С.Эрдэнийн гэх тодотголтой М.Тулгат даргатай Ардчилсан намынхан МАН-ынхны атганд чичирч байна, үнэндээ. Тэд “Биднийг хэзээ хага базчих бол” гэж айж, тэмтчиж өдөр хоногийг өнгөрүүлж байна гэнэ. Ардын намынхны үгэнд орохгүй бол ачигдаж, дээлээ нөмрөөд явган суух дээрээ тулжээ, тэд. Сөрөг хүчнийхээ хагарлыг “хачир” болгосон МАН-ынхан Ардчилсан намын олон ч гишүүнд хүчээ үзүүлж эхэллээ. Үүний хамгийн эхний хүн бол УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ. Тэр олон ч хэрэгт шалгагдаж, хэрэг нь хэрэгсэхгүй болсон ч хэзээ л бол хэзээ сэргээгээд шалгагдах зураасан дээр зогсож буй. Ганцхан товчлуур дарахад л гэрлийн хурдаар аавын хаалга татаж магад тэрбээр МАН-ынхны гар, хөлийн үзүүрт өөрийн үнэт бүхнээ "тушаачихаад" байгаа. Одоо түүнд төрсөн бие, намынх нь хүчинтэй, хүчингүй гэх хуучин тамганаас өөр юу ч алга.
УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын харилцах дансны жилийн эцсийн үлдэгдлийг Нийгмийн даатгалын санд буцаан төвлөрүүлээгүй, “Капитал” банканд давуу байдал олгож тус сангийн болон Эрүүл мэндийн даатгалын сангаас их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэх хэрэгт буруутгаад байсан. Тодруулбал, түүнийг Нийгмийн даатгалын болон Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг III зэрэглэлийн банканд байршуулснаас 230 гаруй тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж, шалгаж байсан юм.
Мөн С.Эрдэнийг “Дарханы гурил тэжээл” ХК-ийн элеватортой холбоотой хэрэгт холбоотойгоор яллагдагчаар татаад байсан билээ. Учир нь, хуучин элеваторыг 3.5 тэрбум төгрөгөөр засчихаад, улсад 16 тэрбум төгрөгөөр үнэлж шахсан, эвдэрсэн элеваторын хэрэгт холбогдуулан С.Эрдэнийн охин Э.Содгэрэлээс мэдүүлэг, тайлбар авсан гэдэг. С.Эрдэнийн охин Э.Содгэрэл “Дархан гурил тэжээл” ХК-ийн 550527 хувьцааны 152131 ширхгийнх нь эзэмшигч гэнэт болсон нь С.Эрдэнийг буруутгах үндэслэл болсон юм. Учир нь, түүнийг сайдаар ажиллаж байхдаа уг компанид давуу байдал бий болгосныхоо төлөө охиноо “Дархан гурил тэжээл” ХК-ийн хувьцаа эзэмшигчээр оруулсан нь яллагдагчаар татах шалтгаан болсон гэдэг. Улмаар УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийг энэ хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах үндэслэл бүхий баримтуудыг АТГ-ынхан олж тогтоон 2020 оны нэгдүгээр сард уг саналаа НПГ-т хүргүүлээд байсан ч прокурор хэргийг хэрэгсэхгүй болгосон юм. Үүнтэй холбоотойгоор АТГ-аас УЕПГ-т хүсэлт гаргаж, хэргийг сэргээн шалгахаар болоод байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнийн хэргийг хаагаад хэдхэн хоногийн дараа сэргээн шалгахаар боллоо.
МАН-ынхны хорхойтой араанд зуугдаж, хойдохоо уншуулж мэдэхээр байдалд хүрсэн хүн бол УИХ-ын гишүүн С.Одонтуяа боллоо. Баянголд дүүрэгт Ардчилсан намаас нэр дэвшиж, хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон С.Одонтуяа УИХ-ын дэд дарга гэх албан тушаалд залраад буй. Гэвч энэ удаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон арга зам нь луйвар байсныг батлах баримтууд гарч ирээд байгаа. Тодруулбал, тэрбээр УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн өмнөхөн Дорноговь аймагт байрлах “Арвижих хоршоо” гэх аж ахуйн нэгжийн нэрээр 10 гаруй чингэлэг буюу 15 тонн бэлэн хувцас хилээр нэвтрүүлсэн байдаг. Ингэхдээ “Комиссын бараа” хэмээн гаалийн бүрдүүлэлт хийсэн байгаа юм. Гэтэл уг хувцас нь “комиссын хувцас” биш, нэр бүхий брэндийн хувцас байсан нь илэрсэн. Цөөнгүй тооны ам.долларын брэндийн хувцсыг хуучин хувцас хэмээн татвараас зайлуулсан энэхүү луйврыг тэрбээр Дорноговь аймгийн гаалийн байцаагч Э-тэй үгсэн хуйвалдах замаар үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдоод буй. С.Одонтуяагийн Гаалийн ерөнхий газрын удирдлагуудтай тохиролцох гэсэн мессэж ил болсноор хууль хяналтын байгууллагынхан түүнд хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.
Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа түүнийг эргүүлэн татаж магадгүй нөхцөл байдал үүсээд байгаа энэ үед Ерөнхий сайд маш ноцтой мэдэгдэл хийв. Тодруулбал, Засгийн газрын 100 дахь өдрийн тайлангийн үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Вакцинжуулалттай холбоотой асуудлыг улстөржүүлсэн олон асуудал байсан. Үүн дээр онцгой үүрэг гүйцэтгэсэн хүн бол УИХ-ын дэд дарга С.Одонтуяа. Мөн түүний гэр бүлийн хүн Г.Өлзийбүрэн байсан. Гаалийн байцаагч нар руу утасдаж, дарамталсан асуудал гарсан” гэсэн юм. Хэрэв энэ мэдэгдэл үнэн бол С.Одонтуяа гишүүн монголчуудыг аюулт тахлаас сэргийлэх вакциныг санаатайгаар тасалдуулсан, үндэстний эсрэг ажилласан цаашилбал Үндэсний аюулгүй байдлын эсрэг ажилласан гэмт хэрэгтэн болох ёстой. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн С.Одонтуяагийн ирээдүйн хувь заяаг өчигдөр бараг "шийдчихлээ".
УИХ-ын гишүүн асан Э.Бат-Үүл мөн ч олон удаа “багалзуурдуулж” байна даа. Түүнийг өчигдөр ХЗДХ-ийн сайд асан Ц.Нямдорж хэн ч биш болгож орхилоо. Насаараа хууль хяналтын байгууллагад ажиллаж, Хууль зүйн сайдаар олон жил ажиллаж, монгол төрийг “сахиж” байгаа одоогийн ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж олон жил илрээгүй, сонгууль бүрийн өмнө амь бөхтэй бөхийдөг С.Зориг агсны хэргийн захиалагчийг Э.Бат-Үүл гэж зарлачихлаа. С.Зориг агсны хэрэгт буруутгагдаж, ял эдэлж буй ялтан Ц.Амгаланбаатар “Бидэнд захиалга өгч, С.Зоригийн амийг хөнөөлгөсөн хүн бол Э.Бат-Үүл” гэж хэлсэн гэх мэдээлэл гараад буй. Энэ хэргийн захиалагч нь Э.Бат-Үүл гэж хэдэнтээ мэдэгдэж, түүнийг хэд хэдэн удаа хорьж, шалгаж байсан ч нотлогдоогүй гэсэн үндэслэлээр суллаж, өнөөдрийг хүртэл сул, чөлөөтэй явуулсан. Харин түүний эрх чөлөө Ц.Нямдорж даргын санамсаргүй мэт захиалгатай мэдэгдлээр төгсгөл болж магадгүй боллоо.
"Тэлээ хурга" М.Тулгат

Ардчилсан нам амь тавьж, УИХ-ын ээлжит сонгуульд үнэмлэхүй ялагдал хүлээсний дараа С.Эрдэнийг "Намын даргаасаа огцорч, залуучууддаа суудлаа тавь" гэж голынхоо дуугаар хашхирсан хүн бол М.Тулгат. Тэр эцэст нь С.Эрдэнэтэй нэгдэж, МАН-ын халаасанд хамтдаа гүйгээд орчихсон гэх яриа бий. Одоо тэр Ардчилсан нам ч үгүй, С.Эрдэнэ ах ч үгүй болж мэдэхээр боллоо.
Уншигч та санаж байвал УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн авлигын хэргээр шалгагдаж, түүний хэргийг НПГ-аас хэрэгсэхгүй болгоод байсан. Хэдийгээр тэрбээр сөрөг хүчин ч УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах хэмжээний гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь тодорхой болоод байгаа. Тодруулбал, тэрбээр нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100 мянган ам.долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж буй. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрлах “Peace tower”-ийн 804 тоот өрөөнд АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд 100 мянган ам.долларын авлига өгсөн нь баригдаж, баримтаар нотлогдсон учраас яллагдагчаар татагдсан гэдэг. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, харьяаллын дагуу Нийслэлийн прокурорын газарт хэргийг шилжүүлсэн билээ.


Гэхдээ эргүүлэн татах гишүүн А.Адьяасүрэн гишүүнээр ч тогтохгүй. Учир нь, Б.Бейсенийг авлигын хэргийн гол зохион байгуулагч байж болзошгүй үндэслэлээр шалгаж байгаа гэх мэдээлэл бий.Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга тэргүүтэй Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоосон үндэслэлээр, тус аймгийн 514 иргэнийг дээрх хэрэгт холбогдуулан шалгаж байгааг байгаа. Тус аймгийн 40 гаруй эмч эрүүл хүнийг хэлгүй, дүлий, сэтгэцийн өвчтэй хэмээн хуурамч онош тогтоон, хөдөлмөрийн чадвараа алдсан хэмээн насан туршийн халамжид хамруулахдаа нэг хүнээс 500 мянгаас хоёр сая төгрөг авсан нь нотлогдоод байгаа. 500 гаруй иргэн эмч нарт авлига өгсөн асуудлаар мэдүүлэхдээ эмч нарын дарамтад байнга орж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэдэг. Эл хэргийн гол зохион байгуулагч нь 2020 онд УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан, Ардчилсан намаас нэр дэвшигч Б.Бейсен юм. Өөрөөр хэлбэл, түүнийг авлига авсан эмч нарын хэрэгт холбоотой гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа гэсэн үг.
Ингэснээр Ардчилсан намын хэд хэдэн гишүүн толгой дараалан "явах" цаг ойртож байна.
| АРДЫН НАМЫНХНЫ “АТГА”-НААС “АЧИГДАХ” АРДЧИЛЛЫНХАН |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |