Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж буй. Уг хуралдаанд Улаанбаатар хотын талаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэн, шийдвэрлэжээ. Тухайлбал, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль, хотын төвлөрлийг задалж, түгжрэлийг бууруулах, Гандан орчимд аялал жуучлал хөгжүүлэх зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна.
Энэ талаар хотын захирагч Д.Сумъяабазар “Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар түүхэн гэж болох шийдвэрүүд гарч байна. Харин нийслэл Улаанбаатар хоттой холбоотой гурван чухал асуудал хэлэлцсэнээс Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг онцолмоор байна. Уг хуулинд 1994 онд өөрчлөлт орсон байдаг. Үүнээс хойш үндсэндээ 27 жил огт шинэчлэлт хийгдээгүй. Долоон бүлэг 51 зүйлээс бүрдсэн энэ хууль бол манай хотын иргэдийн нийгэм, эдийн засгийн амьдралд ахиц авчирч, өөрчлөлт өгнө гэж үзэж байгаа. Нэг талаас эдийн засгийн бие даасан байдлыг бий болгох, нөгөө талаас эрх зүйн шинэ зохицуулалтыг хийе гэсэн бодлоготой байна. Монгол Улсын Засгийн газар нийслэлийн тухай асуудлыг бодлогынхоо эхэнд тавин ажиллаж буйг онцлох хэрэгтэй. Энэ гурван жилийн хугацаанд бид яаж ажиллахаас хамаарч хотын өнгө төрх сайжирна” гэв.
| Д.СУМЪЯАБАЗАР: Гандан хийдэд түшиглэн уламжлалт хэв маяг бүхий аялал жуулчлалын бүс бий болгоно |
|
Эрдэнэт хот ерөнхий боловсролын сургуулиуддаа “Шүд угаах булан” байгуулж байна
2026-07-03 17:58:22
Газрын тосны тухай хуульд өөрчлөлт орууллаа
2026-07-03 12:18:23
Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Э.Анар томилогдлоо
2026-07-03 11:12:25
Улсын аварга Г.Эрхэмбаярт Гавьяат тамирчин цол хүртээнэ
2026-07-03 11:04:02
500 ширхэг үхрийн шир арилжжээ
2026-07-03 10:57:09
Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт өчигдөр 2212 дуудлага, мэдээлэл бүртгэгджээ
2026-07-03 10:52:04
АНУ Олон улсын эрүүгийн шүүхийг дахин шүүмжиллээ
2026-07-03 10:49:26
ГОВИЙН ТОЛГОД ДУНДААС...
2026-07-03 08:00:00
ГАЛ ШИГ АРИУНАА, УС ШИГ САРАА
2026-07-03 08:00:00
ШАТАХУУНЫ МОНОПОЛЬ Х.ЖАНГАБЫЛЫН ТӨРД "ТАРЬЖ" ЭХЭЛСЭН ТӨРӨЛ САДАНГИЙН УРГИЙН МОД
2026-07-03 07:27:16
Г.ЛУВСАНЖАМЦ, Э.БОЛОРМАА, О.БАТНАЙРАМДАЛ НАРЫН Л.ОЮУН-ЭРДЭНИЙН БАГИЙНХАН ХУУЧИРЧ, ХОТЫН ДАРГА ТЭРГҮҮТЭЙ Н.УЧРАЛЫН БАГИЙНХАН МАН-Д ХҮЧ ТҮРЭН ОРЖ ИРЛЭЭ
2026-07-03 07:00:00
Э.АНХБАЯР ДУУРЬ ХОЁРЫН НӨХӨРЛӨЛ
2026-07-03 07:00:00
П.МӨНХ-ОД:МОНГОЛЫН УРЛАГ САЙН ЗОХИОЛООР ЦАНГАЖ БАЙНА
2026-07-03 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |