Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа яамныхаа ажилтнуудын төрсөн өдөрт сайдын гарын үсэг, төрийн тамгатай мэндчилгээ илгээсэн нь олны дургүйцлийг хүргэж байна. Сайд А.Ариунзаяа эл үйлдлээ “Төрд зүтгэж буй ажилтнууддаа талархал илэрхийлж, урамшуулж буй хэлбэр” хэмээн тайлбарласан. Тэгвэл түүний удирдаж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт ажиллагсдын ажлын ур чадвар, үр бүтээлийг үнэлэх, сайн ажилласанд талархал илэрхийлэх ямар шагналууд байдгыг танилцуулж байна.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны Арваннэгдүгээр сарын 29-ны өдрийн А\258 дугаар тушаалаар “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын шагналын журам”-ыг гаргажээ.
Уг журамд зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажиллагсдад нийт есөн төрлийн шагнал олгохоор заажээ. Тухайлбал, “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын шагналын журам”-ын 2.1 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын шагнал нь дор дурьдсан төрөлтэй байна.
2.1.1 Засгийн газрын шагнал:
а/”Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан” тэмдэг
б/”Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний залуу ажилтан”тэмдэг
2.1.2 Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны шагнал: “Яамны хүндэт жуух бичиг”
2.1.3 “Хөдөлмөрийн хүн танаа” шагналд шалгаруулах
2.1.1 Үндэсний шилдэг мастер
2.1.2 Шилдэг ажил олгогч
2.1.3 Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шилдэг менежер
2.1.4 Шилдэг сургалтын байгууллага
2.1.5 Хөдөлмөрийн хүн танаа
2.1.4 Сайдын нэрэмжит шагнал
Журмын 3.6-д “Сайдын нэрэмжилт шагналаар яамны зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж хагас, бүтэн жилийн ажлын үзүүлэлтээр тэргүүн байрт шалгарсан албан хаагчийг хамт олны өмнө сайшааж, үнэ бүхий зүйл буюу мөнгөн шагналаар жилд нэг удаа шагнаж урамшуулна” гэж заажээ.
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
![]() |
| Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарынханд олгодог есөн шагнал бий |
|
KOREA WEEK 2026 ӨНӨӨДӨР СҮХБААТАРЫН ТАЛБАЙД ЭХЭЛЛЭЭ
2026-09-05 17:43:56
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-09-05 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна
2026-09-05 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |