• Өнөөдөр 2024-03-29

Ц.Одбаяр Монгол Улсын Заан цол хүртэхээр боллоо

2021-09-17,   476
 
  Шүүхийн шийдвэрийн дагуу Ерөнхийлөгч зарлиг гарган Монгол Улсын аварга
Э.Оюунболдын цолыг хураахаар болжээ. Монгол улсын аварга Н.Батсуурь Монгол Улсын даян аварга цолыг хүртэж, наймын даваанд унасан Улсын арслан Содномдорж ‘’Үлэмж бадрах’’  долоогийн даваанд унасан ба Д.Анар Улсын заан зургаагын даваанд унжээ. Харин Б.Цэдэнсодном Улсын харцага тавын даваанд унаж, Н.Мустафа Улсын начин цолыг хүртжээ. Мөн 2020 оны Үндэсний баяр наадмаар нэр бүхий бөхчүүдээс сэргээшийн төрлийн бодис илэрч тус бөхчүүд хүлээн зөвшөөрсөн. Иймд Үндэсний баяр наадмын тухай хуульд заасны дагуу М.Бадарч улсын гарьд Ц.Одбаяр улсын заан, Ц. Мөнхбаяр, Ш. Пүрэвгарьд Б.Орхонбаяр нар улсын харцага Б.Суманчулуун, Ц.Сандагдорж нарт улсын начин цолыг хүртсэн юм. Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат, ажнай корпорац говийн хүчтэн дэвжээний бөх Цэдэнбазрын Одбаяр улсын наадамд 2010 оноос зодоглож, төрийн наадамдаа тасралтгүй арванжил барилдсан тууштай,хөдөлмөрч юм.Тэрээр улсад хоёр удаа шөвгөрсөн бөгөөд 2011 онд Монгол Улсын начин цол 2020 онд Монгол Улсын Харцага цолыг хүртсэн билээ. Заан цол хүртэж буй Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат Цэдэнбазарын Одбаярт нутгийн ах дүүс нь халуун баяр хүргэсээр байна. 
 

Ц.Одбаяр Монгол Улсын Заан цол хүртэхээр боллоо
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 0
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188