Цөөнгүй хүн “Болж, муусайн архинчингууд, та нар даанч дэндүү аархаж байсан юм. Баар, ресторанд орохоороо архийг ус шиг л шил шилээр нь залгилдаг. Тасартлаа уух гээд бие биенээсээ өрсөж, хэдэн литрээр нь уудаг байсан. Тэгснээ гудамж талбайгаар нэг орилж хашхирч, гуйвж дайван, энд тэндгүй бөөлжиж явдаг. Одоо та нарын тэгж дураараа уудаг байсан цаг үе чинь түүх болон үлдэж байна. “Зөөгчөө нэг шил архи” гээд л ямар бахархалтайгаар захиалдаг байлаа. Тэгвэл Х.Нямбаатар, С.Бямбацогт нарын санаачилсан хуулийн төсөл УИХ-аар батлагдчихвал та нарын архи ихээр уудаг байдал үгүй болох нь. Баар, рестораны зөөгч нарыг царай алдаж, “Ээ, зөөгчөө 25 амны халбага архи өгчих л дөө. Таван халбага пиво авах гэсэн юм” гэж гуйдаг болох нь. Ашгүй нэг юм архинчуудаасаа манай улс ингэж салах цаг ирдэг юм байжээ” гэцгээж байна.

Хууль зүйн сайд Х.Нямбаатарын улс төрд орсноос хойш санаачилсан хуулийн төслүүдээс амьдралд арай ойр ганц хуулийн төсөл нь энэ байлаа. Хөөрхий муусайн эрчүүдийн архи уудаг үнэн төрхийг тоон үзүүлэлтээр нь гаргаж ирээд, улайтал нь хэлдэг байна шүү. Бүр тодруулж хэлбэл, УИХ-ын Чуулганы нэгдсэн чуулганаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг нь хэлэлцэж эхэлсэн юм. Энэ үеэр Х.Нямбаатар “Манай улсад насанд хүрсэн хоёр эрэгтэй хүн тутмын нэг нь архины хамааралтай байна. Манай улсад архины донтой болсон 10 мянга гаруй хүн бий. Гэтэл албадан эмчилгээний ор 200 хүрэхгүй. Хуулийн гол агуулга бол архидан согтууруулах донтой тэмцэх Засгийн газрын сан байгуулах. Мөн бүтээгдэхүүний загвар дээр тодорхой шаардлагууд тавина. Ер нь бол цаашид төрийн бэлгэ тэмдэг агуулсан загварыг батлуулахгүй байхад анхаарна. Үйлдвэрлэлийн савлагаатай хатуу архийг баар, ресторонд шилээр нь худалдахыг хориглож байгаа юм” гэсэн. Үүнийг сонсож суусан гишүүдийн цөөнгүй нь жуумалзаж, хэсэг нь инээд алдан, зарим нь бүр ийм хуулийн төсөл ярих гэж байгааг нь түрүүлж мэдээд, амны болон хоолны халбага Төрийн ордонд авчирсан байв. Ингээд тэд дараах байдлаар санал бодлоо илэрхийлж байлаа.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж зориуд бэлтгэн авчирсан амны халбагаараа архи хөнтөрч байгаа дүр эсгэн зангаснаа "Ахиад нэг халбага архи авъя" гэх юм уу хаашаа юм хэмээн бувтнаад “Хуулийн олон заалтыг дэмжиж байна. Гэхдээ бааранд ороод архийг шилээр нь авч болохгүй юм байна. "Зөвхөн нэг шотоор борлуулна" гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлээд байгаа юм. Нэг шот гэдгийг тайлбарлавал 30 грамм архи гэсэн үг. 30 грамм буюу халбага архи 300 төгрөг, үнэтэй газраа үнэтэй л байх. Шотоор нь борлуулахаар шар айргаа халбагаар нь уугаад, жаахан байж байгаад дахиад нэг халбага пиво гэх юм байна л даа. Тэгэхээр борлуулах хэмжээн дээр асуудал байна. Үүнийгээ бодож үз. Монгол Улс хүн ам цөөтэй. Үйлчлэгч, зөөгчийн ажил руу иргэдээ татан оруулахад борлуулалтын хэмжээ чинь нөлөөлөхөөр байна” гэв.
Харин УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан “Чухал санал байна. Тэгээд арга хэмжээ баяр ёслол болдог. Хамаатан саднаараа уулзахдаа шилээр нь согтууруулах ундааны зүйл авч болдоггүй хуулийн зохицуулалттай болчих вий” гэж байлаа. Энэ мэтээр цөөнгүй гишүүн түүний дээрх санаачилгыг эсэргүүцэж буйгаа УИХ-ын индэр дээрээс ил цагаан хэлээд авсан. Гол нь...
Х.Нямбаатар архинчидтай тэмцэнэ, эмчилгээ хийх орны тоог нэмнэ гээд бүр “даварч” байна. Энэ тухайгаа “Төв аймгийн Баян суманд байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа албадан эмчилгээний төв 200 хүрэхгүй ортой байна. Үүнийг өргөтгөж 250 ортой болгохын зэрэгцээ, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 100 ортой албадан эмчилгээний байр нээсэн. Цаашид эмчлэх шаардлагатай 9600 гаруй хүн бий. Үүнээс гадна бусад төрлийн донтой хүмүүс бий. Тиймээс Архидан согтууруулах болон донтох өвчний уршигтай тэмцэх Засгийн газрын сан шинээр байгуулж, 18-37 градустай архи согтууруулах ундааны литр тутамд 200 төгрөг, 37-гоос дээш градустай согтууруулах ундаанд 300 төгрөгийн татвар ногдуулж, санг бүрдүүлнэ. Градусын шатлал тавьж байгаа нь цаашид согтууруулах ундааны градусыг бууруулах хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм” гэсэн. Гэхдээ Монгол Улсад үүнээс өөр хийчих ажил, баталчих хууль, засаж, сайжруулчих дүрэм журам үнэхээр алга гэж үү. Ядаж л Батлан хамгаалахын салбарт өдөр дараалан шахуу гарч байгаа яргалал, тамлал, зодуур нүдүүр, алаан хядааныг таслан зогсоочих сэтгэл алга уу.
| “Зөөгчөө, 25 амны халбага архи, таван халбага шар айраг авъя ” |
|
2026-10-21 13:34:38
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |