Эрүүл мэндийн сайд С.Энхболд төв талбайд суулт зарлаж буй эмч, ажилтнуудтай өнөөдөр уулзлаа.
Тэрбээр “Би Эрүүл мэндийн сайдаар томилогдсоноосоо хойш эмч, ажилтнуудын цалинг нэмэх тухай асуудлаар Засгийн газарт хандсаар ирсэн. Мөн холбогдох сайд, дарга нартай уулзалт хийж байгаа. Уг асуудлыг шийдвэрлэхийн тулд ямар боломж бололцоо байгаа талаар судалж, гаргалгаа гарга, хуулийн ямар зохицуулалт байдаг тухайд хэлэлцээрийн ширээнд сууж, шийдвэрлэх ёстой. Эхнэр бид хоёр хоёулаа эмч мэргэжилтэй. Цалин хөлс хүрэлцэхгүй байх ямар байдгийг сайн мэднэ. Иймд эмч, ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх талаар тууштай хөөцөлдөх болно.
Би Ардын намын 17-18 гишүүнтэй лобби бүлэгт байдаг. Тэдний хэд хэдэн гишүүн эмч мэргэжилтэй. Цалин нэмэх асуудлаар тэдэнд гурван талт хэлэлцээр хийх санал тавьсан. Тэд зөвшөөрсөн. Иймд Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны гишүүд өнөөдөр 17:00 цагт Эрүүл мэндийн яаманд хүрэлцэн ирж, МАН-ын гишүүдтэй хамт гурван талт хэлэлцээрт оролцоосой гэж хүсч байна.
Эрүүл мэндийн салбарын нийт эмч, ажилтны 17 хувь нь өөрийн гэсэн орон сууцад амьдарч байгаа бол үлдсэн хувь нь хашаа байшин болон түрээсийн орон сууцад амьдарч байна
Мөн нийслэлийн эмнэлгүүд болон Эрүүл мэндийн харьяа байгууллагуудын удирдлагатай өчигдөр буюу долдугаар сарын 5-нд уулзаж, эмч, ажилчдынхаа цалинг байгаа боломжоороо нэмэх чиглэл өгсөн. Энэ дагуу эхнээсээ ГССҮТ болон III эмнэлэг ажилчдынхаа цалинг 20 хувиар нэмэгдүүлээд байна. Энэ жилээс эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлийн санхүүжилт ордог болно. Энэ тухай саналыг УИХ-аар оруулсан бөгөөд энэ оны гуравдугаар улиралд багтаан шийшдвэрлэхээр болсон. Ингэснээр эрүүл мэндийн байгууллагууд ажилчдынхаа цалинг цаашид дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ” гэв.
| С.ЭНХБОЛД: МАН-ын лобби бүлгийн гишүүд болон эмч, ажилтны төлөөлөлтэй гурван талт уулзалт хийнэ |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |