Эргэлт.мн мэдээллийн сайт орон нутгийн сонгуулийг угтан аймаг, дүүргийн удирдлагууд хийгээд ИТХ-ын төлөөлөгч нарын хийсэн ажил, мөрийн хөтөлбөрт “дүн” тавьж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Дорнод аймгийг есөн жил засагласан засаг ноён асан, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн, шинэхэн засаг Б.Бат-Эрдэнэ, ИТХ-ын дарга М.Энхтөр нарыг онцолж байна.
2020 оны орон нутгийн сонгуулиар тус аймгийн 37 төлөөлөгчийн 26 нь МАН, найм нь АН, нэг нь МАХН-аас, хоёр нь бие даан сонгогдсон. Ийн ИТХ-ын төлөөлөгчид анхны хуралдаанаа хийж, ИТХ-ын даргаар М.Энхтөр, Засаг даргаар М.Бадамсүрэнг томилсон байдаг. Харин Засаг дарга М.Бадамсүрэн нь өнгөрсөн УИХ-ын сонгуулиар МАН-аас зургадугаар тойрог буюу зүүн бүсэд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон юм.

Дорнод аймгийн Засаг дарга асан, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг нутгийнхан нь “Түгжил Бадам” гэлцдэг гэнэ. Олон жил засаг даргаар ажилласан ч гараас нь гарсан, хийж бүтээсэн зүйл ховор учраас ийн нэрлэсэн бололтой. Газрын тосны инженер мэргэжилтэй тэрбээр ажлын гараагаа “НИК” ТӨХК-ийн Дорнод аймаг дахь Нефть хангамжийн газар, ОБЕГ-ын харьяа Улсын нөөцийн газарт ШТС-ын түгээгч, эрхлэгчээр эхэлсэн байдаг. Улмаар 2008 онд ИТХ-ын төлөөлөгч, 2012 оноос Хэрлэн сумын Засаг даргын орлогч, 2013 оноос аймгийн Засаг даргын орлогчоор ажиллаж, 2015 онд хэл ам, хэрүүл тэмцэл хийн Засаг даргаар томилогдон, өнгөрсөн УИХ-ын сонгууль хүртэл есөн жил ажилласан.
М.Бадамсүрэн хоёр жилийн өмнө хэвлэлд ярилцлага өгөхдөө хуримын бөгжөө авсан нь олны анхаарлыг татсан бөгөөд энэ талаараа “Миний бөгж үнэтэй биш. Эхнэр маань 4-5 жилийн өмнө 400 мянган төгрөгөөр авч өгч байсан. Хэвлэлд яриа өгөхөд хүмүүс буруугаар ойлгож магадгүй гээд биедээ байгаа үнэт эдлэлээ авдаг” хэмээн мэдэгдэж байлаа. Ер нь тэр байсхийгээд олны хэл амны бай болдог. Тухайлбал, 2017 онд “Дорнод тэргүүний аймаг боллоо” гэсэн мэдээлэл гарч, иргэд олон нийтийн сүлжээгээр “Газар нутгаа хятадуудад худалдлаа гэж улсад тэргүүлдэг юм байх даа” хэмээн шүүмжилж, хэсэг шуугьсан. Энэхүү мэдээллийн мөрөөр тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Намын, Засгийн газрынхаа нэрийг шавартай хутгалаа” хэмээн түүнийг хатуу донгодсон гэдэг. Мөн 2022 онд Засгийн газрын хуралдаанаас М.Бадамсүрэнд “...Боомтын сэргэлтийн дэд бүтцийн төслийг удаашруулсан” гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан байдаг. Ийн арга хэмжээ авахуулснаасаа хойш тэр сав л хийвэл хэвлэлийн хурал хийж, мэдэгдэл гаргадаг “өвчтэй” болсон гэхэд болно.
Түүнийг аймгийн Засаг даргын орлогч болон Засаг даргаар ажилласан 11 жилийн хугацаанд Дорнод аймаг хөгжих нь байтугай өнгө зүс нэмээгүй, сайжирч, дээрдсэн зүйлгүй өдийг хүрсэн. Түүнчлэн Дорнод аймгийн Чойбалсан хотын иргэд зэвтэй ус хэрэглэж, эрүүл мэндээрээ ноцтой хохирч байгаа ч өнөөг хүртэл үүнийг шийдээгүй, төв шугамын угаалга цэвэрлэгээг сүүлийн 7-8 жил хийгээгүй гэнэ.
М.Бадамсүрэнгийн АТГ-т тайлагнасан хөрөнгө, орлогод өнгөрсөн таван жилийн хугацаанд ямар өөрчлөлт гарсныг хүргэе. Тэрбээр 2019 онд гэр бүлийн орлогоо 44.6 сая төгрөг хэмээн мэдүүлж байсан бол 2023 онд 249.9 сая төгрөг болж, тав дахин нэмэгджээ. Мөн орон сууц, барилга байгууламж нь 113 сая төгрөгөөс 228 сая төгрөг болж өссөн байна. Түүнчлэн 101.5 сая төгрөгийн мал нь 257.6 сая төгрөг болон үржиж, 37.8 сая төгрөгийн гурван газар нь 50 сая төгрөгийн 11 газар болон нэмэгдсэн байдаг. Тодруулбал, эзэмших тус бүр нэг га хэмжээтэй хоёр газар, өмчлөх 699 ам метр нэг, 700 ам метр зургаа, 750 ам метр хоёр газартай. Мөн 55.6 сая төгрөгийн хадгаламжтай, 54 сая төгрөгийн зээлтэй хэмээн даруухан мэдээлжээ. Гэвч түүнд төрийн албанд тавьсан төрөл, түмнээс нуусан хөрөнгө олон бий. Энэ талаарх дэлгэрэнгүйг дараах холбоосоор https://ergelt.mn/news/22/single/45116 унших боломжтой.
М.Бадамсүрэн УИХ-ын гишүүн болсноор өнгөрсөн есдүгээр сард түүний оронд Засаг даргаар Б.Бат-Эрдэнийг томилсон байдаг. Тэрбээр 2020-2024 онд ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон бөгөөд аймгийн даргын ажлаа аваад “Аймгийн эрх ашгийг нэгдүгээрт тавьж, төрийн ажилд хоёргүй сэтгэлээрээ ажиллана” хэмээн мэдэгдэж байв. Гэхдээ өнгөрсөн хугацаанд тэрбээр хоёр сэтгэлээр ажилласан бололтой. Учир нь түүний хөрөнгө, орлого өнгөрсөн таван жилийн хугацаанд тасралтгүй өссөн байна. Тодруулбал, түүний өөрийн орлого 2019 онд 72.7 сая төгрөг байсан бол өнгөрсөн 2023 онд 317 сая болж, дөрөв дахин нэмэгджээ. Мөн нийтийн гурван орон сууц, зогсоолынх нь үнэлгээ 254 сая төгрөг байсан бол өнгөрсөн онд зогсоол нь зуслангийн байраар солигдож, нийт үнэлгээ нь 491 сая төгрөг болсон байна. Түүнчлэн 42 сая төгрөгийн үнэлгээ бүхий “Alphard” машин нь 239 сая төгрөгийн дөрвөн машин болж, 100 сая төгрөгийн мал нь 239 сая төгрөг болж өссөн. Үүнээс гадна 52.4 сая төгрөгийн найман газар нь 232 сая төгрөгийн 10 газар болон нэмэгдэж, 28 сая төгрөгийн үнэт эдлэл нь 61 сая төгрөг болжээ. Өөрөөр хэлбэл, 2019 онд түүний хөрөнгө, орлого 639 сая төгрөг байсан бол 2023 онд 1.3 тэрбум болж нэмэгдсэн байна. Тэрбээр мөн “Их нандин групп” ХХК-ийг эзэмшдэг бөгөөд тус компани нь 143.9 сая төгрөгийн үнэлгээ бүхий дараах гурван тендерт шалгарч байжээ. Тэдгээрийг дурдвал,
Б.Бат-Эрдэнэ нь өдгөө Дорнод аймгийн ИТХ-ын сонгуулийн 17 дугаар тойрог, Хэрлэн сумын дөрөвдүгээр багт нэр дэвших эрхээ аваад буй юм.
Харин М.Энхтөр нь 2019 онд ИНЕГ-ын буудлын даргаар ажиллаж байгаад 2020 онд Дорнод аймгийн ИТХ-ын дарга болсон байдаг. Түүний өөрийн орлого 34.9 сая, гэр бүлийн орлого нь 1.2 сая төгрөг бөгөөд өнгөрсөн таван жилийн хугацаанд буурсан үзүүлэлттэй байна. Харин 182 сая төгрөгийн үнэ бүхий нийтийн нэг орон сууц, гарааш дээрээ нэмж амины орон сууц авснаар үнэлгээ нь 422 сая төгрөг болжээ. Мөн 270 сая төгрөгийн мал нь 487 сая төгрөг болон өссөн бөгөөд бусдаас 90 сая төгрөгийн авлагатай гэнэ. Ингээд үзвэл, түүний 2023 онд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө, орлого нь нэг тэрбум төгрөгийг давж байна.
Түүнчлэн эзэмшдэг ТСГ компани нь 2015 онд нутагтаа 40 айлын орон сууц ашиглалтад оруулж байсан аж. Тус компанийн барьж байсан таван давхар орон сууцнаас 2014 онд гурван хүн унаж, нэг нь амиа алдаж, хоёр нь хүнд гэмтсэн ноцтой осол гарч байжээ. Тухайн үед мэргэжлийн хяналтын байгууллагаас ТСГ компанийг хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй, хөдөлмөр хамгаалалтын инженергүй, дүүжинт өргүүр нь бичиг баримтгүй, улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэх мэдээлэл гарч байсан билээ.
| ДОРНОДЫН “ТҮГЖИЛ” М.БАДАМСҮРЭН, ШИНЭХЭН ЗАСАГ Б.БАТ-ЭРДЭНЭ БОЛОН ТЭРБУМЫН ХӨРӨНГӨТЭЙ ИТХ-ЫН ДАРГА М.ЭНХТӨР |
|
Азийн аваргын эрэгтэйчүүдийн барилдаан өнөөдөр эхэлнэ
2026-04-10 13:45:34
Э.ДАВААНАСАН АЗИЙН АВАРГА БОЛЛОО, Б.ХУЛАН АЛТЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА
2026-04-10 12:47:08
Д.Цогтбаатар: Парламентын дархлааны асуудал орж ирж байгаа бол гишүүд ярих л ёстой
2026-04-10 12:35:33
Л.ГАНТӨМӨР: Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд даргаар хэнийг сонгох вэ гэх дотоод хэлэлцүүлэг өрнөж байна
2026-04-10 11:24:14
Э.Цэндбаатар, Кобиа Брийди тулалдахаар боллоо
2026-04-10 11:23:48
Х.Билгүүнсайхан Азийн аваргын төлөө Руй Ямагучитай тулалдана
2026-04-10 10:58:56
Ч.Лодойсамбуу: Хэмжигдэх боломжгүй зүйлээр хэм хэмжээ тогтоогоод эхлэх юм бол дөрвөн жилээр сонгууль хийгээд байх шаардлагагүй
2026-04-10 10:51:13
“СУДЛААЧ ОЮУТАН – 2026”-гийн шилдгүүд тодорлоо
2026-04-10 10:26:34
Хөл бөмбөгийн “Сансар цом -2026” тэмцээнд өндөрлөв
2026-04-10 10:12:01
МАРГАЗ, СУРАГТЫН НУТАГТАА ЯГ ИЙМ ХАВРААР ОЧООД НЭГ ИРЭХ СЭН ДЭЭ
2026-04-10 07:55:10
“БОДЬ”-ИЙН БОСС Д.БАЯСГАЛАНД ОФФТЕЙКООС ОНГОЦНЫ ХООЛ ХҮРТЭЛ ОРОЛЦОХГҮЙ ТЕНДЕР ГЭЖ АЛГА
2026-04-10 07:00:00
СЭТГЭЛ ЗҮЙЧ Б.АНИР: Хүүхдээ хөнөөж, амиа хорлохыг оролдсон хэрэг бидэнд төрсний дараах ээжүүдийг зөвхөн бие махбодын бус, сэтгэлзүйн хувьд идэвхтэй хянаж, дэмжих хэрэгтэйг сануулж буй дохио юм
2026-04-10 07:00:00
ТАНИЛЦ: ХАХУУЛЬ АВЧ, 17 ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨӨ БИТҮҮМЖЛҮҮЛСЭН ЗТЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.НАСАНТОГТОХ, ТҮҮНИЙ ЭХНЭР Ч.АРИУНТУНГАЛАГ НАР
2026-04-10 07:00:00
2026-04-10 07:00:00
АРДЫН НАМЫН ХУТГУУР Ц.АМУНДРА
2026-04-10 06:59:00
Э.Даваанасан Азийн аваргаас алтан медаль хүртэж, Азийн аварга боллоо
2026-04-09 23:28:01
Э.Дэлгэрмаа Азийн аваргаас хүрэл медаль хүртэв
2026-04-09 23:21:53
О.Ариунзаяа Азийн аваргын шинэхэн медальтан боллоо
2026-04-09 23:15:49
Б.Хулан, Азийн аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдлээ
2026-04-09 19:38:45
"Сэтгэлийн уяа" киног жүжигчин Э.Батнямбуу найруулжээ
2026-04-09 17:44:02
Б.Хулан Азийн аварга Манишаг ялж, хагас шигшээд шалгарлаа
2026-04-09 15:38:28
С.Цэрэнчимэд Хойд Солонгосын бөх Мүн Хён Гёнд 2:1-ээр хожигдлоо
2026-04-09 15:22:34
МҮБХ-ны салбар холбоо АНУ-д байгуулагдлаа
2026-04-09 15:15:52
“Археологи, угсаатны үндэсний музей” ирэх онд ашиглалтад орно
2026-04-09 15:09:36
О.Хулан Азийн аваргын шигшээ наймд шалгарлаа
2026-04-09 14:55:57
Э.Номуундарь Азийн аваргаас мөнгөн медаль хүртлээ
2026-04-09 13:49:23
"Амьдралд хайртай" нөлөөллийн аяныг зохион байгуулна
2026-04-09 13:46:46
УИХ-ЫН ГИШҮҮН Б.ЖАРГАЛАН: БИ МУИС-ИЙН ХУУЛИЙН АНГИЙН ТӨГССӨН НЬ ҮНЭНЧ А.БЯМБАЖАРГАЛ ГЭЖ ХҮНЭЭС ДҮН ГУЙЖ БАЙГААГҮЙ
2026-04-09 13:02:55
Ч.ЛОДОЙСАМБУУ: УИХ-ын дарга парламентад эзэн суучихаад үгэнд ор, үгүй бол гишүүнээ боль гэдэг хандлагатай байна
2026-04-09 13:00:20
“БОДЬ”-ИЙН БОСС, ОФФТЕЙКИЙН ХААН, АТГ-ЫН АЛДУУЛ Д.БАЯСГАЛАН
2026-04-09 12:30:00
Дорнод, Хэнтий аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ
2026-04-09 11:42:30
"Playtime" наадмын эхний арга хэмжээ “Pre-event”-ийг зохион байгуулна
2026-04-09 11:06:04
Ч.ЭРДЭНЭБИЛЭГ: ЭЭЖИЙГЭЭ АРГАЛ ТҮҮЖ БАЙХАД НЬ ХОРМОЙДООД ГҮЙДЭГ БАЙСАН МИНЬ САНААНААС ГАРДАГГҮЙ БОЛОХООР ЭЭЖИЙНХЭЭ ГЭГЭЭН ДУРСГАЛД ЗОРИУЛЖ АРАГ САВАРТАЙ ХӨШӨӨ УРЛАСАН ДАА
2026-04-09 07:34:08
Э.Номундарь, Азийн аваргын төлөө Minakshi Minakshi-тай тулалдана
2026-04-09 07:30:00
Манай бөхчүүд Азийн аваргын 1 алт, 2 хүрэл медалийн төлөө өнөөдөр барилдана
2026-04-09 07:20:00
Э.Даваанасан Азийн аваргын алтан медалийн төлөө барилдана
2026-04-09 07:10:00
"ШАР ГЭГЭЭ", "ГАЛБИНГАА", "ЗАДЛААГҮЙ ЗАХИА", "АМЬДРАЛД ХАЙРТАЙ" КИНОНЫ АЯЛГУУГ ХИЙСЭН Б.САНЧИР
2026-04-09 07:01:16
УИХ-ЫН ГИШҮҮД ЕРӨНХИЙЛӨГЧӨӨС АЙЖ БАЙНА
2026-04-09 07:00:00
Б.НАМУУН, Б.БУЯНХИШИГ: ТОМ БОЛООД ХАМТДАА ШАТРЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛОХЫГ МӨРӨӨДДӨГ
2026-04-09 07:00:00
2026-04-09 07:00:00
ОРЛОГОО НОТОЛЖ ЧАДАХГҮЙ, “RX-450” МАШИНАА ХУРААЛГАСАН ЭТГЭЭД БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ЗДТГ-ЫН АХЛАХ МЭРГЭЖИЛТЭН А.АЛТАНГЭРЭЛ БАЙЖЭЭ
2026-04-09 07:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |