Ардын намынхан улс төрд ард түмнээсээ ч дээгүүр эрх, дарх эдлэхийн хажуугаар рейтинг тогтоож, түүнийгээ тэргүүлж байгаа хэмээн аархаж эхэллээ. Аргагүй дээ арван жил тэд ард түмнээс хулгайлахыг нь хулгайлж, авахыг нь авч, айдгаа авдартаа хав дарчихсан улс тэргүүнд өөрсдийгөө залах нь өдрийн будаа идэхээс амархан биз.
Тэргүүлэх гэдэг үгийг сайн сайхан, бэлэгшээлтэй зүйлд ашиглаад сурчихсан монголчуудын хувьд энэ үг эмзэг тусах нь аргагүй. Тэмцээн, уралдаанд, эсвэл эдийн засгийн үзүүлэлтээр тэргүүлсэн бол алга ташиж хүлээж авах нь лавтай.
Харин Ардын намынхны тэргүүлсэн бол лав сайн зүйл, сайхан үйл бүтээгээгүй гэдэгтэй санал нийлэх хүн олон биз. Эрх баригчдын тэргүүнийг тодруулъя гэвэл ард түмний боломжийг хэн хамгийн их хүртсэн бэ гэдгээр нь тодруулж үзэж болох юм. Тухайлбал, төрийн эрхийг авахын тулд тэднээс хэн нь хамгийн их мөнгө зарцуулсан, түмний боломжоос хулгайлсан хулгайгаараа хэн нь тэргүүлэх вэ гэдэг уралдаанд тэргүүлэх хүн олон бий.
ХУЛГАЙГААРАА ТЭРГҮҮЛСЭН МАН-ЫНХАН

Өнгөрсөн хугацаанд МАН-ынхан Засгийн эрхийг дангаараа, хууль тогтоох байгууллагад үнэмлэхүй олонхоороо, төрийн бүх шатанд эзэн суухдаа мөн ч олон хулгайн хэргийг олон нийтэд зарлаж байлаа. Тэд эхлээд төрийн эрхийг хууль бусаар хулгайлж авсан гэдгээ олон нийтэд ил зарласан. Өөрөөр хэлбэл, одоогоос хоёр удаагийн сонгуулийн өмнө тарийн эрхийг “хулгайлах” ханш 60 тэрбум төгрөгт хүрч байв. Харин хоёр сонгуулийн дараа хэдэн их наядаар яригдах болсныг иргэд лав гадарлахтай болсон. Үндсэндээ тэр төрийн эрхийг “хууль бусаар” авахдаа төгсөрчихсөн гэдэгтэй маргах хүн байхгүй. Төрийн эрхийг тэргүүлэхдээ түмний боломжийг ч хулгайлаад сурчихсан.
Хөгжлийн банкны хэргийн хамгийн гол буруутан нь МАН-ынхан. Хөгжлийн банкны хамаг боломжийг МАН-ынхан төрийн эрхийг тэргүүлэхдээ хөлөөсөө толгой хүртэл нь хуу тонож, ард түмний боломжийг хулгайлсан. Хариуд нь тэд ганц хоёрхон улстөрчөөр туг тахиж, сонсголгүй сонсголоор мартагнуулснаар дараагийн сонгуулийн сценартаа орсон. ЖДҮХС-ийн хулгайг мөн л МАН-ынхан тэргүүлсэн. Тодруулбал, ЖДҮХС-аас УИХ-ын 49 гишүүн өөрийн хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авч, зээлээ зориулалтын бусаар ашигласан, хугацаандаа төлөөгүй гэх хэргүүд дуулиан тарьж байлаа. Уг хэргээ мөн л МАН-ынхан өөрсдөө илчилж, өөрсдөдөө оноо авсан. ЖДҮХС-г цөлмөсөн гишүүд хариуцлага хүлээх нь битгий хэл УИХ-ын сонгуульд дахин дэвшиж, өнөөдөр олонх нь “давхар дээл”-тэй сайд болчихсон даналзаж яваа.
Монгол Улсын экспортын 90 хувийг эзэлдэг, монголчуудыг тэжээж байгаа нүүрсний орлогоосоо ч МАН-ынхан хулгай хийсэн. Нүүрсний хулгайн хэрэг МАН-аас нэр холбогдсон гишүүд чамгүй олон. Гэвч өнөөдөр нүүрсний хулгайн хэрэгтүүнд “улсын баатар” болтлоо мандаж яваа.
Цаашлаад “Ногоон автобус”-ны хэрэг, Боловсролын зээлийн санг тоносон, хотын хөрөнгийг хуу тоносон гэгчлэн жагсааж бичвэл чамгүй олон хэрэг, улсаа тонон дээрэмдсэн булхай бий, эрх баригчдад.
Тэр байтугай эрүү өвдөг нийлэх шахам өвгөрч, элгээрээ хэвтсэн эрчим хүчний салбарыг МАН-ынхан өнгөрсөн 10 жилийн хугацаанд юу ч үгүй тонон дээрэмдэж, шинээр цахилгаан станц барих эрчим хүчний шинэ эх үүсвэртээ болох боломжийг юу ч үгүй хулгайлсныг хууль хяналтын байгууллагаас шалгаж, өнөөдрийг хүртэл хэрэг нь шийдэгдээгүй байна. Төрийн өмчит компаниуд тонож, өрөнд оруулаад эцэстээ нэр нэршлээ өөрчилж, эцсийн сумаа тавьж эхэлсэн.
МАХНЫ ҮНЭ, МАГНАГТ ХҮРГЭСЭН МАН
(1).jpg)
Гурван сая хүн амтай 60 сая малтай Монгол Улсын иргэдийн тэн хагас нь килограмм махаа 30 гаруй мянган төгрөгөөр худалдан авч, хоногийн хоолоо залгуулж байгаа гээд боддоо. МАН-ынхан махны үнийг магнагт хүргэж, эдийн засгийг элгээр нь хэвтүүлснээрээ тэргүүлэх нь гарцаагүй. Тэр байтугай нөөцийн махаа хулгайлж, махны үнийг хөөрдөх ажиллагааг ч гардаг явуулсан гэдгийг хууль хяналтын байгууллагаас тогтоохоос нь өмнө өөрсдөө илчилсэн.
Цаашлаад инфляцын түвшинг нэг оронтой тоонд барина хэмээн ам гарч байсан МАН-ынхны амлалт талаар болж, хэдийнээ хоёр оронтой тоонд алдчихсан. Өөрөөр хэлбэл, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнээс шалтгаалж, өнөөдөр инфляцын төвшин 11.2 хувьд хүрч, төгрөгийн ханш суларсаар байна. гэтэл бодит байдал дээрээ эдийн засгаа элгээр нь хэвтүүлж, махны үнийг магнагт хүргэсэн. Амласан төсөл хөтөлбөрүүдээ таг зогсоож, хөрөнгө оруулагчдаас эрх баригч МАН-ынхан мөрийн хөтөлбөрийн биелэлт 29 хувьтай байгаа гэх хариуцлагагүй мэдээллийг хийж сууна.
Нөхөн сонгуулийн үр дүнгээр Ардын нам ахиад ялалт байгуулахдаа ард түмэн бидэнд хайртай хэвээрээ юм байна гэж уянгын халилтай улс төрийн мэдээлэл хийх хүртлээ арга аа барьж байна, МАН-ынхан. Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар “Нөхөн сонгуульд 46 мандатаас МАН 26 мандат буюу 56.5 хувийн саналаар ялалт байгууллаа. АН 17 мандат буюу 36.9, ХҮН нам нэг мандат, хоёр бие даагч ялсан байна. Аймгийн ИТХ-ын 9 суудалд МАН ялалт байгуулсан. Энэ удаагийн сонгуульд аймгийн ИТХ-ын нөхөн сонгуульд нэлээд ач холбогдол өгсөн. МАН-ын шинэ удирдлага “МАН ард түмэндээ эргэн ирнэ” уриан дор ажиллаж байна. Намын дарга 11, би 19 аймагт ажиллаад байна. Намын шинэ даргын дэвшүүлж байгаа олон бодлогыг ард иргэд ярьж, дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Энэ нь ч ард иргэдийн өгсөн саналаар баталгаажлаа” хэмээн мэдээлсэн.
Нэмээд тэд ард түмний дунд улс төрийн манлайллаараа тэргүүлж байгаа учраас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг иргэдийн саналаар шийдэх гэнэ. Ардын намынхны арга заль тэр. Тэд улс төрд удаан тогтнохын тулд ард түмнээр хаь татаж, эцэст нь сонголтгүй сонгуульд оруулдаг. Түүнийгээ улс төрийн манлайлал хэмээн аархдаг танил технологио хэдийнээ хэрэгжүүлээд эхэлжээ. Ингээд харвал Ардын намынхан ард түмний боломжийг хулгайлснаараа тэргүүлж, ард түмэн амьдрахын тулд сүүл мушгиж байна.
| АРДЫН НАМЫНХАН ТЭРГҮҮНД ЗАЛАРЧ, АРД ТҮМЭН СҮҮЛ МУШГИЖ БАЙНА |
|
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |