Монгол Улсын Засгийн газрын ээлжит хурал өнөөдөр буюу наймдугаар сарын 25-ны өдөр болж байна. Уг хуралдаанаар иргэдийг урьдчилсан сэргийлэх үзлэгт хамруулах тухай хэлэлцсэн. Тэгвэл ээлжит Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд танилцууллаа.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар бүх иргэнээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах асуудлыг дэмжиж, бэлтгэл ажил хангахыг даалгасан. Нийт хүн амын урьдчилан сэргийлэх шинжилгээг хэрэгжүүлэхээр ярьж байна. Урьдчилан сэргийлэх үзлэгээр Монгол Улсад тэргүүлэх өвчлөлийн таван чиглэлийг авч үзнэ.
Эрүүл мэндийн даатгалын сангаас олгодог насны багцыг шинэчлэх, хүн амыг жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг байх ажлыг хийх ажлын хэсэг гарсан. Энэ багц шинжилгээ нь 13-45 мянган төгрөгийн хэмжээтэй. Насны багцын нэр төрлийг олшруулж, хөдөө орон нутгийн дэд бүтэц, чадавхыг эрчимжүүлнэ. Гэхдээ энэ шинжилгээнд хамрагдах идэвх сул байна. 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүх иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар бэлдэж байна" хэмээсэн юм.
| 2022 оны нэгдүгээр сарын 1-ээс бүх иргэнээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |