Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр болж, шийдвэрээ танилцуулж байна. Энэ үеэр УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү мэдээлэл өгөв.
Тэрбээр “ЭМЯ, ХӨСҮТ, УОК-ын дэргэдэх эрдэмтдийн багийн судалгаагаар Монгол Улсад цар тахлын идэвхтэй үе есдүгээр сарын 20-ноос аравдугаар сарын эхэн үе хүртэл үргэлжилсэн. Одоо халдварын тохиолдлын тоо буурч байгаа ч, буурах хурд нь удаан байна.
Гамшгийн үеийн дөрвөн төрөл буюу улаан, улбар, шар, ногоон түвшний зэрэглэлийн журмыг шинэчилж, цаашдаа вакцинжуулалттай холбож, тодорхой хэмжээний зохицуулалт хийх чиглэл өгсөн.
Хэрэв зорилтот бүлгийн нийт иргэдийн 50 хүртэлх хувь нь коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тундаа хамрагдсан тохиолдолд ААН байгууллагуудад үйл ажиллагаа нээх боломж өгнө. Үүнд хариуцлагын гэрээ байгуулна. Цаашид ч энэ журамд холбогдох зохицуулалт орно” гэсэн юм.
| Т.БАЯРХҮҮ: Зорилтот бүлгийн 50 хувь нь гурав дахь тундаа хамрагдвал АНН байгууллагуудын үйл ажиллагааг нээнэ |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |