• Өнөөдөр 2026-07-16

ОФИЦЕРООС ОНЦГОЙН ДАРГА БОЛТЛОО, ГИТАРЧНААС ГЕНЕРАЛ БОЛТЛОО ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭС ХОРМОЙДСОН Г.АРИУНБУЯН ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ

2026-06-10,   3850

         Гуравхан настай охин 30 метр цооногт амиа алдсан ослын араас олон нийт ОБЕГ-ын дарга Г.Ариунбуянгаас хариуцлага нэхээд, бүр шахаж, шаардаад барсангүй. Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн унаган багын найз гэж гэдийгээд, толгой ч бөхийсөнгүй, тахимаа ч өгсөнгүй.  
 
Гал түймэрт халтайтлаа, цас зуданд осготлоо, үер усанд зууртлаа явдаг хэдэн бор аврагчдад ард түмэн алга ташдаг. Хээрийн түймэрт халтайтлаа ажилласан аврагчид хар цай, хатсан гамбираар хооллож буйг хараад ард түмэн бухимддаг ч бас бахархдаг. Гэхдээ генерал цолондоо түүртсэн гял цал дарга нар нь эсрэгээрээ ард түмнийг ундууцуулдаг болчихсон. Өндөр барилгад гал гарахад талд нь ч хүрэх шатгүй, гүнзгий цооногт хүүхэд унахад таллаж тайрсан канистрнаас өөр багажгүй байлгаж байгаа дарга нарт нь нийгмээрээ тэгж эгдүүцээд байгаа юм. Төсөв мөнгө гучуу, тоног төхөөрөмж дутуу гэх түмэн шалтаг тоочиж аргацаасаар байх зуурт нь ослын хохирогчид нэмэгдсээр, онцгойн аврагчид ч хорогдсоор л байна. Тиймээс ч онцгой байдлын албаны оройн сэнтийд 11 жил тухалж байгаа Г.Ариунбуянгаас нийгмээрээ хариуцлага нэхээд байгаа юм. Харамсалтай нь, хариуцлага хүлээх байтугай, харцаа ч буруулсангүй, тэндээ тахигдчихсан аятай л байна. 
 
      Хатуухан хэлэхэд, онцгой байдлын албаны удирдлагын баг нь найзуудаараа нийлж, хамаатнуудаараа хамтарч ажиллуулдаг хувийн компанийх шиг л болчихлоо. Тэртээ 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн хамт төгссөн У.Хүрэлсүх, Г.Ариунбуян, Ж.Чүлтэмсүрэн, Г.Сайханбаяр гэх дөрвөн найзын эрхшээлд энэ байгууллага бүхэлдээ орчихсон юм байна. 
 
        ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, Төрийн тэргүүн У.Хүрэлсүх, хоёр Сүхбаатарын нэрэмжит ЕБ-ийн II сургуулийг 1985 онд хамт төгссөн 10 жилийн андууд. Дараа нь 1989 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг ч мөн хамт төгссөн. Дараа нь У.Хүрэлсүх, Г.Ариунбуян хоёр “Андууд” нэртэй хамтлаг байгуулаад бужигнуулж явсан ч үе бий. Хожим нь, 2014 онд У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа Г.Ариунбуянг зөвлөхөөрөө ажиллуулж байгаад ОБЕГ-ын дэд дарга болгосон. Удалгүй Г.Ариунбуян ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга болж, тэндээсээ ОБЕГ-ын дарга болж дэвшсэн. Ийнхүү Г.Ариунбуян унаган багын найз У.Хүрэлсүхийнхээ татаас, түлхээсээр ОБЕГ-ын дэд дарга, тэргүүн дэд дарга, даргаар 11 жил ажиллаж байна. 
Тайлбар: У.Хүрэлсүх, Г.Ариунбуян, Г.Сайханбаяр, 1989 ба 2022 он
        ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын дарга Ж.Чүлтэмсүрэн нь Төрийн тэргүүн У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, БХ-ын сайд асан Г.Сайханбаяр гуравтай Цэргийн нэгдсэн дээд сургуулийг 1989 онд хамт төгссөн найзууд. Тэгээд болоогүй, Ж.Чүлтэмсүрэн, У.Хүрэлсүх хоёр 1989 онд Сүхбаатар аймаг дахь Ардын армийн 152-р ангид хамтдаа хуваарилагдан очиж ажиллаж байлаа. Дараа нь 1994 онд Ж.Чүлтэмсүрэн, У.Хүрэлсүх хоёр Засгийн газрын дэргэдэх Удирдлагын хөгжлийн институтийг хамт төгсөж байлаа. Хожим нь 2017 онд У.Хүрэлсүхийг Шадар сайх байх үед Ж.Чүлтэмсүрэн НОБГ-ын даргаар томилогдсон. Дараа нь 2020 онд Г.Ариунбуян ОБЕГ-ын дарга болмогцоо Ж.Чүлтэмсүрэнг ОБЕГ-ын Тэргүүн дэд даргаар томилж байв. Харин өнгөрөгч 2025 онд ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын даргаар томилсон. 
       ОБЕГ-ын Тэргүүн дэд дарга бөгөөд Штабын дарга Ц.Ганзориг нь Батлах хамгаалахын сайд асан Г.Сайханбаярын зээ дүү. Харин Г.Сайханбаяр нь Төрийн тэргүүн У.Хүрэлсүх, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян хоёртой Цэргийн нэгдсэн дээд сургуулийг 1989 онд хамт төгссөн найз нь. Тиймдээ ч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа найз Г.Сайханбаярыгаа Батлан хамгаалахын сайдаар томилж байлаа. 
      ОБЕГ-ын дэд дарга Я.Гантөмөр нь Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн зөвлөх асан Я.Төмөрбаатарын төрсөн дүү. Я.Төмөрбаатар нь 2008 онд У.Хүрэлсүхийг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болсон үеэс ахлах зөвлөхөөр нь ажиллаж эхэлсэн. Хожим нь У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсныхоо дараа Я.Төмөрбаатарыг Орчны бохирдол, нийгмийн асуудал хариуцсан зөвлөхөөрөө томилон ажилуулж байсан. Мөн Я.Төмөрбаатар нь У.Хүрэлсүхтэй “Харли сонирхогчдын Монголын холбоо” ТББ-ыг 2012 оноос хойш хамтран удирдсан байдаг. 
 
      ОБЕГ-ын дэргэдэх Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирлаар өнгөрсөн хоёрдугаар сард Л.Болдбаатар томилогдсон. Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн захирал Л.Болдбаатар нь Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн эхнэр Л.Болорцэцэгийн төрсөн ах. 
 
Товчхондоо, онцгой байдлын алба дээрх дөрвөн найзын л эрхшээлд орчихсон байна. Найзан дундаа налайсан энэ тогтолцоог өөрчлөхөөс нааш хэнээс нь ч хариуцлага нэхээд нэмэргүй бололтой. 
 

ОФИЦЕРООС ОНЦГОЙН ДАРГА БОЛТЛОО, ГИТАРЧНААС ГЕНЕРАЛ БОЛТЛОО ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭС ХОРМОЙДСОН Г.АРИУНБУЯН ХЭЗЭЭ ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ВЭ
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд ergelt.mn хариуцлага хүлээхгүй.

Нийт сэтгэгдэл: 43
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-14 17:03:01
    Үнэн: Ариунбуян нь харин ажлаа мэддэг.Чимээгүй л сэтгүүлч болгонд балбуулаал байх юм.Поп хүн биш юм даа.Хийсэн ажлаараа попордог бол энэ хүн өдийд улс төрчдөөс илүү олны танил болсон байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-14 17:03:00
    Үнэн: Ариунбуян нь харин ажлаа мэддэг.Чимээгүй л сэтгүүлч болгонд балбуулаал байх юм.Поп хүн биш юм даа.Хийсэн ажлаараа попордог бол энэ хүн өдийд улс төрчдөөс илүү олны танил болсон байгаа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-11 12:46:52
    [email protected]: Үнэн шүүдээ албаны гэх нэрийн дор ёс зүй мэдлэг мэдрэмжгүй том цолтой хүүхэн харчуул байх юм даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-11 11:31:28
    Ялтан : Чүлтэмсүрэн удаа дараа албан хаагчдыг зодсон.Улсын төсвөөс 20.30 сая төгрөгөөр аргалж ам тагласан мөн алдар цол албан тушаалыг нь ахиулж томилуулсан.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-11 11:28:32
    Үнэнхүү: Онцгой бол хар тахичдын үүр уурхай.Албаны хувцас, улсын дугаар тэмдэг маяктай машинаар Хангалтын баян хурандаа Лха.Баярсайхан мөн хурандаа поп дууны мастер Баянзүрхийн Пүрэвдорж нар хар тамхи хэрэглэж, тээвэрлэн үйлдэл дээрээ баригдсан.Шүүхээр орсон.Аргалсан гэдэг.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-11 11:22:22
    Зочин: Намсрай Онцгойд байгаа тохиолдолд сайн сайхан зүйл өчүүхэн ч байхгүй.Онцгойд генерал цол хэрэггүй.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-11 09:48:30
    Үнэнбат : Шатииг дээрээс н доош шүүрдэж цэвэрэлдэг дэхээр их цэвэрлэгээ хиихгүй бол бохирдож гүйцжээ их цэвэрлэгээ үгүйлэгдэж бна даа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 18:24:00
    Үнэн: Ганзориг улаан архичин Гантөмөр улаан авилгачин Анги салбараар дүүрэн 89 оны гэсэн идэж ууж ханахаа мэдэхгүй хэдэн өвгөчүүл, тэгээд нөгөө ХҮК нь шударга2 юм яриад энэ улс бүтэхгүй ээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 16:35:01
    Зочин: Хэний хэн байх нь хамаагүй ээ Ариунбуян генералыг бол харин ч өмөөрнө шүү ажлаа мэддэг мундаг удирдагч
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 16:33:05
    Аврагч: Ариунбуян дарга ажил авснаас хойш онцгой байдал өөр түвшинд очсон шүү олон таван үггүй төлөв даруу, цэргүүддээ нөмөр түшигтэй сайн удирдагч шүү аль ч газрын аврагч гал сөнөөгчдөөс нь асуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 16:32:59
    Аврагч: Ариунбуян дарга ажил авснаас хойш онцгой байдал өөр түвшинд очсон шүү олон таван үггүй төлөв даруу, цэргүүддээ нөмөр түшигтэй сайн удирдагч шүү аль ч газрын аврагч гал сөнөөгчдөөс нь асуу
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 16:25:24
    Иргэн: Ариунбуян генерал чинь харин ч алба хаагчидаа гэсэн чин сэтгэлтэй ноён нураатай сайн удирдагч шүү Ариунбуян генерал Онцгойн дарга болсноос хойш багаж зэвсэглэмж техник хэрэгсэл, алба хаагчдын хувцас,цалин энэ тэр шал өөр түвшинд хүрсэн шүү захын гал сөнөөгч аврагчаас асуугаарай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 14:36:21
    ЭНХБОЛД: Энд яг үнэнийг хэлж бичсэн байна.Мэрэгжилийн галын сургуулийг нь төгссөн мэргэжилтэн байдгиймуу. БАТЛАН ХАМГААЛАХ .. хилийн цэргийн ар өврийн хаалганы танил талын хүмүүсээр Даш генералын болонХүрэлсүхийнхэн энэ байгуулалтыг дүүргэсэн шүүдээ
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 14:03:12
    Зочин: SEXSY NZ AMRAG VAWALDI UILCHLN XANGAAD SEKSDEED 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 14:03:11
    Зочин: SEXSY NZ AMRAG VAWALDI UILCHLN XANGAAD SEKSDEED 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 14:03:10
    Зочин: SEXSY NZ AMRAG VAWALDI UILCHLN XANGAAD SEKSDEED 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 14:03:10
    Зочин: SEXSY NZ AMRAG VAWALDI UILCHLN XANGAAD SEKSDEED 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 14:03:08
    Зочин: SEXSY NZ AMRAG VAWALDI UILCHLN XANGAAD SEKSDEED 80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 13:50:29
    Цсс: Үнэнийг хэлэхэд энэ удирдлагуудын зүтгэлээр Онцгой байдлын байгууллагад олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжиж, техник, технологийн шинэчлэл хийгдэж байна. Нисэх ангитай, яаралтай тусламжийн нисдэг тэрэгтэй болсон байна. Хууль эрхзүйн шинэчлэлүүд хийгдэж, бүрэн шийдвэрлэж чадаагүй ч тодорхой хэмжээнд алба хаагчдын цалин хангамж нэмэгдсэн гээд олон ажлууд бий. Хэн өмнө нь ингэж хийсэн юм бэ. Хамаатуулахаа хүрвэл монголчууд бараг л бүгд хамаатах биз. Яагаад нэг ч гэсэн байгууллагын удирдлага тогтвор сууршилтай ажиллаж боддоггүй юм бэ.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 13:23:24
    Зочин: Хүрэлсүх бууж байж энэ хэд зайлна шүү
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 12:48:59
    Mongol: Ариунбуян сайн дарга. Гантөмөр гэж новшийг зайлуулах хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 12:48:09
    Болд: Лаларууд
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 12:44:25
    Зочин: UNEGUIGEER SEXSEER TAICHNA SEKSYGEER GOE XUSNEER MASSAJLI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 11:56:22
    Зочин: Дэд дарга нарыг ч бас солих хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 11:56:20
    Зочин: Дэд дарга нарыг ч бас солих хэрэгтэй
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 10:55:24
    zochin: бурхан харж л байгаа
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 10:41:49
    зочин: Эдгээрээс гадна анги нэгжийн удирдлагаар хүртэл улс төрийн түлхээсээр орж ирсэн нөхдүүд том том цол зүүгээд томилогдох юм. Ингэхээр үндсэн мэргэжлийн алба хаагчид нь сэтгэл зүйн ямарч урам зориггүй эрт тэтгэвэрийг сонгосоор удаж байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 10:38:35
    зочин: Энэ нийтлэл үнэнийг бичжээ. Өнөөдрийн Онцгой байдлын удирдлагад байгууллагын үндсэн үүрэг болох гал түймэр унтраах, гамшгаас хамгаалах чиглэлээр мэргэжлийн сургууль төгссөн нэг ч хүн байхгүй байна даа.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 10:34:00
    Чунаг: Үнэн бичсэн байна. Энэ хүмүүсийн доор нь олон олон чадваргүй хурандаа нэгж салбарын дарга нар томилогдсон байдаг юм. Ичиж үхмээр хувалзууд ОНЦГОЙ БАЙДЛЫН БҮХ НЭГЖ САЛБАРЫН ДАРГА нар ах дүү найз нөхдүүд халаас нэг хулгайчууд нууц биш шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 10:34:00
    Чунаг: Үнэн бичсэн байна. Энэ хүмүүсийн доор нь олон олон чадваргүй хурандаа нэгж салбарын дарга нар томилогдсон байдаг юм. Ичиж үхмээр хувалзууд ОНЦГОЙ БАЙДЛЫН БҮХ НЭГЖ САЛБАРЫН ДАРГА нар ах дүү найз нөхдүүд халаас нэг хулгайчууд нууц биш шүү.
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 10:29:48
    Иргэн: Шуналаа барьж дийлэхээ бооьжээ. Ингэх тусам эсрэг хүчин бүрэлллэг жамтай
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 10:03:18
    Зочин: SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 10:03:16
    Зочин: SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 10:03:15
    Зочин: SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 10:03:14
    Зочин: SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 10:03:13
    Зочин: SAWI80955877
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 09:56:35
    Zochin: Aimar map yana da
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 09:41:33
    Зочин: SEXSEER TAICHNA SEXSEER MASSAJLI BOOB XXI BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDAAD XUCHINDEX AXN XALYYTSSAN ANUSN NUX XELEERE DOLOON80955877BIEE UNELLEED VANXANDAAD
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 09:41:32
    Зочин: SEXSEER TAICHNA SEXSEER MASSAJLI BOOB XXI BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDAAD XUCHINDEX AXN XALYYTSSAN ANUSN NUX XELEERE DOLOON80955877BIEE UNELLEED VANXANDAAD
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 09:41:30
    Зочин: SEXSEER TAICHNA SEXSEER MASSAJLI BOOB XXI BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDAAD XUCHINDEX AXN XALYYTSSAN ANUSN NUX XELEERE DOLOON80955877BIEE UNELLEED VANXANDAAD
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 09:41:29
    Зочин: SEXSEER TAICHNA SEXSEER MASSAJLI BOOB XXI BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDAAD XUCHINDEX AXN XALYYTSSAN ANUSN NUX XELEERE DOLOON80955877BIEE UNELLEED VANXANDAAD
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 09:41:29
    Зочин: SEXSEER TAICHNA SEXSEER MASSAJLI BOOB XXI BOOW DOLOOJ ALNI SEXSEER ANUSDAAD XUCHINDEX AXN XALYYTSSAN ANUSN NUX XELEERE DOLOON80955877BIEE UNELLEED VANXANDAAD
  • Сэтгэгдэл үлдээсэн: 2026-06-10 09:25:59
    17: Тэргүүн дэд дарга буюу ОБЕГ ын штабын дарга нь цэргийн сургууль битгий хэл цэрэгт ч явж үзээгүй хүн генерал гээд боддоо
Шинэ мэдээ
Нийтлэлчид
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, VIII хороо, "Ардын эрх"-ийн байр, Гуравдугаар давхарт Эргэлт.мн редакц
7509-1188