Бүх шатны сургалтын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг 2021 оны есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулиуд бүгд хоёр ээлжээр хичээллэнэ. Таван настай хүүхэд бүрийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулна.
Мөн энэ хичээлийн жилээс “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” болгож, нэг хүүхдэд ногдох үдийн хоолны зардлын норматив 900 төгрөг байсныг 1500 болгон нэмэгдүүлсэн. Хоол тэжээл нь хүүхдийн өсөлт, суралцах чадвар, бүтээмжид гол нөлөө үзүүлдэг тул “Үдийн хоол” хөтөлбөрийн чанарт онцгой анхаарахыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ анхаарууллаа.
Хүүхдүүдийн хичээл, сургалт бараг хоёр жил завсарлаад эхэлж байна. Хичээлийн хоцрогдлыг арилгах том зорилт тулгарлаа. Засгийн газар хичээл сургалт эхлүүлэх бүх зохион байгуулалтыг хийнэ гэж Ерөнхий сайд хэлээд хичээлийн хоцрогдлыг арилгахад багш нараас гадна эцэг, эхчүүдийн оролцоо чухал гэдгийг онцолж байлаа.
Цэцэрлэг, сургуулийн багш нарын 94 хувь нь вакцины бүрэн тундаа хамрагджээ. Эцэг, эхчүүд 12-17 насны хүүхдүүдээ дархлаажуулалтад идэвхитэй хамруулж байгаа юм байна. Цар тахлын үед хичээл сургуулийн үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах гэж буйтай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцаж, нийслэлийн Хан-Уул дүүргийн 75, Баянзүрх дүүргийн 14 сургууль, 146 дугаар цэцэрлэгт ажиллалаа.
.jpg)
Япон Улсын буцалтгүй тусламж, Жайка төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн 75 дугаар сургуулийн хуучин барилгыг буулгаж, 828 хүүхдийн хүчин чадалтай шинэ сургууль барьж, энэ хичээлийн жилд хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ. 75 дугаар сургуулийн барилга дэлхийн орчин үеийн боловсролын байгууллагын стандартын дагуу баригдаж, сургалтын иж бүрэн тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан байна. Тусгай хэрэгцээт хүүхдүүд сурч хөгжих тэгш хүртээмжит сургалтын орчныг бүрдүүлжээ. Цаашид шинээр баригдах сургуулиудыг 75 дугаар сургуулийн барилгын стандарт, жишгээр барих нь зүйтэй гэдгийг Ерөнхий сайд онцолж байв.

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хөрөнгөөр бага, дунд сургуулийн барилга, тоног төхөөрөмжийг сайжруулах таван үе шаттай төсөл 1999-2021 онд амжилттай хэрэгжиж Улаанбаатарт 49 сургууль болон сургуулийн барилгын өргөтгөл барьж, сургуульд хамрагдах хүүхдийн хүчин чадлыг 24 мянгаар нэмэгдүүлжээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Монгол Улсын ирээдүй хойч үеийг сурган хүмүүжүүлэх их үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Япон Улсын Засгийн газар, ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, Япон Улсын Элчин сайд Кобаяши Хироюкид баяр хүргэлээ.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон бусад албаны хүмүүс ерөнхий боловсролын сургуулиудын хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцсаны дараа Нийслэлийн Баянзүрх дүүргийн 146 дугаар цэцэрлэгт ажиллалаа. Хичээл сургууль эхэлсэн үед хотын замын хөдөлгөөний ачаалал ихэсдэг. Түгжрэлийн шалтгааны 25 хувь нь хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэх, авах гэсэн авто замын хөдөлгөөнтэй холбоотой. Тиймээс БШУЯ түгжрэл ихтэй бүсэд байрладаг 25 цэцэрлэгийн 60 бүлэгт ээлжийн багш ажиллуулахаар шийдвэрлэжээ. Эдгээр цэцэрлэгийн цуглах цаг 07:00-09:30, тарах цаг 16:30-20:00 байна. Энэ санаачилгыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дэмжиж байгаагаа илэрхийлж Монгол Улсын Засгийн газар хотын түгжрэл, төвлөрлийг бууруулах бодлогыг үе шаттай хэрэгжүүлнэ гэлээ. Хотын төвөөс хотын зах руу нүүсэн аж ахуй нэгжийг татварын бодлогоор дэмжинэ гэв.

| Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Хичээлийн хоцрогдлыг арилгахад багш нараас гадна эцэг, эхчүүдийн оролцоо чухал |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |