Эргэлт.мн мэдээллийн сайт орон нутгийн сонгуулийг угтан аймаг, дүүргийн удирдлагууд болон ИТХ-ын төлөөлөгч нарын хийсэн ажил, мөрийн хөтөлбөрийн биелэлтэд “дүн” тавьж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нарыг онцолж байна.
Аймгуудын өрсөлдөх чадварын 2023 оны тайлангаар Булган нь 21 аймгаас 18-д жагсаж, сүүл мушгижээ. Өөрөөр хэлбэл, энэ нь Булган аймгийн хөгжлийг харуулж буй үзүүлэлт юм. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус аймгийг удирдсан Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нарын хөрөнгө, орлого тэрбумыг давдаг нь хоржоонтой. Мөн тэд улсын өсөх идэр начин Э.Энхбат, олимпын аварга Н.Түвшинбаяр нарын зодооны үеэр хамт байсан гэгддэг ч хэн хэн нь үүнийг үгүйсгэдэг юм. Түүнчлэн тэд “Шинэ хөдөө” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд өгсөн тракторыг хувьдаа ашиглаж, иргэдээсээ харамлаж байгаа мэдээлэл цахим орчинд түгээд буй билээ.
Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат Батбаярын Ариун-Эрдэнэ нь 2020 орон нутгийн сонгуулийн дараа аймгийн Засаг даргаар томилогдсон байдаг. Боловсролын хувьд “Их Засаг” их сургуулийг эрх зүйч мэргэжлээр, мөн СЭЗИС-ийг бизнесийн удирдлагаар суралцаж төгссөн. Тэрбээр мөн аймгийн арслан, жүдо бөхийн Ази тивийн аваргын мөнгөн медальт, улсын найман удаагийн аварга, самбо бөхийн дэлхийн аварга, Ази тивийн тав, Монгол Улсын 13 удаагийн аварга бөх юм. Иймээс ч эдгээр амжилтаараа 2021 онд Монгол Улсын гавьяат тамирчин болсон.
Ажлын туршлагын хувьд 2014-2016 онд Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирлын орон тооны зөвлөхөөр ажиллаж байгаад АНУ-ын Сан-Франциско хотод нэг жил англи хэлний курст сурсан. 2018-2020 онд "Монголросцветмет нэгдэл" төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа "Шижир алт" компанийн захирлаар ажиллаж байжээ. Мөн 2014 оноос Булган аймгийн Ардчилсан холбооны дарга, 2017 оноос тус аймгийн АН-ын даргаар ажиллаж буй. АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, Булган аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн, Булган аймгийн Самбо, жүдо бөхийн холбооны тэргүүн, Монголын Жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын самбо бөхийн холбооны гүйцэтгэх захирал, Булган аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн, Монгол-Хятадын бизнесийг дэмжих ”Эрдэнэс санхүү, хөрөнгө оруулалтын сан”-гийн тэргүүний сонгуульт ажилтай. Түүнчлэн Ерөнхийлөгч асан, УИХ-ын гишүүн Х.Баттулгын бие хамгаалагчаас Засаг дарга болсон гэх яриа байдаг.
Түүний хөрөнгө орлогыг нь харвал, өөрийн орлого нь 2021 онд 26.9 сая төгрөг байснаа өнгөрсөн 2023 онд 179.9 сая төгрөг болж бараг долоо дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, Засаг дарга болсноос хойш түүний хөрөнгө огцом нэмэгджээ гэж хардаж болохоор байгаа юм. Мөн 2023 оны хөрөнгө орлогын мэдээллээр, гэр бүлийн орлого нь 20.9 сая төгрөг, 1.05 тэрбум төгрөгөөр үнэлэх нийтийн хоёр орон сууц, нэг авто зогсоолтой, 197 сая төгрөгийн автомашинтай, 5.16 тэрбум төгрөгөөр үнэлэх 85 үхэр, 47 ямаа, 35 хонь, хурдан удмын 130 адуутай, 600 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, хадгаламжиндаа 75.3 сая төгрөгтэй гэнэ. Бусдаас 300 сая төгрөгийн авлагатай бөгөөд “ЕвроАзи Жем”, “Лаки небула”, “ЭйЭсӨү” ХХК-уудыг эзэмшдэг. Мөн 343 ам метр, 49,961 ам метр, 696 ам метр гэсэн нийт гурван газартай ч газруудаа үнэлээгүй байна. Өөрөөр хэлбэл, газрыг нь оруулахгүйгээр тэрбээр 7.6 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй аж.
АТГ-аас гомдол, мэдээллийн дагуу түүнийг шалгаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдаас авлига авсан, ХОМ-ээ буруу мэдүүлж, зарим хөрөнгө орлогоо зориудаар нуун дарагдуулсан Эрүүгийн гэмт хэргийг тогтоосон талаар өнгөрсөн 2023 оны хавар мэдээллүүд гарч байсан. Мөн Засгийн газрын “Шүүр” ажиллагааны хүрээнд Засаг даргаас нь чөлөөлнө гэж байсан ч өдгөө энэ бүхэн ор сураггүй болсон билээ. Тэрбээр мөн өнгөрсөн УИХ-ын сонгуулиар дөрөвдүгээр тойрог буюу Хөвсгөл, Булган, Орхон аймагт АН-аас нэр дэвшсэн ч өвдөг шороодсон юм.
2020 оны орон нутгийн сонгуулиар АН есөн аймагт ялалт байгуулсны нэг нь Булган аймаг. Улмаар 2012-2016 онд тус аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Даваажавын Эрдэнэбат ИТХ-ын дарга болсон байдаг. Тэрбээр Монголбанкинд мэргэжилтэн, “Хуримт Уул”, “Хуримт Итгэл” ХХК-ийн захирлын албыг хашиж байсан. 2019 онд түүний орлого 2.4 сая төгрөг байсан бол өнгөрсөн онд 42.8 сая төгрөг болж 20 дахин нэмэгдсэн байна. Мөн 2023 оны хөрөнгө орлогын мэдээллээр, 1.28 тэрбум төгрөгөөр үнэлэх нийтийн нэг орон сууц, үйлчилгээний зориулалтын нэг барилгатай, 70 сая төгрөгий үнэ бүхий нэг машин, 43 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. Хадгаламждаа 16 сая төгрөгтэй, “Хуримт итгэлт” ХХК-ийг эзэмшдэг. Өөрөөр хэлбэл, тэрбээр 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй аж. Мөн түүнийг Засаг даргаар ажиллаж байхад АТГ-ын ажлын хэсэг Булган аймагт ажиллаж, гарсан зөрчил дутагдлыг засуулах шаардлагыг түүнд өгсөн ч Д.Эрдэнэбат уг шаардлагыг биелүүлээгүй гэнэ. Тодруулбал, тухайн үед ИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон Л.Алтангэрэл нь Худалдан авах ажиллагааны албаны даргын үүргийг хавсран гүйцэтгэж буй нь Авлигын эсрэг хууль тогтоомжид заасан давхар ажил эрхлэхтэй холбоотой заалтыг зөрчиж байгаа талаар аймгийн Засаг даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбатад албан бичиг хүргүүлсэн ч шийдвэрлээгүй байна.
ХӨГЖЛӨӨРӨӨ СҮҮЛ МУШГИДАГ БУЛГАН АЙМГИЙН ЗАСАГ, ИТХ-ЫН ДАРГА НЬ ТЭРБУМЫН ХӨРӨНГӨТЭЙ |
|
2025-02-05 17:34:18
2025-02-05 16:13:14
2025-02-05 14:51:17
2025-02-05 14:44:05
2025-02-05 14:12:33
2025-02-05 12:58:45
2025-02-05 12:05:52
2025-02-05 10:42:29
2025-02-05 10:41:42
2025-02-05 10:36:02
2025-02-05 10:00:00
2025-02-05 09:53:41
2025-02-05 09:35:59
2025-02-05 09:13:00
2025-02-05 08:36:36
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 07:00:00
2025-02-05 06:00:00
2025-02-04 16:37:18
2025-02-04 16:05:43
2025-02-04 15:49:12
2025-02-04 15:44:23
2025-02-04 15:40:52
2025-02-04 15:27:54
2025-02-04 14:05:37
2025-02-04 13:47:16
2025-02-04 13:29:04
2025-02-04 12:27:23
2025-02-04 12:17:34
2025-02-04 11:48:11
2025-02-04 11:36:26
2025-02-04 11:17:30
2025-02-04 11:16:42
2025-02-04 10:28:30
2025-02-04 10:18:23
2025-02-04 09:44:30
2025-02-04 09:37:51
2025-02-04 08:48:33
2025-02-04 08:40:53
2025-02-04 07:20:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
2025-02-04 07:00:00
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
7509-1188 |