бэ?
- Юуны өмнө орон нутгийн хөгжил гэдэгт бид гол анхаарлаа хандуулах учиртай. Орон нутаг хөгжихгүй байна гэж ихэнх хүмүүс хэлдэг. Түүний гол шалтгаануудын нэг нь тэнд сонгогдож ажиллаж байгаа ИТХ-ын төлөөлөгчдийн чадвар чансаа, сум аймгаа удирдаж байгаа дарга нарын нутаг орноо гэх сэтгэл, аймаг, сумынхаа цаашдын хөгжлийн дүр төрхийг зөв үнэлж, дүгнэж чадаж байгаа эсэх, оновчтой бодлого хөтөлбөр боловсруулж батлан түүнээ үр дүнтэй хэрэгжүүлж чадаж байна уу, үгүй юу гээд олон зүйлтэй холбоотой. Манай ихэнх сумын Иргэдийн Хурлууд жинхэнэ шилдэг боловсон хүчнүүдээ нэр дэвшүүлж, сонгож чадахгүй зөвхөн хамаатан садан, ураг төрлийнхний хүрээнд нэр дэвшүүлдэг мөнгө голлосон, тэр хүрээнд сонголт хийгддэг болоод удлаа. Тэгэхээр жинхэнэ нутаг орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролтой, зөв хүмүүсийн өрсөлдөөн үгүй болж, Иргэдийн Хурал гэдэг байгууллагыг хүчгүй, сул дорой болгож байгаа нь нууц биш юм. Ийм байдлыг нь анзаарсан миний нэг ойрын хүн Иргэдийн Хурал чинь их мэдэгчдийн цуглуулга шүү дээ гэж шүүмжлэн хэлж байсан ч удаа бий. Угтаа Иргэдийн Хурал бол жинхэнэ утгаараа орон нутгийн хөгжлийн чамбай бодлого боловсрогдон гарч, тухайн шатны Засаг дарга нь хэрэгжүүлж, үр дүнг нь ойр ойрхон дүгнэж, үнэлдэг ийм л байгууллага байх ёстой юм. Тийм учраас орон нутгийн хурлын сонгууль хамгийн чухал сонгууль мөн.
- Та НӨУБ-д 10 гаруй жил ажилласан ажлын туршлагатай, үүнийхээ зэрэгцээ аймгийнхаа МАН-ын дэд даргаар ажилладаг. Улс төрийн намууд сонгуулиас сонгуулийн хооронд төлөвшиж, дотооддоо хөгжихийн гол шалгуур нь сонгуулийн ялалт ялагдалтай нь шууд холбоотой байдаг. Энэ талаар...
- Зөв зүйтэй асуулт байна. Манай орон шиг хатуу гишүүнчлэлтэй улс төрийн намтай орны хувьд намуудын хөгжил хамгаас чухал. Сонгууль болдгоороо болж сонгуульд хамгийн зөв менежменттэй, хэрэгжих бүрэн боломжтой бодит тооцоо судалгаанд тулгуурласан мөрийн хөтөлбөртэй, хэн сайн зохион байгуулалттай оролцсон нам нь л ялалт байгуулдаг. Харин эсрэгээрээ ялагдал хүлээсэн нам нь үйл ажиллагаандаа мониторинг хийж, өөрийгөө дотооддоо шинэчлэх үйл явц хийгддэг нь улс төрийн зарчим юм. Гэтэл манай намууд сонгуульд оролцохдоо мөрийн хөтөлбөрөө сурталчлах, урьд өмнө хэрэгжүүлж ирсэн бодлогоо ярихаасаа илүүтэй хэтэрхий их хар пи-ар, сөрөг сурталчилгаагаар хөөцөлдөж, өрсөлдөгч намаа, өрсөлдөгч намын нэр дэвшигчдээ олны өмнө харлуулах, гутаан доромжлох болсон. Энэ бол зөв зүйтэй өрсөлдөөн биш. Харин сүүлийн үед зарим нэр дэвшигчдийн амнаас бодлогоороо өрсөлдье, ёс зүйтэй өрсөлдье, хэн чадвартай, хэн боловсролтой нь сонгогдож иргэд олон түмнээ төлөөлж ажиллая гэдэг үг гардаг болсон нь сайшаалтай. Улс төрийн намууд сонгуульд хамгийн шилдэг гэсэн боловсон хүчнүүдээ сонгон авч хуульд заасан шаардлага шалгууруудыг хамгийн их хангаж байгаа гишүүдээ нэр дэвшүүлэн сонгуульд сойдог. Ингэж бэлтгэгдсэн боловсон хүчнээрээ дамжуулж орон нутгийн хөгжлийг хангах зорилготой боловсрогдсон мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх эрхийн төлөө сонгуульд өрсөлддөг. Ийм өрсөлдөөнөөс гарч ирсэн жинхэнэ салбар салбартаа манлайлагч тэргүүний хүмүүсээр Хурал бүрдэж байж гэмээнэ жинхэнэ утгаараа орон нутгийн хөгжлийн чамбай бодлого гаргаж хэрэгжүүлж чадна. Тэгж чадахгүй бол орон нутагт намчирхал, талцал хуваагдал бий болж Хурлын байгууллага үр дүнтэй ажиллаж чадахгүй болдог.
- Иргэдийн Хурлын үйл ажиллагаа ямар байх нь тэнд сонгогдсон төлөөлөгчдийнх нь мэдлэг чадвар, боловсрол, бас сэтгэл зүтгэлээс ихээхэн хамаатай юм байна гэж ойлгож болох уу?
- Яг зөв. Тодорхой хэмжээний боловсрол, мэдлэг эзэмшээгүй, ажил амьдралын туршлага тааруу, дээр нь нутаг орноо гэсэн элэг сэтгэлгүй хүмүүс Хуралд сонгогдчих юм бол тэнд ямар ч хөгжлийн бодлого боловсрогдож, хэрэгжиж чадахгүй гэсэн үг. Дээр нь нэг зүйлийг нэмж хэлэхэд Хурал бол цэвэр судалгаа шинжилгээний байгууллага байх ёстой. Тэгэхээр Хурлын төлөөлөгч хүн бол судлаач хүн байх гээд байгаа юм. Мэдээж хүн бүхэн мэргэшсэн судлаач байх боломжгүй л дээ. Гэхдээ л иргэдийн Хурлын төлөөлөгч хүн бол байнга өөрийнхөө мэдлэгийг сэлбэж, шинэчилж байдаг, нутаг орныхоо хөгжлийн талаар судалгаа хийдэг байх ёстой гэсэн үг. Нөгөөтэйгүүр, өнөөдөр монголын нийгэмд болж бүтэхгүй байгаа зүйлүүд асар олон байна. Энэ бүхнийг төр засгаас илүүтэй тэр чиглэлээр мэргэшсэн иргэний нийгмийн байгууллагууд илүү хурдан харж шүүмжилдэг, гарц гаргалгааг шуурхай олж харж байгаа. Яг үүн шиг Хурлын байгууллагууд орон нутгийнхаа хөгжлийн чиг баримжаа, ард иргэдийнхээ амьдралын тулгамдсан асуудлуудыг хамгийн түрүүнд олж хардаг, гарц шийдлийг нь олон талаас нь шүүн ярилцаж, тодорхойлж оновчтой шийдвэр гаргаж, хурдтай ажилладаг л байвал орон нутгийнхаа иргэд сонгогчдын өмнө хүлээсэн үүргээ хэрэгжүүлж чадна.
- Та энэ удаа өмнө нь сонгогдож байсан тойргоосоо өөр тойргоос нэр дэвшиж байна. Сүмбэр сумын хөгжлийн түвшин, онцлогуудыг судалсан уу?
- Ганц та ч биш өөр хүмүүс ч надаас бас энэ асуултыг асууж байгаа. Миний хувьд 2016 онд аймгийнхаа Сэргэлэн сумаас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулан намынхаа мөрийн хөтөлбөрийг Сэргэлэн суманд хэрэгжүүлэхэд дөрвөн жил сумын ИТХ, Засаг даргатай хамтран үр дүнтэй ажилласан. Сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нь мэргэжлийн байгууллагаар хийлгэснээс авахуулаад олон сайхан бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлууд тэнд хийгдсэн. Сүмбэр сумын хувьд үүх түүхээс нь авахуулаад орон нутгийн хөгжлийн түвшин олон олон онцлогуудыг сайн мэдэж байгаа. Сүмбэр сум маань Монгол орны эдийн засгийн голлох салбар болсон хөдөө аж ахуйн тэр дундаа газар тариалангийн үйлдвэрлэл давамгайлсан бүс нутаг. Цаашдаа энд өрхийн тариаланд суурилсан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний ногоо боловсруулах үйлдвэрүүд байгуулж, ажлын байрыг нэмэгдүүлэх замаар иргэдийнхээ орлогын түвшинг ахиулах хэрэгцээ шаардлага бий. Тийм ч учраас манай намын мөрийн хөтөлбөрт бэлтгэн нийлүүлэгч аймгаас үйлдвэрлэгч аймаг болох гол зорилт тавьсан нь иргэд сонгогчдын маань талархлыг хүлээж байгаа. Ер нь манай намын мөрийн хөтөлбөр аймгийнхаа 27 суманд нэгэн жигд хэрэгжиж, аймгийнхаа хөгжилд өнгө төрх, хүч нэмэх болохоос биш сум суманд өөр өөр байна гэж байхгүй. Ингэж бүх сумаа жигд хөгжлийн бодлогоор хангахгүйгээс болж бодлогын нэгдмэл байдал алдагдах, хөрөнгө мөнгө тарамдах зэрэг үзэгдэл гардаг. Тийм ч учраас манай нам энэ удаагийн сонгуульд “Хүчээ нэгтгэе” уриатайгаар оролцож байгаа. Нөгөө талаар манай улс бол нэгдмэл улс, дээр нь Монгол улсын иргэн 21 аймаг, 300 гаруй сум суурингаас аль ч засаг захиргааны нэгждээ ажиллах амьдрах эрхтэй, бас Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхтэй шүү дээ. Үүнийг манайхан буруугаар ойлгож, ойлгосон ч мушгин гуйвуулж нутаг орны үзэл хандлага гаргах байдал мэр сэр ажиглагдаж байгаа. Ер нь бид хөгжил дэвшил ярьж гэрэл гэгээтэй ирээдүйг харж л байгаа бол жалга довны үзэл хандлагаасаа ангижирмаар л байгаа юм.
- Энэ удаагийн сонгуульд тантай хамт танай багт ямар ямар хүмүүс МАН-аас нэр дэвшиж байгаа вэ?
- Манай орны сүүлийн 30 жилийн сонгуулийн үр дүнгүүдийг харахад нэг нам дангаараа хоёр сонгууль дараалан үнэмлэхүй ялалт байгуулсан тохиолдол огт гараагүй байгаа. Иргэд сонгогчид маань хоёр сонгууль дараалан манай намд бүрэн итгэл үзүүлж төрийн эрх барих дээд байгууллагын сонгуульд үнэмлэхүй олонхын ялалт өгсөн. Энэ нь Монгол Ардын Намд иргэд сонгогчид маань ямар их итгэж байгаагийн бодит илэрхийлэл яахын аргагүй мөн. Харин бид энэ удаагийн орон нутгийн ИТХ-ын сонгуульд аймаг, сумын түвшиндээ ялалт байгуулж олонх болж байж гэмээнэ Засгийн газрын мөрийн хөтөлбөр болж батлагдаад буй намынхаа мөрийн хөтөлбөрийг бүх шатанд бүрэн дүүрэн хэрэгжүүлэх боломж бий болох юм. Ард иргэд маань ч үүнийг ухамсарлаж манай намаас нэр дэвшигчдийг бүрэн дэмжихээ илэрхийлж байна. Манай намын дарга, Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх МАН дээд, дунд, доод гурван шатандаа ялалт байгуулснаар төв Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлого аль ч шатанд ялгалгүй хэрэгжих, хөрөнгө санхүүгийн болоод бодлогын дэмжлэгийг бүрэн авах нөхцөл бүрдэхийг сануулж, захиж хэлж байна. Энэ удаагийн сумын ИТХ-ын сонгуульд надтай хамт Сүмбэр сумын МАН-ын гишүүдээс ахмад, дунд үеийнхэн, залуучууд, эмэгтэйчүүдээс бүрдсэн эрч хүчтэй 15 хүн нэр дэвшээд байгаа. Сумын маань сонгогч иргэд МАН-аас аймаг, сумын ИТХ-д нэр дэвшигчдийг багаар нь дэмжихээ илэрхийлж амжилт хүсэж байгаа нь бидэнд сум орон нутгийнхаа төлөө цаашид хичээн ажиллах их урам зориг өгч байгаа.
- Танд баярлалаа, танай намын хамт олонд иргэд сонгогчдынхоо итгэлийг хүлээж бүрэн ялалт байгуулахыг хүсье.
- Баярлалаа. Монгол Ардын Нам Монгол улсын ирээдүйн хөгжлийн нэн эгзэгтэй түүхэн цаг мөчүүдэд төрийн эрх барьж, ард иргэдийнхээ итгэлийг нуруундаа үүрч, хүндрэл бэрхшээлийг ард түмэнтэйгээ хамтдаа даван туулж ирсэн. Энэ удаа ч дэлхий даяар тархаад буй цар тахлын үед үүсэж буй эдийн засгийн хямрал, өмнө нь Ардчилсан намын засаглаж байсан үед тавьсан өр, зээлийг дарах, ард түмнийхээ амьдралын чанарыг дээшлүүлэхээс авахуулаад манай намд хийх ажил их байна.
| А.Идэрпүрэв: Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал аливааг иргэний нийгмийн байгууллагуудаас түрүүлж харж, ажилладаг байх учиртай |
|
Монгол бүжгийн хамтлаг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс финалын цом хүртлээ
2025-12-16 20:21:16
"Щелкунчик-Цөмөгч цэрэг буюу хулганын хаан" хүүхдийн жүжгийг дахин толилуулна
2025-12-16 17:28:52
“СПОРТООР ТОГТМОЛ ХИЧЭЭЛЛЭЕ” уулзалт, хэлэлцүүлэг болов
2025-12-16 16:45:56
Н.Эрдэнэбаатар таеквондо-гийн “Куккивон”-ы ерөнхийлөгчтэй уулзав
2025-12-16 16:35:54
БОНДИ АРЛЫН БААТАР АХМЕД-АЛ-АХМЕД: Бидний төлөө залбираарай
2025-12-16 14:07:16
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 13:40:31
"K-Startup Grand Challenge 2025": E-Geree.mn систем 2,620 стартапаас TOP 20-д үлдлээ
2025-12-16 12:36:37
Австралийн халдлага үйлдэгчдийн машинаас Исламын Улсын далбаа олджээ
2025-12-16 12:15:22
ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГАД БҮРТГЭГДСЭН ЗУРГААН ГЭМТ ХЭРЭГ ТУТМЫН НЭГ НЬ СОГТУУГААР ҮЙЛДЭГДЭЖ БАЙНА
2025-12-16 11:46:09
Дэд сайд ажиллуулах нь дэлхийд байдаг л жишиг
2025-12-16 11:27:07
БАХИАР ШҮД АВЧ, ФРАНЦЧУУДЫГ ГАЙХАШРУУЛЖ ЯВСАН БАГИЙН ЭМЧ Д.АРИУНБОЛДЫН АМЬДРАЛЫН ТҮҮХ
2025-12-16 10:47:42
Дарханд үндэсний бөхийн залуучуудын улсын аварга боллоо
2025-12-16 10:33:24
Хүүхдийн тусламжийн 108 утсанд долоон хоногийн хугацаанд 1575 дуудлага иржээ
2025-12-16 10:23:14
Энэ сарын 19-нөөс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна
2025-12-16 10:12:15
МҮБХ улсын арслан Б.Орхонбаярт хүндэтгэл үзүүллээ
2025-12-16 07:47:22
“СЭЛЭНГИЙН ОЮУТАН ЗАЛУУС 2025” спортын наадам өндөрлөлөө
2025-12-16 07:10:00
БУЛГАН АЙМАГТ ДУГУЙГҮЙ ОНГОЦ ГАЗАРДУУЛЖ, 12 ХҮНИЙ АМЬ АВАРСАН НИСГЭГЧ
2025-12-16 07:06:20
ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД Б.ЭНХБАЯР ХОТЫН ДАРГА Х.НЯМБААТАР ХОЁР ТУЛЖ ЭХЭЛЛЭЭ
2025-12-16 07:00:00
Э.ГАНЧИМЭГ: ЖҮЖГИЙГ МИНЬ СЭТГЭЛЭЭСЭЭ ХҮЛЭЭЖ АВЧ БАЙГАА ҮЗЭГЧ ХҮҮХДҮҮД НАМАЙГ ХҮҮХЭЛДЭЙН ТЕАТРЫН ЖҮЖИГЧИН БОЛГОСОН
2025-12-16 07:00:00
“ХҮЧГҮЙ ТӨР”-ИЙН ӨМНӨ СӨХӨРСӨН “ХҮЧ” СПОРТ ХОРОО
2025-12-16 07:00:00
Д.ХҮСЛЭНБАЯР: МАТЕМАТИКИЙН АЙМГИЙН ОЛИМПИАДАД ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛСЭНДЭЭ БАЯРТАЙ БАЙНА
2025-12-16 07:00:00
Хятадад 300 кг ачаа тээвэрлэх “AR-E800” дроныг бүтээлээ
2025-12-15 15:57:40
Хүүхдийн яаралтай тусламжийн тасгаар 1,643 хүүхэд үзүүлснээс томуу, томуу төст өвчний шалтгаантай нь 66.4 хувь нь байна
2025-12-15 14:13:28
“Alpha Gaming” баг “PUBG Mobile”-ийн дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2025-12-15 13:37:41
Э.Болор-Эрдэнэ “Кунмин”-ы гараанд түрүүлэв
2025-12-15 13:27:25
ТӨРИЙН ӨМЧИТ 18 КОМПАНИ, ҮЙЛДВЭРИЙН ГАЗРЫН ХУВЬЦААГ ХУДАЛДАЖ, НЭЭЛТТЭЙ ХУВЬЦААТ КОМПАНИ БОЛГОНО
2025-12-15 12:49:37
Сууц дулаалгын ажил 96 хувьтай үргэлжилж байна
2025-12-15 11:34:51
Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр АИ-92 бензинтэй 63 цистерн вагон байна
2025-12-15 10:38:36
Б.Лхагвасүрэн найрагчийн "Дутуу хээтэй тооно" зохиолоос сэдэвлэсэн киног ирэх онд нээнэ
2025-12-15 10:36:07
2025-12-15 10:29:23
О.Наранзул ой тогтоолтын дэлхийн аварга боллоо
2025-12-15 10:23:07
“MCS энержи” баг гурав дахь, “Хамаг Монгол” баг эхний ялалтаа авлаа
2025-12-15 10:09:22
ЕБС-ийн дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос амарна
2025-12-15 10:08:10
2025-12-15 10:00:00
2025-12-15 10:00:00
“Жүдо академи”-ийн тамирчид Японы тэмцээнээс медаль хүртэв
2025-12-15 09:40:07
Б.Уянга “HUANJI CHINA PRO-2025” мэргэжлийн тэмцээнд түрүүллээ
2025-12-15 09:19:25
Ц.Амарсанаа муайтай-гийн Зүүн Азийн аваргаас алтан медаль хүртлээ
2025-12-15 07:25:00
С.Анужин муайтай-гийн Зүүн Азийн аварга боллоо
2025-12-15 07:21:00
С.Баатархүү "ADNOC Abu Dhabi Marathon 2025"-д оролцлоо
2025-12-15 07:10:00
ГАЛААС ДӨРВӨН ХҮН АВАРСАН О.АЛТАНХУЯГ: ДҮРЭЛЗСЭН ГАЛ ДУНДААС “АХ АА АВРААРАЙ” ГЭЭД ХАШХИРАЛДАЖ БАЙСАН ЗАЛУУЧУУДЫГ АМЖИЖ АВАРСАНДАА БАЯРТАЙ БАЙНА
2025-12-15 07:00:10
БАЛЕТЧИН Б.МАРАЛ ӨЧИГДӨР ПА-ДЕ-ТРУА, ӨНӨӨДӨР АМТТАНЫ ДАГИНАД…
2025-12-15 07:00:00
ШАТАХУУН ХАРИУЦСАН ДАРГА НАРЫН ХЭН НЬ ХЭН БЭ
2025-12-15 07:00:00
Д.СУГИРБААТАР: ПИНОККИОГИЙН ДҮРИЙГ БҮТЭЭХЭД ХҮҮХЭД НАС МИНЬ НАДАД ТУСАЛСАН
2025-12-15 07:00:00
С.БАЯРЦОГТ УЛС ТӨРД ЭРГЭН ИРСНЭЭ ЗАРЛАЖ, ДУУ НЬ ЧАНГАРЧИХСАН ЯВНА
2025-12-15 07:00:00
DER BI: 2026 ОНД “АРГА БИЛИГ” ЦОМГОО ГАРГАХААР ДОГДЛОН БЭЛДЭЖ БАЙНА
2025-12-15 07:00:00
ЧЕХИЙН АЛДАРТ “АЛТАН ПРАГА” ХОТ
2025-12-15 07:00:00
БИЕИЙНХЭЭ ШАРХЫГ ЭДГЭЭСЭН Ч УГТААЛЫН САНГИЙН АЖ АХУЙД АМЬДААРАА ШАТСАН АНГИЙНХАА ОХИДЫГ МАРТАЖ ЧАДАЛГҮЙ СЭТГЭЛИЙН ШАРХТАЙ 60 ЖИЛ АМЬДАРЛАА ДАА, ЭГЧ НЬ
2025-12-15 06:37:54
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |