Баян-Өлгий аймгийнхан юм бол үндэсний цөөнх гэдгээрээ далимдуулж, дур зоргоороо авирлах нь хэрээс хэтэрлээ. Тэр тусмаа казах үндэстнүүд ёс заншил, шашин шүтлэгээрээ ялгарч, Баян-Өлгий аймагт “ноёрхлоо” тогтоосон мэдээллүүд сүүлийн үед цахим орчинд дуулиан дагуулах болсон.
Ингэхдээ тэд айлын өвөлжөө, хаваржааны нутагт ил цагаан оршуулгын зан үйл хийж, бунхан барьж үлдээх нь олширчээ. Үүнээс шалтгаалж, тухайн нутагт оршин амьдарч байгаа Урианхай, Тува үндэстнүүд нутаг ус, газар орноосоо нүүх нь эрс нэмэгдсэн байна. Үнэндээ Баян-Өлгий аймаг олон үндэстэн ястны өлгий нутаг, тиймдээ ч үндэстний цөөнхүүд оршин байгаа газар нутагт ёс заншил, уламжлалаа хүндэтгэн амьдрах нь үндэсний эв нэгдэл, аюулгүй байдалд юу юунаас илүү чухал баймаар. Гэтэл сүүлийн үед нэг үндэстний эрх ашиг хэт давамгайлах нь газар авчээ.
Цаашлаад Баян-Өлгий аймагт Казахстан Улсын консулын газрыг байгуулна гэх дуулианаар тус аймагт амьдарч буй казак иргэд цахим орчинд ёс бусаар авирлах нь нэмэгдсэн. Сүүлд УИХ-ын гишүүн М.Нара-Нарантуяа гишүүн энэ талаар байр сууриа илэрхийлсэн нь цахим орчинд шүүмжлэл дагуулж, тэр байтугай шашин шүтлэгээр сүрдүүлэх үйлдэл гарсан. Өөрөөр хэлбэл, казак үндэстнүүд шашин шүтлэгээрээ далайлган хараал хийх зан үйлээр олон нийтийн сүлжээнд зүй зохисгүй авирлах нь хэрээс хэтэрлээ.
.jpg)
Баян-Өлгий аймагт авлига албан тушаалын хэргүүд гарч байснаас хамгийн ноцтой нь эрүүл саруул иргэдийг сохор, доголон хэмээн халамж тогтоож, улсад их хэмжээний хохирол учруулсан хэрэг гарч байлаа. Тодруулбал, Баян-Өлгий аймгийн 40 гаруй эмч Нийгмийн даатгалын дарга мэргэжилтнүүдтэйгээ хуйвалдаж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас авлига авч, хуурамч онош тогтоож иргэдийн хэлж заншсанаар группэд оруулдаг байсан хэргийг манай сайтын сэтгүүлч сурвалжилж, баримтыг ил болгож байсан билээ.
2020 оны аравдугаар сард Баян-Өлгий аймгийн зарим иргэн дээрх хууль бус хуйвалдаан болон улс үндэстний эсрэг хийж буй ноцтой гэмт хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газар болон АТГ-т гомдол гаргаж, санал хүсэлтээ илэрхийлсэн байдаг. Тухайлбал, “Нэгдүгээрт, улсын бүртгэл мэдээллийн төвд “Монгол Улсын иргэн” гэх бүртгэлтэй мөртлөө Казахстан Улсад давхар иргэншилтэй, Монголоос өндөр настны тэтгэвэр, Казахстанаас мөн тэтгэвэр авдаг олон хүн байдаг. Хоёдугаарт, аймгийн төвийн эмч нар Нийгмийн даатгалын газрын дарга мэргэжилтнүүдтэйгээ хамсарч хахууль авч, хөдөлмөрийн чадвар алдагдалтай хэмээн тогтоож группэд оруулдаг. Группэд оруулсан иргэдийнхээ хахуулын мөнгийг голж, дарамталж, УИХ-ын болон орон нутгийн сонгуульд ашигладаг. Гуравдугаарт, улсаас халамж авахын тулд ач, зээ нарыг нь өндөр настай аав, ээжээрээ овоглож байна” гэх гомдол, санал гаргаж хуулийн байгууллагад хандаж байсан юм. Дээрх гомдлын дагуу АТГ, ЦЕГ-аас хамтарсан ажлын хэсэг гарч, Баян-Өлгий аймагт ажилласан билээ.
Шалгалтын багийнхан Баян-Өлгий аймгийн эмч нарын оношоор хэлгүй, дүлий гэх хүмүүсийн гэрт очиж, тэднийг эрүүл, саруул гэдгийг тогтоож, сар бүр халамжийн мөнгө авч байсныг илрүүлсэн юм. Мөн 420 гаруй иргэнийг оношилгоонд хамруулахад 268 нь хуурамч бичиг баримт үйлдэж, үндэслэлгүйгээр улсаас мөнгө авч байсан нь тогтоогдож байв. Дээрх хэрэгт холбогдсон эмч нараас гадна Ардчилсан намын гишүүн Б.Бейсен холбогдож хуулийн байгууллагад шалгагдаж, хэрэг нь замхарсан. Түүнийг тус бүлэг хэргийн гол зохион байгуулагч гэдгийг албаны хүмүүс хэлж байсан юм. Тодруулбал, дээрх хууль бус хэрэгт хамгийн их нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Бейсен, тухайн үед Нийгмийн даатгалын магадлан эмч байсан Н.Сакен, Сэрикжан нарыг хууль хяналтын байгууллагаас шалгаж байлаа. Улмаар Баян-Өлгий аймгийн зарим сумын газар нутгийн нэрийг казах нэрээр өөрчилсөн гэх хэргээр 14 хүнд холбогдох хэргийг хүчингүй болгож, Баян-Өлгий аймгийн Засаг дарга асан Д.Бауыржан, Баян-Өлгий аймгийн Засаг дарга байсан, одоо АТҮТ-ийн дэд даргаар ажиллаж буй А.Гылымхан, тус аймгийн Засаг даргын Нийгэм, эдийн засгийн салбар хариуцсан орлогч А.Камелият, ИТХ-ын нарийн бичгийн дарга асан А.Серикболат, Улаанхус сумын Засаг дарга О.Нурлан, Ногооннуур сумын Засаг дарга К.Хуаниш, Сагсай сумын Засаг дарга С.Хонаев, аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга К.Бекжан, Хууль, эрхзүйн хэлтсийн дарга Ө.Хуралай, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болат, Улсын бүртгэлийн газрын дарга С.Арман нарт нийтийн албан тушаалд томилогдох эрхийг нь таван жилээр хасах, 10.000 нэгж буюу 10 сая төгрөгийн торгуулийн ял оноох шүүхийн шийдвэр гарсан.
Улмаар УИХ-аар Баян-Өлгий аймгийн зарим газар нутгийн нэрийг монгол болгох тогтоолын төслийг хэлэлцүүлж эхэлсэн билээ.
.jpg)
Баян-Өлгий аймгийн дарга нар газар нутгийн нэр дураараа өөрчилж, Үндэсний аюулгүй байдалд халдсан байж болзошгүй хэргээр 2020 оноос хойш хуулийн байгууллагынханд шалгагдаж байв. Тодруулбал, төрийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй болгох үүднээс Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Улаанхус, Сагсай, Өлгий суманд 2013 оноос хойш 11 баг шинээр байгуулсан байдаг. Ингэхдээ үе үеийн дарга нар нийлж 4-5 багийн нэрийг казах болгон сольж, улсын бүртгэлд бүртгэсэн байсныг хуулийн байгууллагынхан болон холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд илрүүлж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, 2015 онд Дэлүүн суманд гурван баг шинээр байгуулсан. Ингэхдээ Шинэ айл багийн нэрийг Жана-Аүл, Улаанхус сумын Улаан эрэг багийн нэрийг Каызыл-Жар, Сагсай сумын Өмнөгол багийн нэрийг Өмнөговы, Өлгий сумын Хөх хад багийн нэрийг ... хэмээн казах болгон өөрчилж байсныг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн.
.jpg)
Баян-Өлгийд казак үндэснтий 75 торчим хувь нь амьдардаг. Тиймдээ ч урианхай иргэдийг дээрэлхэж, тохуурхах асуудал удаа дараа гардаг болсон талаар хэвлэл мэдээллээр ч, цахим орчинд шүүмжлэх болсон. Өөрөр хэлбэл, Баян-Өлгий аймгийн зарим сургуулиуд хичээлээ монгол хэл дээр орохгүй, казак хэлээр ордог. Цаан хэдэн урианхайчуудыг үндэс угсаагаар нь ялгаварлан гадуурхах үйлдэл гарч эхэлсэн талаар иргэд шүгэл үлээж байлаа. Тэрбайтуга нутгийн анхан шатны нэгж удирдлагын байгууллагад монгол хэлээр ярьж чаддаггүй хүмүүс ажиллаж, иргэдэд хүндрүүлж учруулах асуудал ч сүүлийн жилүүдэд гарах болжээ.

Монголын төр эв нэгдлээ хангаж, үндэсний аюулгүй байдлаа хуулиар хамгаалж, Үндсэн хуульдаа хүртэл яс, үндэс, шашин шүтлэг, хэл соёлоор ялгаварлан гадуурхахгүй байхыг зааж өгсөн байдаг. Тэр тусмаа казах түмнийг үндэсний цөөнх хэмээн хүндэтгэж ирсэн. Цаашлаад УИХ-ын сонгуулиар Баян-Өлгий аймгийг тусад нь ганц тойрог болгон сонгуулийн санал хураалтыг явуулж байлаа. Улмаар төрийн одон медалийг хамгийн их хүртдэг. Үнэндээ төрийн одон медаль хүртээгүй хүн ховорхон гэдгийг амтай болгон ярих болжээ. Гэтэл үндэсний цөөнх гэдгээрээ далимдуулж, дур зоргоороо авирлах, туйлшрах үйлдэл газар авч байна.
Уг нь Монгол Улсын баруун хязгаар Баян-Өлгий аймагт Алтайтаван богдоос эхлээд аялал жуулчлалын гол бүс, хамгийн үзэсгэлэнтэй газрууд бий. Харамсалтай нь, сүүлийн жилүүдэд үндэс угсаа, ялгаварлан гадуурхалт даймжирч, төрийн бодлого үгүйлэгдэх болжээ. Цаашлаад Баян-Өлгийд дур зоргоороо авирлах оршуулгын газруудыг цэгцэлж, үндэс угсаа, хэл соёлын ялгаварлан гадуурхалтыг анхаарах цаг нь болсон биш үү, дарга нараа.
| БАЯН-ӨЛГИЙН КАЗАХУУДЫН ОРШУУЛГЫГ ЦЭГЦЛЭХ ЦАГ НЬ БОЛСОН |
|
А.БАЯР: НИЙСЛЭЛИЙН ТЭРГҮҮЛЭГЧДЭЭС Х.НЯМБААТАРЫГ ЧӨЛӨӨЛӨХ ШИЙДВЭР ГАРГАСАН
2026-10-21 12:54:13
Монгол Улс ирвэс хамгаалах туршлагаа олон улсад танилцууллаа
2026-10-21 11:44:27
МИАТ-ийн зорчигчдод БНСУ-ын “GANGNAM GRAND EYE” эмнэлэг хөнгөлөлттэй үнээр үйлчилнэ
2026-10-21 10:23:58
ХЗДХ-ийн сайд Г.Тэмүүлэнгийн урилгаар Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллагын Ерөнхий захирал Жан Бийгл албан ёсны айлчлал хийж байна
2026-10-21 09:53:34
Хятад Улсын хилээр гуравдугаар улиралд192 сая зорчигч нэвтэрчээ
2026-10-21 07:21:00
Япон Улсын “Өмнөговийн заган ойг нөхөн сэргээх төсөл-2 ”-ын нээлт боллоо
2026-10-21 07:10:00
Г.Болор-Эрдэнэ Азийн пара их наадмын хошой аварга болсон фото агшин
2026-10-21 07:05:00
БОРНУУР СУМЫН ДОТУУР БАЙРНЫ ХОЁР СУРАГЧ ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ, ХАМТ ЯВСАН ГАЗАРЗҮЙН БАГШ НЬ БООМИЛЖ НАС БАРЖЭЭ
2026-10-21 07:00:00
ТАНИЛЦ: БААВГАЙ УНТУУЛАХ БУУ, ҮРГЭЭГЧ ЦАЦЛАГА НИЙЛҮҮЛЭГЧИД
2026-10-21 07:00:00
М.ТӨГӨЛДӨР: ДОТООД МӨН ЧАНАР, ДУУ ХООЛОЙГООРОО ДҮР БОЛГОН МИНЬ ӨӨР
2026-10-21 07:00:00
Н.УЧРАЛ ТАНХИМЫН САЙД НАРААСАА “ШҮД СУГАЛАХ” УУ
2026-10-21 07:00:00
ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад эрч, хүч ихсэнэ
2026-10-21 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ХУЧЛАГА 250 МЯНГАН ТӨГРӨГИЙН ДУНДАЖ ҮНЭТЭЙ БАЙНА
2026-10-21 07:00:00
“ОЮУТОЛГОЙН” НОГДОЛ АШГИЙН 3 ИХ НАЯДЫН ХУУРАЛТ
2026-10-21 07:00:00
Дөргөний усан цахилгаан станц, “Ховд нар” нарны цахилгаан станц өвөлжилтийн бэлтгэлээ 100 хувь хангажээ
2026-10-20 17:19:25
Монгол, Япон хоёр улс спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
2026-10-20 16:44:20
"Мянгад" нарны цахилгаан станцын гүйцэтгэл 70 хувьд хүрчээ
2026-10-20 16:38:21
Л.Туруунаа пара жүдо бөхийн Азийн наадмын аварга боллоо
2026-10-20 16:25:40
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
2026-10-20 16:12:11
Бригадын генерал С.Баатаржавыг ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргыг түр орлогчоор томилжээ
2026-10-20 16:05:31
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв
2026-10-20 15:56:23
Баянгол дүүрэг “Бид өвөлд бэлэн” арга хэмжээ зохион байгуулжээ
2026-10-20 15:14:05
Японы сансрын агентлаг Ангарагийн сарнаас тоос, чулууны дээж авна
2026-10-20 14:53:06
ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад таван төсөл шалгарчээ
2026-10-20 14:14:19
“Sprint-UB startup town” хөтөлбөр эхэлж, шалгарсан 10 стартапыг танилцууллаа
2026-10-20 13:48:56
Хөл бөмбөгийн U15 насны шигшээ баг дэлхийн аваргад оролцохоор Азербайжаныг зорилоо
2026-10-20 13:07:47
Орхон аймагт 3.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
2026-10-20 13:04:32
2026-10-20 12:53:12
2026-10-20 12:23:14
Залуу жүдочид Душанбэ руу хүлгийн жолоо заллаа
2026-10-20 12:03:51
Австралийн Ерөнхий сайдыг байгаль орчны төлөө тэмцэгч гэх эр санаатайгаар дайрсан байж болзошгүй гэв
2026-10-20 11:42:24
Т.Мядагмаа Азийн наадамд зээрэнцэг түлхэлтээр VI байр эзэллээ
2026-10-20 11:36:27
Л.Туруунаа Азийн наадмын алтан медалийн төлөө барилдана
2026-10-20 11:26:57
Байнгын хорооны дарга М.Мандхай Төв аймгийн Борнуур, Жаргалант сумын тариаланчидтай уулзжээ
2026-10-20 11:20:31
Хөх хотын “Шэнлэ” нисэх онгоцны буудал ирэх сард үйл ажиллагаагаа эхлүүлнэ
2026-10-20 11:15:56
Р.ЭНХБАТ: Хүүхдийн төлөө гэсэн уриа үр дүнгээр батлагдах ёстой
2026-10-20 10:53:25
Увс аймагт сураггүй болоод тав хонож байгаа иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2026-10-20 10:42:49
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
2026-10-20 10:17:36
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал айлчлал хийж байна
2026-10-20 10:09:17
“Шар хантаазтан”-уудтай холбоотойгоор Парисын зарим хэсэгт хөл хорио тогтоожээ
2026-10-20 10:00:25
Нөмрөгийн дархан цаазат газарт учирсан хохирлыг нарийвчлан үнэлж, нөхөн сэргээх арга хэмжээг тодорхойлно
2026-10-20 09:49:56
Нийслэлийн хэмжээнд 16 мянган тонн давс, бодис нөөцлөөд байна
2026-10-20 09:43:07
2026-10-20 09:41:08
П.Энхманлай Азийн наадмын VIII байрт орлоо
2026-10-20 08:57:13
Монголын сүмочид амжилттай оролцсон дэлхийн аварга өндөрлөв
2026-10-20 08:39:20
Паралимпын аварга У.Сүрэнжавын Азийн наадмын аварга болсон фото агшин
2026-10-20 08:32:48
Т.Сувд-Эрдэнэ Азийн наадмын мөнгөн медалиа гардан авлаа
2026-10-20 07:15:00
А.Биржан гардан тулааны дэлхийн цомоос хүрэл медаль хүртэв
2026-10-20 07:10:00
ТАНИЛЦ: МОНГОЛЫН БАЙГАЛИЙГ ХУЙХАЛСАН “МОБИКОМ”-ЫН ТОЛГОЙ КОМПАНИЙН ЭЗЭД
2026-10-20 07:00:40
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАР ДАХЬ ХҮН НАМЫН ТАВИУЛУУД ӨВӨЛД БЭЛЭН ҮҮ
2026-10-20 07:00:00
Ч.ХОРОЛДОРЖ: Амьдралын төлөө хүн хэрхэн зүтгэж, юу золиослодгийг "Цагаан хадны өнгө” баримтат киногоор гаргахыг зорьсон
2026-10-20 07:00:00
ХАДАГ ЯНДАРТАЙ УРЬЖ ЗАЛЧИХААД, ХУУЛЬ, ШҮҮХЭЭР АЙЛГАЖ, ХӨӨДӨГ НЬ МАН-ЫНХНЫ ГЭМ БИШ ЗАН
2026-10-20 07:00:00
ҮНЭ ХАНШ: АВТОМАШИНЫ ӨВЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ХИЙЛГЭХЭД ДУНДЖААР 1.5 САЯ ТӨГРӨГ БОЛНО
2026-10-20 07:00:00
ЧӨЛӨӨТИЙН Э.ОДГЭРЭЛИЙН АМЖИЛТ ҮРГЭЛЖИЛСЭЭР...
2026-10-20 07:00:00
ЗУРХАЙ: Үс засуулахад тохиромжгүй
2026-10-20 06:00:00
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө гурван хэм хүйтэрнэ
2026-10-20 06:00:00
| Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц |
| 7509-1188 |