УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны Ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Арвайхээр, Хархорин суманд ажиллажээ. Уг томилолтыг УИХ-ын С.Чинзориг санаачлан ахалж явсан бөгөөд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн нарын арван орчим гишүүн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтсан байна.
УИХ-аас Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулж, эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийн тогтолцоонд шинэчлэлт хийсэнтэй холбоотойгоор Өвөрхангай аймгийн эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчдад мэдээлэл өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн юм.
Түүнчлэн Хархорин сумын Нэгдсэн эмнэлгийн барилгын шинэчлэлийн асуудлын талаар ярилцсан бөгөөд мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулахаар болов. Тус эмнэлэгт шаардлагатай байгаа тоног төхөөрөмжүүд, түргэн тусламжийн машин, Эрүүл мэндийг дэмжих төв байгуулах санхүүжилтыг УИХ-ын гишүүн С.Чинзориг шийдвэрлэх тухай мэдэгдэв.
| УИХ-ын гишүүн С.Чинзоригоор ахлуулсан Ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллав |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |