Монгол Улсын Засгийн газар шатахууны асуудлаар ээлжит бус хурал зарлажээ.
Өчигдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 10 гаруй асуудлыг хэлэлцэж, танилцуулсан. Засгийн газрын гаргасан шийдвэрийн талаар ЗГХМОНХГ-ын ажилтан О.Бямбагэрэл “Даваа гарагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Гашуунсухайтын хилийн боомтод ажилласан. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар Гашуунсухайт боомт дахь асуудлыг шийдвэрлэхээр болсон. Тодруулбал, тус боомтод нэмэлтээр PCR төхөөрөмж бүхий лаборатори байгуулна.Тус зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана.
Мөн шатахууны хомсдолтой холбоотой асуудлыг УУХҮ-ийн сайд танилцуулсан. Үүнтэй холбоотойгоор шатахууны нөөц хомсдоход нөлөөлсөн байж болзошгүй албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болгосон" гэсэн.
Мөн Уул уурхай, хүнд үйлдвэрлэлийн сайд Г.Ёндон "Роснефть" компаниас сар бүр 28 мянган тонн бензин авах ёстой. Гэвч тэд 17 мянган тонныг нийлүүлэх боломжтой гэсэн тул БНХАУ-аас 43 мянган тонн шатахуун авах захиалга өгсөн. ОХУ-аас 17 мянган тонн шатахуун ирнэ гэж тооцсон ч энэ сард 7500 тонныг нийлүүлсэн. Үлдэгдлийг ирэх сарын 1-н хүртэл нийлүүлэх боломжгүй гэсэн юм. Мөн БНХАУ-ын талаас Хөх хотын боловсруулах үйлдвэрээс манай улсад бензин нийлүүлэх боломжгүй гэсэн. Тиймээс найм хоногийн турш шатахууныг хязгаартай худалдах боллоо.
Бээжинд суугаа Элчин сайд нот бичиг өгч, холбогдох хүмүүстэй уулзаж байна. Тус улсад сүүлийн хоёр хоног амралтын өдрүүд байв. Зам тээврийн яам, ГХЯ энэ асуудлыг шийдэхээр ажиллаж байна. Хөх хотоос Жинин боомтод саатаж, Замын-Үүдээр дамжин шатахуун ачсан галт тэрэг орж ирнэ. Тээврийг аль болох хурдан хийхээр ажиллаж байна. Учир нь хоёр галт тэрэгнээс нөгөө рүү нь ачна, агуулахад буулгасны дараа аж ахуйн нэгжүүд авах гээд олон шат дамжлага бий. Манай арми, ОБЕГ өөрийн нөөцтэй. Бүх хэрэглэгчид жигд хүртээхийн тулд бид хязгаарлалт тавьж байна. Ерөнхий сайд даалгасны дагуу бид буруутай гэж үзсэн албан тушаалтанд арга хэмжээ авна. Мэдээллээ боловсруулаагүй юу, ажилдаа хайнга хандсан уу гэдгийг тогтооно” гэсэн юм.
| Засгийн газар шатахууны асуудлаар ээлжит бус хурал зарлажээ |
|
УИХ-ЫН ЖАГСААЛТЫН “ЖАЛГА”-НЫХАН
2026-07-04 07:00:00
КИМ АРАН: ЭЭЖ МИНЬ МИНИЙ МОДЕЛЬ, САЙН ЗАГВАР БҮТЭЭХ ОНГОД
2026-07-04 07:00:00
НАМЫН ДАРГА Т.ДОРЖХАНДТАЙГАА ХАЛААС НЭГТЭЙ, ХӨВСГӨЛИЙН ТЕНДЕРҮҮДЭД “ХОББИ”-ТОЙ П.ГАНЗОРИГ
2026-07-04 07:00:00
ХӨГЖМИЙН ЗОХИОЛЧ Ч.САНГИДОРЖИЙН ГЭРГИЙ Б.БАДАМГЭРЭЛ: ХАНЬ МИНЬ ХӨГЖМӨӨ БИЧЭЭД, БИ ДУУЛЖ АЯЛААД, ХҮҮХДҮҮД МИНЬ ТӨГӨЛДӨР ХУУРАА ТОГЛОСОН ДУУ ШУУТАЙ АЙЛ БАЙЛАА, МАНАЙХ
2026-07-04 07:00:00
ЛОНДОН ХОТОД АВТОБУС ЖОЛООДДОГ О.НАРАНТУЯА: Лондонгийн бэлгэ тэмдэг болсон хоёр давхар улаан автобусыг жолоодох нь миний мөрөөдөл байлаа
2026-07-04 07:00:00
УРАН БҮТЭЭЛЧИЙН ЗУРШИЛ: Шинэ гитар, хатаасан жимс
2026-07-04 07:00:00
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |