Орон нутгийн сонгууль хаяанд ирсэн энэ үед бид иргэдээ төлөөлөх учиртай аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон хийгээд тендер завшсан баримтуудыг цувралаар хүргэж байгаа билээ. Тэгвэл энэ удаа Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийг онцолж байна. 2020 оны орон нутгийн ээлжит сонгуулиар Баянхонгор аймгийн ИТХ-д 28 тойргоос 41 төлөөлөгч сонгогдон ажиллаж байгаа юм. Тэднээс авлигын хэрэгт холбогдсон, мөн тендер завшдаг дараах төлөөлөгч нарыг онцолж байна.
Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч Цагааны Отгонбаяр нь 2016-2020 онд аймгийнхаа ИТХ-ын даргаар ажиллаж байсан. Тухайн үедээ аймгийн Засаг дарга Г.Батжаргал тэргүүтэй албан тушаалтнуудтай хамтран эрх мэдлээ урвуулж, “Эко грийн ланд” ХХК-ийн удирдлагаас 100 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогджээ. Эл компани нь тус аймгийн Баян-Өндөр сумын нутаг Хөшөөт гэх газарт нөхөн сэргээлт хийх тендерт шалгарахын тулд хахууль өгсөн аж.
Ц.Отгонбаяр, Г.Батжаргал тэргүүтэй зургаан хүнд холбогдох албан тушаал, авлигын гэх хэргийг Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны аравдугаар сард хэлэлцээд, гэм буруутайд тооцсон. Улмаар шүүхээс Ц.Отгонбаярыг хахууль авсан гэм буруутайд тооцож, төрийн албанд ажиллах эрхийг дөрвөн жил хасаж, 20 сая төгрөгөөр торгосон байдаг. Мөн тэдний авсан 100 сая төгрөгийг гаргуулж, улсын орлогод хураахаар шийдвэрлэсэн. Гэтэл Ц.Отгонбаяр Давж заалдах шатны шүүхэд хандсанаар анхан шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон байна.
Энэ талаар Ц.Отгонбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сард “ИТХ-ын дарга авлига авах боломж байхгүй. Ийм хэргээр намайг шалгаж, анхан шатны шүүхээс авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон гэх шийдвэр гарсан. Үүнийг миний бие хүлээн зөвшөөрөхгүй, нэг талыг барьсан шийдвэр хэмээн Давж заалдах шатны шүүхэд хандсан. Ийн Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хуульд нийцээгүй гэж хүчингүй болгосон” хэмээн мэдэгдсэн.
Түүнчлэн дээрх хоёр албан тушаалтан газар зохион байгуулалтын нэмэлт төлөвлөгөөнд тусгаагүй газрыг таксины болон худалдаа үйлчилгээний зориулалтаар хууль зөрчин олгосон, мөн ашигт малтмал олборлох зөвшөөрөл өгсөн зэрэг хэд хэдэн авлигын үйлдэлд холбогдож байжээ.
Ц.Отгонбаяр нь өдгөө аймгийн ИТХ-ын төлөөлөгч хийхийн зэрэгцээ “Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн даргын албан тушаалыг хашдаг, “давхар” дээлтэй. Тэрбээр аймгийнхаа ИТХ-ын даргаар 2016 оны долдугаар сард томилогдсон бөгөөд “Баянхонгор үйлдвэржилт хөгжлийн корпораци” ХХК нь тус оны аравдугаар сард ИТХ-ын тогтоолоор байгуулагдсан байдаг. Тус компани нь бичил бизнес эрхлэгч нарт шинээр бизнес эрхлэхэд туслах, тэдний үйл ажиллагааг өргөжүүлэх, гадаад зах зээлд гаргах бодлогыг баримтлах, хөнгөлөлттэй зээл олгох зорилготой аж.
Дараагийн танилцуулах хүн бол Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч Далайгийн Сайнжаргал. Тэрбээр нэгдүгээр сургууль, Батлан хамгаалахад туслах нийгэмлэгийн авто курс төгссөн, “Гал-Ой” хувиараа эрхлэх аж ахуйд жолооч, 2005 оноос одоог хүртэл “Гал хонгор” ХХК-ийн захирлын албыг хашиж буй.
Тэгвэл “Гал хонгор” ХХК нь өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 4.35 тэрбум төгрөгийн тендерт шалгарсан байна. Тэдгээрийг танилцуулъя.
Мөн тус компани нь "Хаш гоёо" ХХК-тай хамтран Баянхонгор аймгийн Шинэ суурьшлын бүсэд 140 айлын хаус хороолол байгуулахаар өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард аймгийн удирдлагуудтай Санамж бичиг байгуулж, энэ оноос ажлыг эхлүүлэхээр болжээ.
Тэрбээр 2023 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлого 32 сая, гэр бүлийн орлого 18 сая, 606 сая төгрөгөөр үнэлэгдэх нийтийн хоёр орон сууц, үйлчилгээний хоёр барилга, 220 сая төгрөгийн “Lexus 570” маркийн автомашинтай. 1000 ам метр буюу 15 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг газартай, 20 сая төгрөгийн үнэт эдлэлтэй гэж мэдүүлжээ.
Баянхонгор аймгийн ИТХ-ын төлөөлөгч Жаргалбаатарын Хосбаяр нь гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Гичгэнэ Хяр” ХХК-тай. Тэгвэл тус компани нь 2019 оноос хойш 3.4 тэрбум төгрөгийн өртөг бүхий 11 тендерт шалгарсан байна. Тодруулбал,
Дээрх баримтуудаас Баянхонгор аймгийн иргэн та сонгосон ИТХ-ын төлөөлөгч нар нь өнгөрсөн хугацаанд иргэдийг төлөөлөх үүргээ хэрхэн биелүүлсэн талаар дүгнэлтээ хийж, дүнгээ тавина биз ээ.
| ТАНИЛЦ: БАЯНХОНГОР АЙМГИЙН ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН АВЛИГЫН ХЭРЭГТ ХОЛБОГДОЖ, ТЕНДЕР ЗАВШСАН БАРИМТУУД |
|
“ЗӨӨВЧ ОВОО” ТӨСӨЛ ГЭРЭЭ ЁСООР 2028 ОНД ҮНДСЭН ОЛБОРЛОЛТОО ЭХЛҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ
2026-08-25 10:19:15
Ц.Сандаг-Очир байгаль хамгааллын салбарт 100 сая еврогийн санхүүжилт татлаа
2026-08-25 07:40:00
Байгаль хамгааллын тогтвортой санхүүжилтийн судалгаа, бодлогын шийдлүүдийг хэлэлцлээ
2026-08-25 07:40:00
Эрчим хүчний сайд Б.Найдалаа,Бундестагийн гишүүн Иохан Заатхофф уулзав
2026-08-25 07:30:00
Азийн наадамд өрсөлдөх баг, тамирчдад нэгдсэн хувцас, хэрэглэл гардууллаа
2026-08-25 07:20:00
Япон Улс дахь Ерөнхий консул А.Дэлгэрмаа Токүшима мужийн Анан хотод ажиллав
2026-08-25 07:10:00
“Найк” компанийн гэрээт чөлөөт бөхийн тамирчид брэнд хувцас гарган авлаа
2026-08-25 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад жаргал ирнэ
2026-08-25 06:00:00
Нийслэлд цахилгаан автомашин цэнэглэх 30 ногоон өртөөг ашиглалтад орууллаа
2026-08-24 16:03:39
Жүдогийн дасгалжуулагчид Японд мэргэжил дээшлүүлнэ
2026-08-24 12:52:40
Бэлчээр, газар, хөрс хамгааллын талаар хэлэлцлээ
2026-08-24 11:32:52
БАЯНХОНГОР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА Э.ЭНХБАТ: АРД ИРГЭД БОЛОН АРАБУУДЫН ХООРОНД МӨРГӨЛДӨӨН ГАРАХААС СЭРГИЙЛЖ, ИДЛЭГ ШОНХОР БАРИХ ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛСАН
2026-08-24 11:18:11
Монголын боксчдын олимпын анхны алт, мөнгөн медаль хүртсэн өдөр
2026-08-24 10:54:45
Б.Пүрэвдагва: Бид замын хөдөлгөөний ачааллыг шийдвэрлэх тухай BYD компантай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан
2026-08-24 10:48:50
Хүн дүрст робот 100 м-ийг 9.39 секундэд гүйж, Усэйн Болт-ын эзэмшдэг дэлхийн дээд амжилтыг эвдлээ
2026-08-24 10:43:56
Ойн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, түншлэлийг бэхжүүлэх асуудлыг хэлэлцлээ
2026-08-24 10:35:32
“Eastern Asia Youth Rapid Chess Championship 2026”-гаас 2 алт, 4 мөнгө, 6 хүрэл медаль хүртжээ
2026-08-24 10:26:42
COP17-ЫН ДЭЭД ТҮВШНИЙ УУЛЗАЛТАД ХЭН ХЭН ОРОЛЦОЖ БАЙГАА ВЭ
2026-08-24 10:20:51
СҮХБААТАР ДҮҮРЭГ АЯНЫ ХҮРЭЭНД 958 МЯНГАН МКВ ТАЛБАЙГ ЦЭВЭРЛЭЖЭЭ
2026-08-24 10:14:31
НҮБ-ын Амина Ж.Мохаммед сэргээгдэх эрчим хүчний төслийн хэрэгжилттэй танилцлаа
2026-08-24 09:54:45
НҮБ-ын ЕНБД-ын орлогч Амина Ж.Мохаммед Батсүмбэр суманд ажиллав
2026-08-24 09:47:22
Өнгөрсөн долоо хоногт 68 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:47:17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ж.Мохаммеадтай уулзав
2026-08-24 09:40:11
Хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
2026-08-24 09:39:31
Эхнэрээ 22 жилийн турш зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн Б.Эрдэнэсүхийн гэм буруугийн шүүх хурал эхэллээ
2026-08-24 09:31:13
НҮБ-ын “СОР17” –гийн “Өндөр дээд түвшний арга хэмжээний нээлт” эхэллээ
2026-08-24 09:26:15
Ц.Сандаг-Очир НҮБ-ын БОХ-ийн захирал Ингер Андерсентэй уулзлаа
2026-08-24 07:37:41
Шашнуудын үзэл санаа, хандлага сэдэвт хэлэлцүүлэг болов
2026-08-24 07:30:41
Монголын баг дэлхийн аваргаас хүрэл медаль хүртлээ
2026-08-24 07:22:09
“COP17”-гийн төлөөлөгчид "НҮҮДЭЛЧИН" фестивальд зочиллоо
2026-08-24 07:00:00
УИХ ДАХЬ “ШҮД”-ГҮЙ АРСЛАН Н.АЛТАНХУЯГ ТӨРД 30 ЖИЛ ЗҮТГЭХДЭЭ 30 КОМПАНИТАЙ БОЛЖ, БАЯЖСАН ТҮҮХ
2026-08-24 07:00:00
ШУДАРГЫН ДҮРТЭЙ Ч ШУДАРГА БИШ Ж.БАЯРМАА
2026-08-24 07:00:00
Н.БОЛДБААТАР: "ДИИИИД" ПРОДАКШНЫХНЫГ ЗОРИЛГО, МӨРӨӨДӨЛ НЬ НЭГТГЭДЭГ
2026-08-24 07:00:00
Б.БИЛГҮҮН: “Disney” анимейшн намайг сонгодог хөгжимд дуртай болгосон
2026-08-24 07:00:00
ХАСАРЫН ХАСУЙ: Яруу найраг намайг хараачихсан юм шиг зүгээр байлгадаггүй
2026-08-24 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулах буюу шинээр үргээлгэвэл өвчин эмгэг ирнэ
2026-08-24 06:00:00
Б.ТӨРМӨНХ: ХҮҮХДИЙН ӨМНӨӨС АЖИГЛАЖ, БОДОЖ, АСУУЛТ ТАВЬСАНААР БҮТЭЭЛ МИНЬ ТӨРДӨГ
2026-08-24 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |