• Өнөөдөр 2024-05-17

Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзаж байна

2021-09-21,   362

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шатахууны хомсдол үүссэнтэй холбоотойгоор шатахуун импортлогчидтой өнөөдөр буюу есдүгээр сарын 21-ний өдрийн 11:00 цагаас хаалттай уулзалт хийж байна.

Уулзалтад Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд, Ашигт малтмалын газар, шатахуун импортлогчид зэрэг талууд оролцох бөгөөд өргөтгөсөн хуралдаанаар өнөөгийн нөхцөл байдал, авах арга хэмжээг хэлэлцэх аж. Өнгөрсөн долоо хоногт шатахуун түгээх станцууд АИ-92 шатахууныг 30 мянган төгрөгөөс дээш үнийн дүнд олгохгүй гэж байсан бол өчигдрөөс эхлэн ихэнх клонк АИ-92 болон АИ-95 шатахуун дууссан гэх мэдээллийг өгч байгаа юм. Зарим шатахуун түгээх станц АИ-92 болон АИ-95 олгож байгаа ч өөрсдийн гишүүнчлэлийн карт болон талонд үндэслэн олгож байгаагаас урт дараалал үүсээд байна.

 

 


Ерөнхий сайд шатахуун импортлогчидтой уулзаж байна
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 1
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-09-21 13:22:24
    А: Энэ сүүлийн үед худалч элбэгдоржорхуу болоод бгаа шүү. Нээгл их ярьсан хүн, үр дүн юу ч байхгүй, Монгол улсыг гадаад улсууд нь ийм ерөнхий сайдтай болохоор хааж боогоод ч байгаа юм шиг
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188