• Өнөөдөр 2024-03-28

"ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ БОЛ ӨЛСӨЖ ҮХ"

2021-05-06,   2135

         -ИРГЭДИЙГ ИДЭВХЖҮҮЛЭХ АРГА ТАНЬ БУРУУ БАЙНА, ЕРӨНХИЙ САЙД АА-
           Юун түрүүнд, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнээс асуух гурван асуулт байна. Нэгдүгээрт, вакцинжуулалт эхлээд 71 хонож байхад зорилтот 2.1 сая иргэний дөнгөж талын тал нь хоёрдугаар тунд хамрагдаад байгаад ард түмэн буруутай юу, эсвэл Засгийн газар буруутай юу. Хоёрдугаарт, иргэдийн вакцинд итгэх итгэлийг сулруулж, вакцинжуулалтыг удаашруулсан буруутан нь иргэд өөрсдөө юу, зохион байгуулалт муутай ажилласан Засгийн газар уу. Гуравдугаарт, УИХ-ын гишүүн асан С.Жавхлан “Надад санал өгөөгүй хүмүүс миний дууг битгий сонсоорой” гэж даналзаж байсан шиг Засгийн газар “Вакцин хийлгээгүй хүмүүс үсээ битгий засуул, бассейнд битгий сэл, хөдөө битгий яв, улсаас нэг ч төгрөг битгий ав” гэж хясан боогдуулах нь үнэхээр иргэнээ бодсон, эрх чөлөөг дээдэлдэг ардчилсан улсын бодлого мөн үү. 
 
         Өчигдөр Засгийн газар хуралдаж, “Улсын хэмжээнд 2.1 сая иргэнээ вакцинжуулах зорилт тавьсан ч одоогоор 2.1 сая иргэний 54.6 хувь нь нэгдүгээр, 25.8 хувь нь хоёрдугаар тунд хамрагдаад байна” гэх тоон мэдээ танилцуулав. Ингээд цаашид вакцин хийлгээгүй иргэдэд албадлагын арга хэмжээ авч эхлэх болсноо зарлалаа. 
 

Албадлага гэдэг нь вакцин хийлгээгүй иргэдийг гэр гэрээс очиж аваад вакцинжуулалтын цэгт аваачиж, вакцин тарих утгатай биш харин илүү ноцтой буюу өрхийн орлогыг нь таслах, зорчих эрх чөлөөг нь хязгаарлах замаар шахалт үзүүлэхийг хэлж буй юм гэнэ. “Хоол, эрх чөлөөг нь хасах” замаар иргэдийн вакцин хийлгэх идэвхийг нэмнэ гэж Засгийн газар тооцоолсон нь ямар харамсалтай вэ. 

 
Тухайлбал, Засгийн газрын шийдвэрээр бол эхний ээлжид буюу хөл хорионы дараачаас вакцин хийлгээгүй хүмүүс үс, хумсаа засуулж гоо сайхандаа анхаарах, чийрэгжүүлэх төв, саун бассейнаар үйлчлүүлж эрүүл мэнддээ санаа тавих боломжгүй болох юм байна. Арай ч дэлгүүр орж талх авахад хоёрдугаар тун хийлгэсэн гэрчилгээ шаардахгүй бололтой. Дараагийн ээлжид буюу тавдугаар сарын 22-ноос хөдөө орон нутгийн зам вакцин хийлгэсэн иргэдэд нээлттэй, вакцин хийлгээгүй иргэдэд “хаалттай” болох гэнэ. Хөдөө суманд амьдарч байгаа аав ээждээ очихыг хэчнээн хүссэн ч вакцин хийлгээгүй л бол ээжийн үнсэлт, аавын тэврэлт “хориотой” болох юм байна.  
 

Аж ахуйн нэгжүүдээр вакцингүй иргэдийг “алаг үзүүлэх”, хөдөө явуулахгүй хөлийг нь туших ч бүр дүүрч. Хамгийн ноцтой нь вакцин хийлгээгүй бол төрөөс ямар нэг халамж авах талаар найдах ч хэрэггүй болох гэнэ. 

 
     Тодруулбал, энэ тухай Сангийн сайд Б.Жавхлан “Улаанбаатарт хүнсний талон авдаг вакцин хийлгэх насны 47 мянган иргэн байгаагаас 29 мянга нь дархлаажуулалтын нэг ч тунг хийлгээгүй байна. Мөн Улаанбаатар хотод төрөл бүрийн халамж авдаг 211 мянган иргэнээс 80 мянга нь вакциндаа хамрагдаагүй байна. Тиймээс вакцинд хамрагдсан иргэдийг нийгмийн халамж үйлчилгээнд хамруулна” гэх тайлбар хийлээ.
 
Товчоор вакцин хийлгээгүй л бол хэчнээн ядуу, хэдэн арван хүүхэдтэй байсан ч улсаас халамж олгохгүй, нэг ёсондоо “вакцингүй бол өлсөж үх” гэж эелдгээр анхааруулав. 
 
        Чухамдаа таван хүүхэдтэй, өрх толгойлсон нэн ядуу Цэцэгээ хятад вакцинд итгээгүйнхээ төлөө хүнсний талон, хүүхдийн мөнгөний тэтгэмжээсээ “хагацах” хэрэгтэй болох нь. Орос вакцин хүлээсээр, вакцин хийлгэж чадаагүй суугаа хоёр хөлгүй Дорж “группын” мөнгөнөөс хасагдах юм байх. Бас бүтэн өнчин Дулмаа вакцин хийлгээгүйнхээ төлөө тэжээгчээ алдсаны тэтгэмжээ алдаж, өндөр настай, хүнд өвчтэй ээжийгээ асардаг Сүрэн асаргааны тэтгэмжээсээ хасуулах нь. 
 
Эхэнд асуусанчлан дахиад асууя, “Вакцинжуулалт зорьсон түвшинд хүрээгүй байгаад ард түмэн буруутай юу, Засгийн газар буруутай юу” Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээ. 
 
Мэдээж, вакцин хийлгэхгүй зориуд хойш сууж, вакциныг үгүйсгэж, цар тахалтай тэмцэх үндэсний хэмжээний ажилд саад болж буй иргэдийг бол зөвтгөх гэсэнгүй. 

Гэхдээ одоог хүртэл вакцин хийлгээгүй үлдсэн гэж адлагдаад байгаа нийт хүн амын 50 хувь нь хэд хэдэн шалтгаанаар вакцинжуулалтаас хоцорсон гэж харагддаг. Тухайлбал, 

 
Нэгдүгээрт, вакцинжуулалт эхлэх мөчид вакцинжуулах цэгүүдийн оочер дараалал ямар байсан бэ гэдгийг бүгд мэдэж байгаа. Тэнд хүн хоорондын зай барих, бөөгнөрөл үүсгэхгүй байх цар тахлын үндсэн дүрэм утгаараа зөрчигдөж байсан. Нэг цэгийн гадна багадаа 200-300 хүн оочерлож, нэгнийхээ урдуур дайрч, хэрэлдэж, муудалцаж, бүр зодолдож байлаа. Ийм байхад вакцин хийлгэхээр дараалалд зогсвол тэндээс халдвар авч, гэр бүлээ аюулд оруулна гэж нэг хэсэг нь эмээж байсан. 
 
Хоёрдугаарт, Орос вакцин сайн, Хятад вакцин муу гэх айдсыг иргэд биш улстөрчид нийгэмд бий болгосон.Дээрээс нь манай улсын оруулж ирсэн зарим вакцинд ДЭМБ зөвшөөрөл олгоогүй байсан нь ч иргэдийн айдаст нэмэр хачир болсон. “Халдваргүй, эрүүл саруул байгаа атлаа баталгаагүй вакцин тариулаад өнгөрчихвөл яах вэ” гэх айдас давамгай байсан учраас вакцин хийлгээгүй бас нэг хэсэг иргэд бий. 
 
Гуравдугаарт, вакцины нэгдүгээр эсвэл хоёрдугаар тунгаа хийлгэсэн хэчнээн хүн цар тахлын халдвараар нас барсныг Засгийн газар өөрсдөө мэдэж байгаа юу. Иргэд харин мэдэж байгаа. “Вакцины хоёрдугаар тунгаа хийлгэсэн атлаа халдвар аваад нас барлаа, ингэхдээ вакцин хийлгэсэн хүмүүс халдвар авбал илүү хурдан нас барж байна” гэх мэдээллүүд нийгэмд хаврын түймэр шиг л тархсан. Үүнээс болж “Вакцин хийлгэсэн атлаа халдвар аваад, бүр илүү хурдан нас барах юм бол вакцин яг яах гэж тариулах вэ” асуулттай нүүр тулж, улмаар вакцин хийлгэхгүй харзнаж байсан бас нэг хэсэг иргэд бий. 
 
Дөрөвдүгээрт, вакцины татан авалт хойшилж, тасалдсан асуудал нь вакцинжуулалт төлөвлөгөөнөөс хоцорсонд том нөлөө үзүүлсэн. Тэр байтугай, Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар өөрсдөө “Манай улс вакцин үйлдвэрлэгч биш учраас вакцин тасалдлаа, хөл хорионы хугацаанд вакцин хийх боломжгүй боллоо” гэж мэдэгдээд сууж байсан хүмүүс. Орос вакцин хүлээж, өнөөг хүртэл вакцин хийлгээгүй байгаа хэдэн мянган хүн бий. 
 
Тавдугаарт, Засгийн газар эхнээсээ вакцин хийлгэх эсэх нь хувь хүний эрх чөлөөний асуудал гэдэг ойлголтыг нийгэмд бий болгосон. Хэрвээ хүсвэл вакцин хийлгэж болно, хүсэхгүй бол шаардлагагүй гэдэг ойлголтоор л өнөөг хүртэл явж байгаа иргэд бас л хэдэн мянга байгаа. 
 
       Ийм байхад Засгийн газар одоо болсон хойно вакцин хийлгээгүй бол ингэхгүй, тэгэхгүй гэж эрхийг нь боогдуулж, халамжийн хэдэн бор төгрөгөөр нь хясан боогдуулах нь зөв үү. Үүнийхээ оронд илүү хүний эрхийг хамгаалсан, итгэл найдвар өгсөн, аюулгүй байдал амласан арга замыг сонгох нь зөв зүйтэй биш юм уу. Бас одоо болсон хойно “вакцин хийлгэсэн иргэдэд 50 мянган төгрөг олгоно” гэж суухын оронд хөл хорионы үеэр мөнгө тараахдаа л вакцин хийлгэсэн иргэдэд 350 олгоно гээд зарлачихсан хэрэгтэй байсан юм биш үү. 
 

"ВАКЦИН ХИЙЛГЭЭГҮЙ БОЛ ӨЛСӨЖ ҮХ"
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 25
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-10 00:04:58
    Туул: Хууль эрх зүй сул ,иргэддээ хуулийн хамгаалалт хийж өгөлгүйгээр төөрөгдүүлсэн мэдээллүүд өгөх,эсвэл огт өгөхгүй байж бага багаар шахаанд оруулсаар сүүлд нь хүчилж хийж байна.Дархлаажуулахыг эсэргүүцээгүй харин мэдлэг мэдээлэл өгөхгүй вакцины эрсдэлийг огт ярихгүй байж төөрөгдүүлсэн мэдээлэл өгч байсанд эргэлзэж байсан.Төрийн байгууллагуудын удирдлага иргэдээ хайхралгүй маш муу хариуцлагагүй ажилласан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-10 00:04:58
    Туул: Хууль эрх зүй сул ,иргэддээ хуулийн хамгаалалт хийж өгөлгүйгээр төөрөгдүүлсэн мэдээллүүд өгөх,эсвэл огт өгөхгүй байж бага багаар шахаанд оруулсаар сүүлд нь хүчилж хийж байна.Дархлаажуулахыг эсэргүүцээгүй харин мэдлэг мэдээлэл өгөхгүй вакцины эрсдэлийг огт ярихгүй байж төөрөгдүүлсэн мэдээлэл өгч байсанд эргэлзэж байсан.Төрийн байгууллагуудын удирдлага иргэдээ хайхралгүй маш муу хариуцлагагүй ажилласан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-09 19:53:02
    Хүрлээ: Яг үнэн дампуу засгийн газар,их хурал ерөнхийлөгчийн сонгууль д орох гэж халдвар тарааж хөл хорио үүсгээд,хятдууд оруулж ирээд л асуудлыг улам нэмсэн. Дараа нь хятад вакцин хийж бөөн цөөнөөр хядах гэж хамаг үйл ажиллагаагаа үүн рүү хандуулж албадан хамруулснаа хятад ах нартаа бас 100% хамруулчихлаа гэж тайлагнах ёстой гэнэ.би чанарын шаардлага хангасан вакцин хийлгэнэ.өгөр оюунэрдэнэ,хүрэлсүх хоёр ямар вакцин хийлгэсэн бэ хулгайчууд спутник монголд үйлдвэрлэе гэхэд пиздаа царайлж баттулгадаа чагталдаж байснаа мартчихсан уу муу бааснуудад монгол хүний эрүүл мэнд битгий хэл монгол нутгийн бүрэн бүтэн байдал ч хамаагүй.оюунэрдэнэ -эрвээхий май шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-08 09:16:22
    zochin: heterhii balmad ug hereglehgui bh busuu.Bi l haan gj hamaagui amniihaa zorgoor ard tumen ru zanalhiilsen maygaar zandrahgui bh heregtei busuu
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-08 09:11:28
    zochid: urgelj demjij blaa.zub zuil deer demjih bol.no.ene bol zasgiin gazar ehnii eeljind tusgai albad.turiin a.haagch geh met geed l yabj bsnaa baktsin tasarsan ard tumniig uund buruutgaad hucheer buh erh chuluug ni haagaad bh ni arai l denduu hargis bn.hen ch hussen baktsinaa songon hiilgene l gsn uursduu demii yum yarij yarichihaad suuld ni helj bga chini buruu.Tur tumur nuurtei bh yostoi enerengui ch bh yostoi.turiin munguur garaa ugaaj bga humuustee arga hemjee abaach.buh turiin mungun ursgaliig shilen bolgood hereggui material shiree sandal abahiig horiglono ene ter ih yum yarisan bielj bga yum haana bnaa.ih hurungu huraalt yabuulna gsn haana bn.nuguu bayn hed ni ulam l bayjaad bdag.Undarmaa s ugsuuleed turiin mungiig ustgasan humuustei temtsej bga ni haana bb.shudarga 5n yariad bsan zuil yab bugd chimeegui daragdaad neg neg alban tushaaliin ard ochood l tag bolson.erunhii said bolohdoo helsen buh ugiig tani hadgalsaan bayrlaad odo l zaluu hun garlaa ih saihan boloh ni eh oron mini gj bodoj blaa.ulam l hargis bolood bh yum.odo ter pabji togloomiin app g ustgahgui bol mongoliin huuhed zaluus bugd galzuurch genetei bolj bn.Surguuli bol sursan yumgui angi debsheed l yabj bdag haranhui mefleggui hooson bolobsroluu.huuramch bichig tsaasaar huurch bn.amidral deer bielj heregjij bga ni hobor bnaa. ..aj ahuin negjid tsenzur tabij hemjee hyazgaar togtooj zeeliig olgooguigees 2 ih naydiin hutulbur jijig aj ahuin negjuud bas l hooson hotsorloo. ug ni mash sain zub asuudal bsan .hj bga sain zuil ih bnaa bas.gehdee Nam tal ru hazaij bn zasgiin gazar...
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-07 22:35:22
    А: Ёстой нэг таарсан таар шуудайнуудаар удирдуулж бгаа монгол орон яандаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-07 17:23:44
    Энхбат мэтэд хариу: Энхбат мэтийн новшнууд одоо юу вэ хуцдаг болжээ.төр засаг бол улс ард түмний төлөө ажиллах ёстой болохоос тээр шаах төвөгшөөх албадах ёсгүй .бусад мундаг удирдагчтай улс орнууд улсаа өрийн дарамтанд биш мөнгөтэй чадалтай байлгахын төлөө амьдралаа зориулж зүтгэж байдаг.гэтэл монгол улс асар их баялагтай асар олон малтай маш цөөхөн хүн амтаы байж адгийн ядуу болчихдог дээрээс нь ард түмэндээ хог шаар авчирч шахдаг энэ бол дэлхийн ганц ман л чадаж хийж байгаа ажил муу бирдүүд хагараасай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-07 17:20:48
    Zochin: МАН~г маш их дэмжиж баылаа. 2 сонгууль дарааллан сурталчилгаа ухуулганд нь явж байлаа. Одоо ямар адгийн шаарнуудын төлөө явж байснаа мэдэрлээ. Би аодын нам чамаас айж байна. Миний дараагын сонголт өөр байх болно.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-07 12:50:30
    Энхбат: Aвах болохоор зовлон тоочиж гүйж,гуйж ард түмний татварын мөнгөнөөс зулгаан тарвалзаж байж ,эрүүл мэндийнхээ төлөө хэд алхаад үнэ төлбөргүй вакцин хийлгээд өгөөчээ гээд байхад гэдрэг суугаад байгаа өөдгүй шахрууудыг цаашид өрөвдөж нялцаганах хэрэггүй. Бүх халамжийг нь шууд хас. Дахиад юу ч бүү өг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-07 08:59:47
    Иргэн: ОЮУН-ЭРДЭНЭЭ засгийн бодлого чинь буруу зам мөр чинь буруу явчлаа.Санаа муут явсан хатна гэдгийг сана!!!!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-07 01:31:49
    Иргэн : Гэртээ суугаад гарч чадахгүй хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс анх вакцин хийлгэх үеэс өнөөг хүртэл гэрээр нь очиж хийнэ гэсний дагуу хүлээж байна
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-07 01:22:48
    Sputnik: Веросэl авахад хийсэн гэрээ үзвэл бүх юм тодорхоы бллох бх тэр яриад бгаа 2000$ mon 2 xorshiin baktsiniig 2lang zobshooroogui bxd hyatadiig tegj 4 saya tun tataj bgaa uls manaixaas oor xaana bgn 36$iin xediig bonus bolgoj ogch bne be
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-06 23:55:13
    Bold: Baktsin hiilgeh ugui ni mimii erh
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-06 23:23:33
    MGL: Жилийн дараа 2 жилийн дараа үргүй болох тархи мэдрэл муудах бөөнөөр өвдөх үхэх аюул бий болбол би хариуцана гэж хэлж чадах дарга толгойтон байна уу?Тэр үед хариуцлага хүлээгээд ч яах ч юм билээ!
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-06 23:14:44
    ТУЛГАА: ЗАРИМ УЛС ОРНУУД ХЭТ ЯАРАВЧЛАХГҮЙ ВАКЦИНИЙГ БУСАД ОРОНД ӨРНӨЖ БАЙГАА ПРОЦЁССЫГ ХАРЗНАЖ ТОДОРХЛЙ ХЭСЭГТЭЭ ХИЙГЭЭД ХАЛДВАР АВАХ ЭРСДЭЛЭЭС ШИНЖЛЭХ УХААНЧААР ХАНДАЖ БАЙНА МАНАЙД ЭСРЭГЭЭР НЭГ УЛСЫН ВАКЦИНЫГ НИЙТ ХҮН АМДАА АЛБАДАН ШАХАЖ БАЙГААН ХИР ОНОВЧТОЙ ВЭ ТУХАЙН ВАКЦИНЫ ЭМНЭЛ ЗҮЙН ДОТОРХИ БҮРДЭЛ БОДИСУУДЫН ХИР СУДАЛСАН БЭ ЭНЭ ТАЛААР ШИНЖЛЭХ УХААНЫ ЯМАР ЧСУДАЛГАА ЯРИГДАХГҮЙ БАЙНА МАШ САЙН ШУУД ХИЙЛГЭ ГЭХ ЮМ НЭГЧ МОЛЕКУЛ СУДЛААЧ ЯАГААД ДҮН ШИНЖИЛГЭЭ ХИЙСНЭЭ ЯРИХГҮЙ БАЙНА ВЭ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-06 23:06:13
    Дорж: Энэ доор бичсэн эргүүнүүд монгол хүмүүс мөн үү итгэхэд бэрх юм бичсэн байх юм дэлхий нийт хятад вакцинаас жиирхэж байхад манайх хурдавчилах гэж улайрдаг нь юуных вэ хожим гарах хохиролыг тооцож үзсэн үү хохирол гарвал хэн хариуцах вэ үндэстний амьд явах оршин байх далд бодлого байна уу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-06 22:50:25
    Түмэн зөв: Зөв өө. Бусдадаа бүү гай бол. Хүний нрм чрихд өайгаа бол вакцинаа битгий хийлгэ. Хийлгээгүй юм чинь бусдын төлсөн татварын мөнгөөр бүү амьдар. Энэ халамжийг ер нь цэгцлэх цаг болсон. Эрүүл саруул хүнд тэтгэмж бүү өг. Ажилд оруулж өг. Нэг удаа ажлаа сольж болно. Хоёрдахиа сольбол халамжаас хасагд. Гүйцээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-06 21:53:00
    ахр: Оюунэрдэнэ муу МАНгар
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-06 18:07:26
    erka : unig bichsen setgulch nertei mal min jedo boltol mongol humus halamjar amidrah yum be ged erguled asuya.. ursdu hudulmurluhgui danda halamj tetgemj yariad nad tolgoi hospn urteige adilhan malnudda adgusnas dor setgehuitei bolgolo. tsalin baga bna geh yum hun ehni uösij tsangaj bga bol amjirgand hureh munguni tulu l ajildag yum teged tsash tsahda amidrala deshöuöed sn hudulmurlad ajiööad tsalinga nemegduldwg yum . mal min haldwar taragad ywaj bsanas ulsud gerte suj bsan der chi ene delhin hun amtai yag adilhan erh uregtei
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-06 16:29:26
    Зочин: Цогтбаяр гэнэ үү. Энэ мэтийн бусдын өмнөөс амьдарч байгаа юм шиг малнууд өлсөөд үх л дээ тэгээд. Чадахгүй хэвтэж бүү бусдыг уруу тат
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-06 16:29:25
    Зочин: Цогтбаяр гэнэ үү. Энэ мэтийн бусдын өмнөөс амьдарч байгаа юм шиг малнууд өлсөөд үх л дээ тэгээд. Чадахгүй хэвтэж бүү бусдыг уруу тат
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-06 16:28:52
    Зочин: Цогтбаяр гэнэ үү. Энэ мэтийн бусдын өмнөөс амьдарч байгаа юм шиг малнууд өлсөөд үх л дээ тэгээд. Чадахгүй хэвтэж бүү бусдыг уруу тат
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-06 14:51:50
    Zochin: 300000 aa uirsduusuu ugsun met bodood bgaan bailgui
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-06 14:03:21
    Эргүү иргэд нь цөөрөг : Засгийн газар маш сайн ажиллаж байгаа. Эргүү иргэд олонтой улс орныг удирдана гэдэг тун төвөгтэй. Толгойтой нь яриад ойлгохгүй хүмүүсийг ходоодтой нь ярьсан нь маш зөв, Оюун-Эрдэнэ ээ! Өөрийн эргүүгээс өлсөөд үхэх хүмүүсийг нь үхүүлчих. Цөөрч л байг, сайн л биз дээ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2021-05-06 11:15:00
    Zochin : Xaldbart ubchnii yed iim tersluu demii uym bitgii bichij urial........ENETXEG shig xund baidald oroh ye irbel TUR ZASGAA buruutgana.....xun bur baktsin xiilgeh eseh erh busad xumuusiin erxeer xyazgasrlagdana....
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188