• Өнөөдөр 2024-05-17

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: БНСУ-д дельта вирус тархаж байгаа энэ үед гадаадын нислэгт онцгой анхаар

2021-07-13,   704

        Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабт ажиллалаа. Цар тахлын нөхцөл байдлыг УОК-ын дарга, Шадар сайд  С.Амарсайхан танилцууллаа. Өнөөдрийн байдлаар /2021.07.12/ 1496 халдвар бүртгэгдэж, сүүлийн гурав хоногт халдварын байдал харьцангуй тогтворжиж байна. Улсын хэмжээнд эрчимт эмчилгээний 50 ор, энгийн 1200 ор сул байгаа буюу нийт орны 18.1 хувь нь сул байна.
 
Дүүргийн эмнэлгүүдийг хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрээр хангах ажлыг эрчимтэй хийж байна. Тухайлбал, Баянгол дүүрэг, Сонгинохайрхан дүүрэг, Яармагийн 300 ортой эмнэлэг, Хотын захиргааны байранд шинээр дэлгэсэн эмнэлэг зэрэгт хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэрийг нийлүүлж байна. Мөн хүчилтөрөгчийн 2000 ширхэг баллон, хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч 1000 ширхэг, амьсгалын аппарат 50 ширхгийг эмнэлгүүдэд нийлүүлэх ажил хийгдэж байгааг УОК-ын дарга, Шадар сайд  С.Амарсайхан танилцууллаа
 
        Мөн  наадмын амралтын өдрүүдтэй холбоотой орон нутгийг зорих хөдөлгөөн эрчимтэй нэмэгдэж сүүлийн гурван өдөр л гэхэд 30 мянга гаруй иргэд хотоос орж гарсныг Шадар сайд мэдээллээ. Үүнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ аймгийн дарга нартай өдөр болгон холбогдож орон нутаг дахь нөхцөл байдалд онцгой анхаарах чиглэл өглөө.
 
          Түүнчлэн БНСУ-д дельта вирус тархсантай холбоотойгоор гадаад улсаас иргэдээ татан авч байгаа асуудалд онцгой анхаарч, ялангуяа БНСУ-ын талаас дельта вирус оруулж ирэхгүй байх тал дээр авах арга хэмжээний асуудлыг ирэх баасан гарагийн Засгийн газрын хуралдаанд оруулж ирэх үүргийг Ерөнхий сайд өглөө. Үүний зэрэгцээ  цар тахлын эмчилгээнд анхаарах, вакцинд хамруулах ажил, татан авалтыг  үргэлжлүүлэх, шаардлагатай эм тариаг нөөцлөх үүргийг Эрүүл мэндийн сайд болоод холбогдох албан тушаалтнуудад өглөө.  Дэлхий дахинд цар тахлын эсрэг вакцинд нийт хүн амынхаа 60-аас дээш хувийг хамруулсан таван улс байгаагийн нэг нь Монгол улс болжээ. Тиймээс  иргэдийг халдварын дэглэм сахиулахад онцгой анхаарах хэрэгтэй байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.  Орон нутагт вакцины үйлчлэл нийслэлээс 14-21 хоногийн хоцрогдолтой явж байгаа учраас нийслэлийн иргэд орон нутаг руу зорчиж байгаа энэ үед иргэн бүр хариуцлагатай байхыг уриаллаа. Засгийн газар ирэх баасан гарагт ээлжит бусаар хуралдаж хэд хэдэн чухал асуудлыг шийдэхээр болжээ.
 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: БНСУ-д дельта вирус тархаж байгаа энэ үед гадаадын нислэгт онцгой анхаар
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 3
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-13 13:23:11
    Догсом . Буяннэмэх : Хатуу хбл хорио ""00"" зосолт хийгүйг бол цөөхөн ард иргэд тань үхээд дууёлаа 'цэл залуу наснийхаа ' гээл поопорч байсан үеээ эргээд ганц сандаа лаларийн баннди
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-13 13:23:07
    Догсом . Буяннэмэх : Хатуу хбл хорио ""00"" зосолт хийгүйг бол цөөхөн ард иргэд тань үхээд дууёлаа 'цэл залуу наснийхаа ' гээл поопорч байсан үеээ эргээд ганц сандаа лаларийн баннди
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-07-13 13:22:42
    Догсом . Буяннэмэх : Хатуу хбл хорио ""00"" зосолт хийгүйг бол цөөхөн ард иргэд тань үхээд дууёлаа 'цэл залуу наснийхаа ' гээл поопорч байсан үеээ эргээд ганц сандаа лаларийн баннди
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188