Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2021.07.29) Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто тэргүүтэй төлөөлөгчид бараалхав. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд ноён Петер Сияяарто тэргүүтэй уламжлалт, найрсаг харилцаатай Унгар Улсын төлөөлөгчидтэй биечлэн уулзаж буйдаа баяртай байгаагаа илэрхийллээ.
Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус улсын Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын найрамдлын бүлгийн дарга Ласло Хорват ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурал дахь Монгол-Унгарын парламентын бүлгийн дарга Н.Ганибал уг уулзалтад оролцсон юм.
Хоёр улсын парламент дахь парламентын бүлгийн дарга нар өнгөрсөн зургадугаар сард цахим уулзалт хийсэн бол өнөөдөр биечлэн танилцах боломж гарч буйг Улсын Их Хурлын дарга онцлон дурдав. Үргэлжлүүлэн тэрбээр “Унгар Улсыг бид Зүүн Европ дахь чухал түншээ гэж үздэг.
Дэлхий даяар тархаад буй КОВИД-19 цар тахлын халдварыг тогтоон барих, ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалахыг бид тэргүүлэх зорилтоо болгохын зэрэгцээ цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах боломжит бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэхүү сорилтыг даван туулахад хамтын хүчин чармайлт, харилцан дэмжлэг нэн шаардлагатай энэ үед амьсгалын 33 ширхэг аппаратыг манай улсад хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд олгож буй Унгар Улсад гүн талархлаа илэрхийлье” гэлээ. Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны сайд Петер Сияяарто цаг зав гарган хүлээн авч уулзаж буйд Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт талархал илэрхийлээд, хоёр орны олон жилийн түүхтэй, уламжлалт найрсаг харилцаа нь бүх талын хамтын ажиллагааны тогтвортой суурь болдгийг дурдав.
Талуудын хамтран хэрэгжүүлж буй томоохон төслүүдэд Унгар Улсын зүгээс онцгой анхаарал хандуулж байгааг тэрбээр хэлээд Монгол Улсын “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийн талаар онцоллоо. Төслийн хүрээнд олон улсын үйлдвэрлэлийн зохистой дадлын шаардлага хангасан вирусын гаралтай вакцин үйлдвэрлэл, био аюулгүйн гуравдугаар зэрэглэлийн шаардлага хангасан лабораторийн барилгыг тус тус шинээр барьж, өндөр хүчин чадалтай орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглох юм.
Мөн үйлдвэрийн хэвийн найдвартай, тасралтгүй ажиллагааг хангах дэд бүтэц, цахилгаан хангамж, инженерийн шугам сулжээний өргөтгөл, шинэ үйлдвэр болон лабораторид ажиллах боловсон хүчнийг сургаж, дадлагажуулах зэрэг ажлууд хийгдэх бөгөөд төслийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаарал хандуулахыг Улсын Их Хурлын даргаас хүслээ. Энэхүү төсөл үр дүнтэй хэрэгжсэн тохиолдолд усны менежмент, хөдөө аж ахуйн чиглэлээрх дараа дараагийн төслүүдийг хэрэгжүүлэх боломжтой болно гэдгийг ноён Петер Сияяарто хэлж байв.
Цар тахлын нөхцөл байдал нь улс орнуудын эрүүл мэндийн салбарын нөөц бололцоог бүрэн шалгаж байгаа тул энэ чиглэлд онцгой анхаарал хандуулах нь зүйтэй хэмээн үзэж, Унгар Улс амьсгалын аппаратыг үйлдвэрлэж эхлээд байгаа юм байна.
Түүнчлэн дотоодын хэрэглээгээ бүрэн хангахаар амны хаалт үйлдвэрлэж, агаарын тээврийн салбараа бэхжүүлэхэд анхаарсан бол ирэх жилээс вакцин үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөн холбогдох судалгаа хийж, бэлтгэл ханган ажиллаж байгааг талаар мэдээлэл өгсөн. Ийнхүү тодорхой төрлийн эмнэлгийн тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэж эхэлснээрээ тусламж хэрэгтэй бусад улс оронд туслалцаа үзүүлэх боломжтой болж, Монгол Улсаас ирсэн хүсэлтийн дагуу эдгээр амьсгалын аппаратуудыг өгч байгаа юм.

Монгол Улсад вакцинжуулалт өндөр хувьтай байгаа, тиймээс цар тахлын халдвараас хамгаалах сэргийлэх зорилгоор эмнэлгийн тоног төхөөрөмжийн туслалцаа үзүүлэхдээ таатай байна гээд эдгээр тоног төхөөрөмж нь олон монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаална гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.
КОВИД-19 цар тахлын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх нь цар тахлын эрсдэлээс сэргийлэх гол хүчин зүйлүүдийн нэг гэдэгтэй санал нэг байгаагаа Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлээд Унгар Улсад оршин суугаа манай иргэд вакцинд хамрагдах боломжтой болсонд баяртай байгаагаа илэрхийллээ. Мөн тэрбээр хоёр улсын хууль тогтоох байгууллага хоорондын идэвхтэй харилцаа нь хоёр талын хамтын ажиллагааны эрх зүйн орчинг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой хэмээгээд “Биокомбинат” УТҮГ-ыг шинэчлэх төслийн үйл ажиллагаанд Монгол Улсын Их Хурлын зүгээс чухалчлан анхаарч, бүх талаар дэмжин ажиллах болно гэлээ. Үргэлжлүүлэн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Боловсролын салбар нь манай хоёр улсын харилцааны тэргүүлэх чиглэл юм.
Монголын олон зуун залуус Унгар Улсад суралцан мэргэжлийн боловсон хүчин болон бэлтгэгдэж, эх орныхоо бүтээн байгуулалтад үнэтэй хувь нэмэр оруулахын зэрэгцээ хоёр улсын ард түмэн хоорондын харилцааны гүүр болж байна. Хоёр талын харилцааг бэхжүүлэхэд иргэд хоорондын харилцаа чухал үүрэгтэй гэдэгтэй Та санал нэг байгаа байх. Цаашид боловсролын салбарын хамтын ажиллагаа өргөжүүлэн хөгжүүлнэ хэмээн найдаж байна” гэлээ.

Мөн хоёр улсын улс төрийн харилцаа бэхжиж, соёл, боловсролын чиглэлээрх хамтын ажиллагаа гүнзгийрч байгааг Г.Занданшатар дарга дурдлаа. Хоёр орны соёл болон кино урлагийн салбарын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд өргөжин хөгжиж байгааг онцлоод “Энэ чиглэлээр дэлхийд өөрийн гэсэн орон зайг бий болгосон Унгарын туршлагыг нэвтрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхолтой байна.
Унгарын талын дэмжлэгтэйгээр Бат болон Атилла хаадын тухай кино бүтээж буйд баяртай байна” гээд хоёр орны иргэд хоорондын харилцааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү үйл ажиллагааг бүх талаар дэмжин хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
Хэдийгээр цар тахлын амаргүй нөхцөлд байгаа ч хүн төрөлхтний эв нэгдлийн илэрхийлэл болсон Зуны олимп энэ өдрүүдэд болж байгааг Улсын Их Хурлын дарга дурдаад Унгар Улсын баг тамирчид өндөр амжилттай оролцож буйд баяр хүргэсэн юм.
| Г.Занданшатар: Амьсгалын 33 ширхэг аппаратыг хүмүүнлэгийн тусламжаар олгож буй Унгар улсад гүн талархлаа илэрхийлье |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |